Юунд ч бүү санаа зовЗагвар

Хүсэлтээ Бурханд мэдүүл
Лук 18:1-8-д, шударга бус шүүгч дээр ирсэн тууштай бэлэвсэн эмэгтэйн сургаалт зүйрлэлийг Есүс ярьжээ. Эмэгтэй шүүгчээс салахгүй гуйсан учраас түүнээс салахын хүслэн болсондоо шүүгч түүний хүсэлтийг зөвшөөрсөн. "Өөрт нь хандан өдөр шөнөгүй хашхирах Өөрийн сонгосон хүмүүсээ Бурхан өмгөөлөхгүй гэж үү?" гэж хэлэх замаар Есүс сургаалт зүйрлэлийг төгсгөв (7-р эшлэл).
Энэ сургаалт зүйрлэлээс та юуг ойлгож байна вэ? Бурхан шударга бус шүүгч үү? Та бусдаас ялгаатай тэр бэлэвсэн эмэгтэй юу? Бурханыг залхаан хүссэнээ авах хүртлээ шалсаар байхыг залбирал гэдэг үү? Үгүй дээ, энэ бол харьцуулалтын бус харин эсрэгцлийн сургаалт зүйрлэл юм. Бурхан энэ түүхэнд гарах шүүгчтэй адилхан биш. Бурхан Өөрийнхөө хүмүүсийн залбиралд хариулахдаа төвөгшөөдөггүй. Хааны хүүхэд болохынхоо хувьд та Түүн рүү хэзээ ч хандаж болно. Тэр танд утсаа барьж бай эсвэл дараа дахин залгана уу гэж хэзээ ч хэлдэггүй. Бурхан таны дуу хоолойг сонсохдоо үнэхээр дуртай байдаг. Үргэлж шүү. Таныг залгахад Тэр хэзээ ч нуугддаггүй. Тэр залбирлыг тан сонсдог.
Гэхдээ яагаад Түүнд хүсэлтээ мэдүүлэх ёстой гэж? Юу асуух гэж байгааг чинь аль хэдийнээ мэдэж байхад Түүнээс асуух шаардлага юу байна вэ? Залбирал бол үнэндээ танд л үр нөлөөтэй зүйл. Түүний зан чанарын талаар мэддэг зүйлийнхээ дагуу итгэлээр үйлдэх боломжийг залбирал танд олгодог. Асуудлуудынхаа талаар тодорхой байдлаар—тодорхой арга замаар залбирах үедээ—тодорхой арга замаар Бурхан хариулахыг нь хараад итгэл тан өсдөг. Санаа зоволтыг хамгийн ихээр бий болгохуйц үед ч хүртэл Бурхан үргэлж тантай хамт байх болно гэдэгт та итгэж эхэлдэг.
Зүгээр л тэнгэрлэг Эцэгтэйгээ ярих харилцан яриаг залбирал гэдэг. Та санаа зоволтоо Түүний гарт өгч, Түүнд болоод—өөртөө—Түүний Үгэнд өгөгдсөн амлалтуудыг сануулдаг. Асуудалдаа тохирсон амлалтыг олоод залбирлаа түүн дээр барьж босго. Эдгээр итгэлийн залбирлууд Бурханы зүрхэнд хүрдэг бөгөөд тэнгэрулс дахь тэнгэрэлч нарыг идэвхжүүлдэг. Гайхамшгууд аль хэдийнээ үйлдэгдэж эхэлдэг. Айдас тан багасаж; залбирал ихэсдэг. Санаа зовсон бодлууд чинь багасаж, залбирлаар дүүрсэн бодлыг бодох нь ихэсдэг.
Талархал өргөх нь өөрөөсөө анхаарлаа холдуулан Түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд тан тусалдаг Бурхан хэрэглүүрүүдийн нэг юм. Талархал бол санаа зоволтын эсрэг хүч чадлын эх сурвалжуудын нэг болох хүчирхэг зэвсэг мөн, учир нь энэ нь "тэгсэн сэн бол" гэдгээс "аль хэдийнээ" гэдэг орчин руу таныг хөтөлдөг. Санаа зовогч зүрх, "Эзэн, хэрэв надад энэ, тэр эсвэл өөр бусад зүйлс байсан сан бол би сайхан байх байсан" гэж хэлдэг. Талархагч зүрх, "Эзэн, Та аль хэдийнээ надад энэ, тэр бас өөр бусад зүйлсийг өгсөн. Ивээлийн тан төлөө Бурхан би Танд талархъя." гэж хэлдэг."
Христэд үндэслэсэн сэтгэл хангалуун байдал таныг хүчтэй хүн болгон хувиргадаг. Хэн ч танаас Христийг, баяр хөөрийг тан хулгайлж чадахгүй гэдгийг ухаарахад энэ нь танд тусалдаг. Алдаа баяр хөөрийг тан хулгайлж чадахгүй учир нь Есүс гэмээс тан хамаагүй агуу Нэгэн. Урам хугаралт баяр хөөрийг тан хулгайлж чадахгүй, учир нь төлөвлөгөө тан амжилтгүй болсон ч Бурханы төлөвлөгөө үргэлж амжилт олдог. Үхэл ч хүртэл баяр хөөрийг тан хулгайлж чадахгүй учир нь Есүс үхлийг ч хүртэл Өөрөө ялан дийлсэн.
Христ дотор танд буй зүйлс нь танд байхгүй ямар ч зүйлээс хамаагүй агуу аж. Танд маш их хайртай Бурхан бас тэнгэрулсын хүч чадал зөвлөхөөр бас хамгаалахаар танд байдаг. Таны дотор Есүсийн амьд оршихуй оршин байдаг. Христ дотор танд бүх зүйл байгаа. Тиймээс зүрх сэтгэлээ Бурханы зан чанарт бөхөл. Санаа зовсон бодол бүрээ талархах бодлоор соль мөн баяр хөөрийн цоо шинэ өдөрт өөрийгөө бэлтгэ.
Хариу үйлдэх нь
Залбирах үедээ Бурханыг залхааж байгаа мэт мэдрэмж танд төрж байсан уу? Бурхан таныг сонсохдоо үнэхээр дуртай байдаг гэдгийг мэдэх нь Түүнтэй ярих хүсэлд тан хэрхэн нөлөөлж байна вэ?
Залбирах үедээ таны хандлага ямар байдаг вэ? Таны амьдралд Бурханы аль хэдийнээ хийсэн зүйлд хэрэв та төвлөрөх юм бол залбирал тан хэрхэн өөрчлөгдөх бол?
Өнөөдөр тодорхойгоор ямар санаа зовсон бодлын төлөө та залбирах вэ? Энэ хэрэгцээнийхээ төлөө онцгойлон залбирах үед өнгөрсөн үед Бурхан итгэмжтэй байсан талаар та өөртөө хэрхэн сануулах вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй.
More