Замыг ДадлагажуулахуйЗагвар

Practicing the Way

5-с 3 дахь өдөр

ЗОРИЛГО #2: ТҮҮНТЭЙ АДИЛ БОЛОХ

Есүсийн хувьд Түүний шавь байх гэдэг нь Түүнтэй улам адил болохын тулд Түүнтэй хамт байх явдал байв. Үүнийг бид Есүсийн: “Шавь нь багшаасаа, боол нь эзнээсээ дээр байдаггүй” (Матай 10:24-ийг үзнэ үү) гэж хэлснээс харж болно. Есүсийн шавь нар бол энэхүү сургалтад бүртгүүлж, сүнслэг өсөлт, төлөвшилд хүрэх зорилгын үүднээс амьдардаг хүмүүс юм.

(Есүсийнх биш хүмүүсийн хувьд өөр өөр зорилготойгоор амьдардаг.)

Өсөлт, өөрчлөлтийн үйл явцыг "сүнслэг төлөвшил" гэж нэрлэдэг. Сүнслэг төлөвшил нь зөвхөн Христ итгэлд хамаатай зүйл биш; энэ бол бүх хүнд хамаатай ​​зүйл.

Хүн байх нь байнга өөрчлөгдөхийн нэр байдаг. Бид шашинлаг ч бай, үгүй ч бай, бид өсөж, хөгжиж, унаж, буцаж ирдэг. Хүний ​​сүнсний мөн чанар нь хөдөлгөөнгүй бус харин идэвхтэй байдаг. Тийм ч учраас бид хуримын ёслол дээр өсвөр насны хүүхдийн зургийг, оршуулгын ёслол дээр хуримын зургийг харуулдаг—бид бүгдээрээ тухайн хүн хэрхэн өөрчлөгдсөнийг харахдаа гайхширдаг шүү дээ.

Тэгэхээр "Та өөрчлөгдөж байна уу?" гэж асуух биш.

Харин та, Хэн эсвэл юу болон өөрчлөгдөж байна вэ?

Сүнслэг төлөвшил нь санваартнуудын эрт дээр үеэс имитатио Кристи буюу "Христийг дуурайх" гэж нэрлэдэг байсан шиг үйл явц юм. Эцэг биднийг “Хүүг нь дуурайгчид байгаасай” гэж хүсдэг (Ром 8:29). Гайхалтай нь энэ зүйл биеллээ олоход бид хамгийн гүн гүнзгий, хамгийн үнэн би болох буюу цаг хугацаа эхлэхээс ч өмнө Бурхан биднийг ямар хүн болоосой гэж хүссэн тэр би болж хувирдаг.

"Өөртөө үнэнч байх" гэдэг энэ соёлд хүн бүр л бие биетэйгээ адилхан болохыг хүсдэг. Эндээс харахад гэм нүгэл хэвшмэл зүйл болсон байна. Бид шунал, сувдаг сэтгэл, ёс суртахуунгүй байдал, худал хуурмаг, эрх мэдлийн тоглоом зэрэг амьтны төрөлх зан авирт шилжиж өөрсдийгөө хамгаалдаг, өөрсдийн тааламжид зориулдаг хүмүүс болдог. Энэ нь үеийн үед давтагддаг ижил түүх юм.

Жинхэнэ дагалдагч бол Замыг даган амьдарч байгаа хүн юм. Учир нь дагалдагчдаас өөр анхдагчид гэж үгүй.

Та хүн болж байна; Энэ нь зайлшгүй юм.

Мөн та амьдралынхаа хаа нэгтээ хүрнэ.

Яагаад Есүсийн хайраар дүүрэн хүн болж болохгүй гэж?

Яагаад Түүн шиг байж болохгүй гэж?

Та Есүсийн ямар зан чанарыг өөртөө байлгахыг хамгийн их хүсдэг вэ? Яг одоо завсарлага аваад, Есүсийн Сүнс эдгээр чанаруудыг таны дотоод зүрх сэтгэлд бий болгохын төлөө залбираарай.

Энэ төлөвлөгөөний тухай

Practicing the Way

Та хэн болж эхэлж байна вэ? Хэрэв та өөрийгөө 70, 80, 100 настай гэж төсөөлбөл ертөнц дээр ямар хүнийг харж байна вэ? Таны оюун ухаан танд итгэл найдварыг дүүргэж байна уу? Эсвэл айдсыг уу? Энэхүү төлөвлөгөөнд Жон Марк Комер, бид өдөр ирэх тусам Есүстэй илүү адилхан болохын тулд сүнслэг байдлын хувьд хэрхэн төлөвшиж болохыг харуулж байна

More

Бид Жон Марк Комер Замыг Дадлагажуулахуй, төлөвлөгөөг зааж байгаад талархаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг https://practicingtheway.org хаягаар авна уу