Юунд ч бүү санаа зовЗагвар

Anxious for Nothing

5-с 1 дахь өдөр


Эзэн дотор үргэлж баярлагтун

Санаа зовнил бол хэрэв ингэвэл яах вэ гэдэг солирын бороо юм. Хэрэв энэ байшинг худалдаж авч чадахгүй бол яах вэ? Хэрэв хүүхдүүдийн шүдний бэхэлгээний мөнгө байхгүй бол яах вэ? Хүүхдүүдийн маань шүд нь хазгай болчихвол яах вэ? Хэрэв тэд минь хазгай шүднээсээ болоод найзууд . . . ажил мэргэжил . . . эхнэр юм уу нөхөртэй болохгүй бол яах вэ? Асар их санаа зоволттойгоор амьдралыг уйтгар гунигтайгаар туулахыг санаа зовнил гэдэг.

Санаа зоволт зүрхийг тан хүндрүүлэн байна уу? Намдалд танд хэрэгтэй байна уу? Хэрэв тийм бол та ганцаараа биш шүү. Санаа зоволтыг ялан дийлэх нь таны зүгээс ажиллагааг шаарддаг хэдий ч байнгын санаа зоволттой амьдрах нь танд зориулсан Бурханы төлөвлөгөө биш. Бурхан хүүхдүүддээ хайртай. Тэр таны ертөнцийг хянаж байдаг Нэгэн. Тэр амьдралыг тан хянадаг.

Филиппой 4:4-т, Паул санаа зоволт, түгшүүрт зориулсан "эмчийн заавар"-ыг санал болгодог. Сонирхолтой нь, "Эзэний дотор үргэлж баярла" гэсэн дуудлагаар энэ заавар эхэлдэг. Уншигчдынхаа анхаарлыг татахын тулд Паул энэ эшлэлийн хайрцаг доторх багаж бүрийг ашиглажээ. Нэгдүгээрт, үйл үгийн цаг заасан хэлбэрийг ашигласан бөгөөд улмаар тэд "байнга, зуршил болгон баярла" гэдгийг сонсох боломжтой болохын тулд аж! Хэрэв үйл үгийн цаг заасан хэлбэр хангалттай байхгүй байх юм бол дуусах хугацааг тэр авч хаян: "Эзэний дотор үргэлжбаярла" гэж хэлсэн. Хэрэв энэ хангалттай байгаагүй бол, тэр тушаалыг ахин давтан хэлжээ: "'Би дахин хэлнэ. Баярлагтун!"

Гэхдээ энэ тушаалыг хэрхэн дагах вэ? Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг таних замаар бид үүнийг хийх боломжтой болдог. Хамгийн их стресстэй хүмүүс хяналтыг өөртөө атгагч хүмүүс байдаг. Дэлхийг тэд хэдий чинээ хянахыг хичээнэ төдий чинээгээр чадваргүй болохоо тэд ухаардаг. Амьдрал санаа зоволт, бүтэлгүйтэл; санаа зоволт, бүтэлгүйтэл; санаа зоволт, бүтэлгүйтлийн давталт болон хувирдаг. Гэвч тэнгэрулсад Эзэн, хаан суудалдаа заларч буйг ухаарах үедээ та Бурханд хянах боломжийг олгодог. Дараа нь, асуудлуудыг авч хаях байдлаар биш харин Өөрийнхөө тэнгэрлэг хүч болоод оршихуйг илгээх замаар айдсыг тан Бурхан намдаадаг. Бурханыг, Аавыгаа ойлгох ойлголт тан ихсэх үед санаа зоволт тан багасдаг.

Ирээдүйнхээ төлөө айх үедээ Эзэний хэмжээлшгүй эрх мэдэл дотор баярла. Түүний хийсэн зүйлийн дотор баярла. Таны хийж чадахгүй зүйлийг Тэр хийх чадвартайн төлөө баярла. Түүний бодлуудаар оюун санаагаа дүүргэ. Дэлхийн асуудлуудыг хараад хүмүүс гараа атгаж байх үед тэдгээр асуудлуудыг хараад өвдгөө нугал. Хааныхаа талаарх бодлуудаар оюун санаагаа санаатайгаар дүүргэ. Асуудал дотроо бүү төөрөлд. Сайн сайхан зүйл болох болно гэдэгт итгээд үз. Итгэлийг тан юу тэжээн тэтгэдэг болохыг нягтал тэгээд Тэр хяналтыг атгаж буй гэдэгт итгэх итгэл дээр итгэл чинь үндэслэсэн байх ёстой шүү.

Мөн санаа зовоход хүргэж буй гэмшил, харамслын намгаас Бурхан таныг чөлөөлсөн гэдгийг ухаарагтун. Учрыг нь олоогүй гэмшил таныг нуугдагч, зугтагч, үгүйсгэгч, хуурамч дүр эсгэгч хүн болгон хувиргах боломжтой. Гэмшил танаас амь амьдралыг тан хулгайлах чадвартай. Гэвч нигүүлсэл тэр амьдралыг сэргээн, Бурханы уучлалд найдах боломжийг танд олгодог. Үүний үр дүн нь чөлөөтэйгөөр баярлах, Бурханы хэмжээлшгүй эрх мэдэлд бүрэн итгэлтэй байх юм.

Эцэгийн тан гар дэлгээстэй байдаг тиймээс Түүний хайр халамжид өөрийгөө тэр чигээр нь оруул. Ингэх үедээ, юуны ч төлөө бүү санаа зовох нь боломжтой—тиймээ үнэхээр боломжтой зүйл болохыг нь та олж мэдэх болно.

Хариу үзүүлэх нь

Баярлах нь хэрхэн сонголт байдаг вэ? Эзэний дотор баярлах таны хувьд ямар байдалтай харагддаг вэ?

Бурхан амьдралыг тан хянаж буйд итгэлтэй байдлаа та хэрхэн тодорхойлох вэ? Амьдралдаа Бурханы хэмжээлшгүй эрх мэдлийг ямар арга замуудаар та харж байсан бэ?

Өдөр бүр Бурханы оршихуйд цагийг өнгөрүүлэх нь Эзэний дотор үргэлжбаярлахад хэрхэн туслах боломжтой вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

Anxious for Nothing

Шилдэг борлуулалтай номын зохиолч Макс Лукадо Филиппой 4:4-8 дээрх санаа зоволтыг эмчлэх Бурханы төлөвлөгөөг судалдаг. Энэ жорыг та дагах үедээ – Бурханы сайн сайхныг тэмдэглэ, Түүнээс тусламжийг эрэн гуй, санаа зовж буй зүйлсээ Түүнд үлдээ, сайн сайхан зүйлсийг тунгаан бод – тэгэх юм бол та Бурханы амар амгаланг мэдрэх болно. Санаа зоволт амьдралын нэг хэсэг хэдий ч энэ нь амьдралыг тан захирах шаардлагагүй. 

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Max Lucado, HarperCollins ба Thomas Nelson-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.thomasnelson.com/9780310087311/anxious-for-nothing-study-guide/