Иохан 1:35-51

Иохан 1:35-51 АБ2013

Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ. Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип —Ирж, хар л даа гэв. Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв. Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв. Есүс түүнд хариулан —Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, Тэр —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.

Иохан 1:35-51 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна