Замыг ДадлагажуулахуйЗагвар

Practicing the Way

5-с 2 дахь өдөр

ЗОРИЛГО #1: Есүстэй хамт байх

Есүс шавь нараа сургаж эхлэхдээ тэднийг зүгээр л “ир, Намайг дага” гэж дуудсан нь огтхон ч гайхмаар зүйл биш. Тэр зүгээр л Түүнтэй хамт “Замд нь алх” гэж уриалсан юм.

Тэр Андрей болон түүний найзыг зүгээр л “Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв” (Иохан 1:39).

Лук 10:39-т Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бөгөөд дүү нь Эзэний хөлд суугаад үгийг нь сонсож байлаа.” гэж бичигдсэн байдаг.

Марк 3:13-т Есүс шавь нараа “дуудсан” бөгөөд “тэд Түүн дээр ирэв” гэжээ. Эдгээр нь хэдэн арваас хэдэн зуугаар тоологдох дагалдагчид байсан бөгөөд тэд Есүстэй урт хугацаанд хамт байсан. Энэ олон хүмүүсийн дундаас Есүс 12 хүнийг тусгай сургалтад сонгон авч, тэд “Түүнтэй хамт байх” ёстой байв.

Есүсийн шавь байх хамгийн эхний, хамгийн чухал зорилго бол: Түүнтэй хамт байх — Есүсийн оршин байгааг өдөр тутам мэдэрч, дуу хоолойг нь анхааралтай сонсох. Амьдралынхаа суурь зарчим болгож Есүстэй хамт байлтыг төлөвшүүлэх.

Есүсийг дагана гэдэг нь гурван алхамтай жор биш ч, тодорхой дараалалтай. Энэ бол хөтөлбөр бус, өсөлтийн замнал.

Өнөөдрийн болон дараагийн хоёр өдрийн эргэцүүлэлд бид энэ өсөлтийн дарааллыг харах болно. Товчхон дүгнэвэл: Нэгдүгээрт, та Есүстэй хамт байх гэж ирнэ. Аажимдаа Түүнтэй адил болж эхэлнэ. Удаан хугацааны дараа Түүний хийдэг зүйлсийг хийх нь аяндаа гарч ирнэ.

Энэ дарааллыг бид Эхний шавь нарын түүхээс хардаг. Тэд олон сар, магадгүй хэдэн жил Есүсийг дагаж, Түүний хөлд сууж байсан. Маш аажимхан өөрчлөгдөж эхэлсэн бөгөөд эцэст нь Есүс тэднийг “сургаал айлдуулах”-аар илгээсэн (Лук 9:2).

Хэрвээ та саяхнаас Есүсийг дагаж эхэлсэн бол, “Би ер нь юунаас эхлэх вэ?” гэж бодож байж болох юм. Хариулт нь энд байна: Зорилго #1 — **Есүстэй хамт байх**.

“Есүстэй хамт байх” гэдгийг төлөвшүүлэх талаар бодоход танд юу санаанд орж байна вэ? Та өнөөдөр хэдхэн минут зогсоод, сэтгэл оюун ухаанаа Есүсийн оршихуй руу буцааж чиглүүлэхэд бэлэн байна уу? Үүнийг хэрхэн практик амьдралдаа хэрэгжүүлж болох вэ?

Энэ төлөвлөгөөний тухай

Practicing the Way

Та хэн болж эхэлж байна вэ? Хэрэв та өөрийгөө 70, 80, 100 настай гэж төсөөлбөл ертөнц дээр ямар хүнийг харж байна вэ? Таны оюун ухаан танд итгэл найдварыг дүүргэж байна уу? Эсвэл айдсыг уу? Энэхүү төлөвлөгөөнд Жон Марк Комер, бид өдөр ирэх тусам Есүстэй илүү адилхан болохын тулд сүнслэг байдлын хувьд хэрхэн төлөвшиж болохыг харуулж байна

More

Бид Жон Марк Комер Замыг Дадлагажуулахуй, төлөвлөгөөг зааж байгаад талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://practicingtheway.org хаягаар авна уу