Юунд ч бүү санаа зовЗагвар

Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг.
Нягтлаагүй санаа зовнил нь замд чинь таарсан буруу газарт буруу цагт байсан аз завшаангүй хүмүүсийн эсрэг дүрсхийх уур, түргэн буруушаалт, өш хонзон авалтын галт бөмбөгийг суллах боломжтой. Ийм төрлийн хазаарлаагүй стрессийн улмаас хэр олон хүн шархалсан бэ? Нөгөө талаасаа, нэг хүн тайван байхаар шийдсэн учраас хэр олон сүйрэл холдуулагдсан бэ?
"Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг" (Филиппой 4:5) гэж Паул хэлэхдээ биеэ барих чадварыг хэлж байгаа юм. Грек хэл дэх тэвчээр гэдэг үг нь туршлагатай бас төлөвшсөн зан араншинг тодорхойлох байдлаар орчуулагддаг. Энэ нь үйл явдалд нийцсэн, хүлээцтэй, биеэ барьсан хандлагыг дүрсэлдэг. Тэвчээртэй хариу үйлдэл бол тэсвэртэй, шударга, ялгаварлалгүй байдлын адил аж.
"Ертөнцөд та нар зовлонтой байна." (Иохан 16:33) гэж Есүс амласан. Энэ нь шинэ өглөө нар манддагтай—далайн эргийг цохилох давлагаатай адил зайлшгүй болдог зүйл. Гэхдээ тэдгээр зовлонг бидэнтэй хамт туулах болно гэж Есүс амласан болохыг та мөн санах хэрэгтэй. Есүс энэ дэлхийгээс тэнгэрулс руу одохоосоо өмнө дагалдагч нартаа, "Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун . . . та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун, үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно." (Матай 28:19-20) гэж хэлсэн.
Үнэндээ, Библи даяар, Өөрийнхөө хүмүүстэй хамт байхаа Бурхан ахин дахин амлажээ. Цоо шинэ газар руу аялах үед нь Бурхан Абрахамтай хамт байв. Цөл газарт цөлөгдөхөд нь Тэр Хагартай хамт мөн хаа сайгүй тэнүүчлэхээр хүчлэгдэх үед нь Тэр Исаактай хамт байсан. Тэр Канаанчуудтай нүүр тулах үед Иошуатай хамт байсан мөн Филистчүүдтэй нүүр тулах үед нь Тэр Давидтай хамт байсан. Тэр Петртэй хамт шоронд байсан мөн хүнд нөхцөл байдалд байх газарт, үеүдэд Тэр Паултай хамт байсан.
Бурхан хэзээ ч зүгээр л холоос харж суугаагүй. Үнэндээ, Түүний Нэр бол Иммануел буюу "Бурхан бидэнтэй хамт" гэсэн утгатай. Тэр махан биеэр энэ дэлхий дээр төрсөн. Тэр Өөрөө гэм нүгэл болсон. Тэр булшыг ялан дийлсэн. Мөн Тэр одоо ч тантай хамт байгаа Эзэн.
Магадгүй та яг одоо гэр бүлээ мөн бизнесээ авч үлдэхээр эсвэл сургуулиа тэсвэрлэн төгсөхийн төлөө тэмцэн буй байж болох юм. Тэр тулаантайгаа хэрхэн нүүр тулах чинь эцэстээ хэр итгэлтэй болохыг чинь илчилдэг. Хэрэв та Есүст найдан, Тэр тантай үргэлж хамт гэдэгт итгэх юм бол Түүнд хяналтыг тавьж өгөхөөс гарах дайвар бүтээгдэхүүн нь амьдралыг тан хүрээлэх халдвартай амар тайван байх болно. Энэ амар тайван байдал нь Бурхан нөхцөл байдалд тан хэрхэн ажиллаж буйг олж харах боломжийг танд олгох—бөгөөд мөн та ямар нэгэн байдлаар өөр болохыг бусад хүмүүс анзаарах болно. Энэ нь таны санаа зоволтод эдгэрлийг авч ирэн, итгэлийг тан төлөвшүүлж, мөн Бурхан үргэлж итгэмжтэй байдгийг бусдад харуулдаг.
Санаа зоволтоо дарах нь модны үндсийг газраас сугалахтай адил. Зарим санаа зоволтууд тан гүн үндэслэсэн бөгөөд үүнийгээ сугалах тийм ч амар биш байдаг. Гэхдээ та үүнийг ганцаараа туулах шаардлагагүй. Сорилтоо Эцэгтээ мэдүүл мөн тусламжийг гуй.
Асуудлыг Тэр шийдвэрлэх үү? Тиймээ, Тэр шийдвэрлэх болно. Тэр даруйд Тэр үүнийг шийдвэрлэх үү? Магадгүй л юм. Эсвэл магадгүй шалгалтын нэг хэсэг нь тэвчээрийг тан шалгах дэвшилтэт курс ч байж болох юм. Тодорхой зүйл бол энэ: Түүн рүү эргэх хэмжээгээр тан халдвартай амар тайван байдал ирэх болно.
Хариу үзүүлэх нь
Стресс ихтэй нөхцөл байдалд хариу үзүүлэх байдлаар чинь хэн хамгийн ихээр нөлөөлөгддөг вэ?
Зөөлөн занг та хэрхэн тодорхойлох вэ? Стресс ихтэй нөхцөл байдалд бусдад хариу үзүүлэх байдал чинь зөөлөн зан байдаг гэж та хэлэх үү? Яагаад тийм гэж эсвэл яагаад тийм биш гэж?
Нөхцөл байдалд тан Бурхан үргэлж тантай хамт байдаг гэдгийг мэдэх нь халдвар бүхий амар тайван байдлаа хадгалсаар байхад тан хэрхэн тусалж болох вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй.
More