Юунд ч бүү санаа зовЗагвар

Бурханы амар тайван зүрхийг тан хамгаалах болно
Усан цэргийнхэн ямар ч далайчин хүний зугтааж чадахгүй шуургыг "төгс шуурга" гэж нэрлэдэг. Бодит байдал дээр төгс биш хэдий ч нэгтгэгч хүчин зүйлийн хувьд төгс аж. Хар салхины хүчтэй салхин дээр хүйтэн агаар, мөн асгах бороо зэрэг бүх элементүүд нийлсэн үед давшгүй сүйрлийг бий болгодог. Салхи ганцаараа хэцүү л дээ—гэхдээ салхи нэмэх нь хүйтэн агаар нэмэх нь бороо орох үед үнэхээр хэцүү биш гэж үү? Сүйрлийн төгс жор бол энэ мөн.
Төгс шуургыг үзэхийн тулд та усан цэрэг байх шаардлагагүй. Үнэндээ, ямар ч эргэлзээгүйгээр амьдралдаа та хэд хэдэн төгс шуургатай аль хэдийнээ нүүр тулсан. Ажилгүйдэл нэмэх нь эдийн засгийн хямрал. Өвчин нэмэх нь ажил солилт. Харилцаа таслалт нэмэх нь их сургуулийн татгалзал. Гэнэтийн гарз хохирол нэмэх нь ирээдүйд тан заналхийлэх гэнэтийн үйл явдал. Ганц ганцаараа эдгээр элементүүд тийм ч хэцүү биш. Харин хамтдаа эдгээрийг даван туулахад асар бэрх байдаг. Би үүнийг давж гарч чадах болов уу? гэж гайхширахад энэ нь таныг хүргэхүйц байдаг.
Энэ асуултад өгсөн Паулын хариулт мэргэн бөгөөд голыг нь олсон аж. Талархалтайгаар та хүсэлтээ Бурханд мэдүүлэх үед, "'. . . Бурханы амар тайван нь та нарын сэтгэл санааг Христ Есүс дотор хамгаална." (Филиппой 4:7). Өөрөөр хэлбэл, өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлээ хийж, санаа зоволтоо Бурханд өгөх үед Өөрийнхөө төгс амар тайвныг танд өгөх замаар Тэр Өөрийнхөө хийх ёстойг хийдэг. Санаа зовох үед . . . та амар тайван байдаг. Уурлан уцаарлах ёстой үед . . . та амар тайван байдаг. Бурханы амар тайван бүхий л логикийг, далд явуулгыг, үүнийг тайлбарлах гэсэн санаачилгыг давамгайлдаг.
Тэнгист "төгс шуурга"-тай нүүр тулах үедээ Паул далайчдад, "Урьд шөнө миний харьяалагддаг, миний үйлчилдэг Бурханы нэгэн тэнгэрэлч өмнө минь зогсож, “Паул аа, бүү ай! Чи Цезарийн өмнө зогсох ёстой. Үзэгтүн, чамтай хамт явагсдыг Бурхан чамд соёрхсон” гэж хэлжээ. (Үйлс 27:23-24) Живж буй завин дээр Паултай ярихын тулд Бурхан тэнгэрэлчийг илгээсэн. Тэр ч бас танд үүний адилаар үйлдэх болно. Дэлхийгээс огт өөр, Түүний эх сурвалжууд, Түүний амар тайванд хязгаар гэж үгүй.
Магадгүй та залбирсаар байсан хэдий ч хариултаа аваагүй байгаа байж болох юм. Бүү бууж өг! Таны унших Библи дээр гардаг хүмүүсийг хамгаалуулахаар Бурхан тэнгэрлч нарыг илгээсэн шиг шуурга чинь шуурсан хэвээрээ байх үед ч хүртэл—таныг хамгаалуулахаар тэнгэрэлч нараа Тэр илгээх болно. Та амьдралаа Түүнд зориулах үед хайртай хүүхдээ болгон Тэр таныг Өөрийнхөө гэр бүлд багтаасан. Таны амьдралд зориулсан зорилго Түүнд бий мөн дэлхий дээр Түүний хүслийг биелүүлэхэд Тэр таныг урьж байдаг. Итгэлийг тан болоод Түүнд найдах найдварыг тан өсгөхөд шуургыг Тэр ашиглах болно.
Эзэнийг та хайх үедээ Түүнийг олох болно. Тэгэхээр хамгийн түрүүнд Түүнийг эрж хай. Магтаал, талархлаар эхлүүл. Залбирал, хүндлэлээр хамгийн түрүүнд Аав дээрээ хүрч оч. Айдсуудаа Түүний өмнө улай. Түүний хүмүүсийн хамт цугла. Тусламж эрэн хашхир. Сул талуудаа хүлээн зөвшөөр. Тэгээд Бурхан хөдлөх үед, алхам хийн, Түүний хамт хөдөл.
Үеийн үе дэх Бурхан таны төлөө тулалдахыг нь хүлээ. Тэр дараагийн амьсгалтай чинь адилхан танд ойрхон байна. Магадгүй та төгс шуургатай нүүр тулан байгаа байж болох юм гэхдээ Есүс төгс амар тайвныг санал болгодог.
Хариу үйлдэх нь
Амьдралдаа нүүрт тулж байсан "төгс шуурга" таны хувьд юу байсан бэ? Юу тэдгээрийг улам хэцүү болгосон бэ?
Дэлхийн санал болгохоос Бурханы амар тайван юугаараа өөр вэ?
Яг одоо Бурхан танд ямар хамгаалалтыг үзүүлэх хэрэгтэй байна вэ? Энэ хүнд нөхцөл байдал дундаа таныг хамгаалан халамжлах Бурханы чадварт итгэх итгэлээ та хэрхэн илэрхийлж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй.
More