Замыг ДадлагажуулахуйЗагвар

ЗОРИЛТ #3: ТҮҮНИЙ ҮЙЛДСНИЙ АДИЛ ҮЙЛДЭЭРЭЙ
“Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” (Maтай 28:19) хэмээх Есүсийн дагалдагчдадаа хэлсэн сүүлчийн үгийг та уншина уу.
Энэ бол чухамдаа сургалтын төгсгөлд оюутнууддаа багш юу айлдах бол хэмээн хүсэн хүлээх зүйлийн нэг билээ. Эцэст нь багшийн зорилго зөвхөн зааж сургахдаа бус харин дараа нь дагалдагчдаа өсгөхийн тулд заасан бүхнийг ньтэд амьдралдаа хэрэгжүүлэх явдал байдаг. Өнөөг хүртэл багш нар томилогдсоныхоо дараа Есүсийн амьдарч байх үеэс чуулганы үйлчлэлд "олон дагалдагч нарыг өсгөх" үүрэгтэй байв.
Өнөө цагт нэлээд олон Христэд итгэгчдийн орхигдуулаад байгаа маш энгийн мэт энэ санаа юу вэ гэдэгт та анхаарлаа хандуулна уу: Хэрвээ та Христийн дагалдагч бол, таны эцсийн зорилт итгэлээр өсөж, Есүсийн хэлсэн болон үйлдсэн бүх зүйлийг хэлж, үйлдэж чаддаг тийм хүн болохоор төлөвших явдал билээ.
Хүүхдүүд ихэвчлэн үүнийг зөн билгээрээ олж авдаг. Тэд сайн Самари хүний тухай түүхийг уншдаг бөгөөд дугуй нь хагараад зам дээр зогссон байгаа хэн нэгэнд очоод туслах нь тэдний нэн тэргүүнд хийхийг хүсдэг зүйл байдаг. Учир нь Есүс уг түүхийг төгсгөхдөө ийнхүү айлджээ. "Явж, үүний адил үйлдэгтүн" (Лук 10:37). Есүс өвчтэйг эдгээсэн өөр нэгэн түүхийг тэд сонсоод ангийнхаа найзыг өвдсөн үед нь тэвэрч өгөөд биеийг нь сайжруулж өгөхийг Түүнээс гуйн залбирдаг. Гэвч бидний амьдралын явцад энэ зөн билэг маань нийгмийн орчин нөхцөлөөс хамаараад өөрчлөлт ордог
Тэгвэл тэр зөн билэг нь Ариун сүнс байвал яах вэ?
Биднийг явж, Есүсийн үйлдсэний адилаар үйлдүүлэхээр зүрхний дотоодод маань Сүнс үйлдэж байсан бол яах билээ?
Есүсийн шавь Иохан үүнийг Шинэ Гэрээ номд бичсэнчлэн, “Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ. Түүний дотор оршдог гэж яригч нь Есүсийн явсанчланөөрөө бас тийн явах учиртай” (1 Иохан 2:5-6).
Энэ бүгд биднийг зорилт #3 руу дагуулж байна. Энэ нь Түүний үйлдсэнчлэн үйлдээрэй. Дагалдагч байхын эцсийн зорилт нь эзнийхээ үйл хэргийг үргэлжлүүлэх явдал билээ. Эцэст нь энэ чинь л дагалдагч байхын туйлын зорилго юм.
Есүсийн үйлдсэний адилаар та үйлдэх тухай бодож байгаа бол хамгийн төвөгтэй нь юу юм шиг танд санагдаж байна вэ? Яагаад? Дэлхий дахинд Бурханаас өгөгдсөн таны оруулах өвөрмөц хувь нэмэр юу вэ? Та үүнийгээ үйлдэж байна уу? Бурханы гэр бүл болох сүм чуулгандаа та ямар үүрэг гүйцэтгэж байна вэ? Та үүргээ гүйцэтгэж байна уу?
Энэ төлөвлөгөөний тухай

Та хэн болж эхэлж байна вэ? Хэрэв та өөрийгөө 70, 80, 100 настай гэж төсөөлбөл ертөнц дээр ямар хүнийг харж байна вэ? Таны оюун ухаан танд итгэл найдварыг дүүргэж байна уу? Эсвэл айдсыг уу? Энэхүү төлөвлөгөөнд Жон Марк Комер, бид өдөр ирэх тусам Есүстэй илүү адилхан болохын тулд сүнслэг байдлын хувьд хэрхэн төлөвшиж болохыг харуулж байна
More
Холбоотой төлөвлөгөө унших

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Хүлээлт

Миний бизнес Бурханых

ГЭРЛЭЛТ

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

BibleProject | Topa

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бурханы дуу хоолойг сонсох нь

Итгэмжтэйгээр өсөхүй: Итгэмжтэй нярав байхад гэр бүлээрээ суралцах нь
