Замыг ДадлагажуулахуйЗагвар

Practicing the Way

5-с 1 дахь өдөр

АМИЙН ЗАМ

Есүсийн дагалдагчдын анхны нэршил нь (миний хэлэх дуртайгаар шавь нарын) "Зам" эсвэл "Замыг дагагчид" гэдэг байсан (Үйлс 9:2; 19:23; 24:14). Энэ үг энгийн юм шиг боловч гүн утга санааг агуулдаг:

Есүсийн Зам бол зүгээр нэг теологи биш ээ (бидний толгойдоо итгэдэг зүйлс). Tеологи мөн ч гэсэн үүнээс ч илүү утга санааг агуулж байдаг.

Мөн энэ бол зөвхөн ёс зүй биш (бидний дуулгавартай, дуулгаваргүй байх, болно болохгүй гэсэн зүйлсийн жагсаалт). Ёс зүй мөн ч гэсэн мөн л үүнээс ч илүү утга санааг агуулдаг.

Энэ бол яг л сонсогдож байгаа шигээ-амийн Зам юм.

Есүсийн өөрийн биеэр харуулсан энэхүү амийн Зам нь энэ ертөнцийн санал болгох өөр юунаас ч илүүэрхэм юм. Энэ нь Бурханы оршихуйг танд нээлттэй болгож олон хүмүүсийн хүсдэг хүч чадлыг танд өгдөг. Гэхдээ энэ нь Есүсийн өөрийнх нь зааж өгсөн тэр л Замаар явахыг танаас шаарддаг.

Есүс "Хавчиг хаалгаар ор. Учир нь сүйрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь өргөн юм. Олонх нь түүгээр тийшээ ордог. Амь өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнх нь түүнийг олдог.” (Матай 7:13-14).

"Өргөн" зам бол энэ соёл иргэншилд тун нийтлэг зам бөгөөд "Олонхыг дагаж, хүссэн бүхнээ хий" гэдэг муйхар зам юм. Олон тэрбум хүмүүс ингэж амьдардаг ч энэ нь тэднийг амь өөд хөтөлдөггүйтүүний оронд; ихэвчлэн сүйрэл рүү хөтөлдөг.

Есүсийн Зам бол "нарийн" бөгөөд энэ нь маш тодорхой амьдрах арга зам юм. Хэрэв та энэ Замыг дагавал энэ нь таныг өнөө болон ирэх үед ч амьөөд хөтлөх болно.

Есүс өөрийг нь дагах хэн бүхэнд энэ амийг санал болгосоор байсан. “Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн билээ” гэж Тэр айлджээ (Иохан 10:10). Есүсийн хэлж байгаа амийг "мөнх амь" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь амьдралын тоо хэмжээ бус чанарыг илэрхийлдэг.

Ихэвчлэн маш цөөн хүн Есүсийн урилгад за гэж хариулдаг юм шиг. Гэхдээ та Есүсийн шавь болох ерөөлтэй цөөхөн хүмүүсийн нэг байх боломжтой шүү.

Учир нь энэ гайхалтай амьдрал бүх хүнд боломжтой.

Хэрэв та Есүсийг амийн Зам гэж итгэн дагаж эхэлбэл энэ нь таны амьдралыг хэрхэн өөрчлөх вэ? Та ямар зуршлаа өөрчлөх хэрэгтэй вэ? Одоо түр зогсоод, амьсгаа авч, зүрх сэтгэлд тань байгаа Есүстэй болон өөрчлөгдөхийг хүсэж буй зүрхний хүсэлтэйгээ холбогдоод үзээрэй. Энэ нь таны өөрчлөгдөх хүслийг өдөөх болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Practicing the Way

Та хэн болж эхэлж байна вэ? Хэрэв та өөрийгөө 70, 80, 100 настай гэж төсөөлбөл ертөнц дээр ямар хүнийг харж байна вэ? Таны оюун ухаан танд итгэл найдварыг дүүргэж байна уу? Эсвэл айдсыг уу? Энэхүү төлөвлөгөөнд Жон Марк Комер, бид өдөр ирэх тусам Есүстэй илүү адилхан болохын тулд сүнслэг байдлын хувьд хэрхэн төлөвшиж болохыг харуулж байна

More

Бид Жон Марк Комер Замыг Дадлагажуулахуй, төлөвлөгөөг зааж байгаад талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://practicingtheway.org хаягаар авна уу