Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах ньЗагвар

Experiencing Friendship With God

5-с 5 дахь өдөр

Оршихуй төвтэй зорилго

Оршихуй төвтэй амьдрал бол хүсэмжит амьдрал биш юм. Бид Библи судлал, өглөөний чимээгүй цагтаа сэтгэл хангалуун байснаар оргил цэгтээ хүрчхэж байгаа юм биш. Харин энэ нь биднийг дэлхий дээрх Түүний зорилгыг хэрэгжүүлэхэд өдөөж өгдөг.

Ариун Сүнстэй харилцах шударга харилцаа нь бидний зүрхийг Христийн цохилж байгаатай зүрхтэй адил цохилдог болгон өөрчилдөг. Тэр бол хайр бөгөөд Түүнийг мэдсэнээр бид бусдыг хайрлаж эхэлдэг. 1 Иохан 4:19-20-д “Эхлээд Тэр биднийг хайрласан тул бид хайрладаг юм. Хэрэв хэн нэгэн нь “Би Бурханыг хайрладаг” гэж хэлчхээд, ах дүүгээ үзэн яддаг бол, тэр хүн худалч. Учир нь харж байгаа ах дүүгээ хайрладаггүй нэгэн, хараагүй Бурханыг хайрлаж чадахгүй шүү дээ."

Хэрэв бидний түгээдэг Христэд итгэгч амьдралын хэв маяг нь Бурханы оршихуй төвтэй биш бол энэ нь амин хувиа хичээгч амьдрал болно. Хувиа хичээгч Христэд итгэгчийн эрхэм зорилго нь дэлхий дээр сайхан амьдралыг бий болгох явдал юм. Гэсэн хэдий ч Есүс бидэнд илүү сайхан мөрөөдөл өгдөг. Оршихуй төвтэй Христэд итгэгчийн эрхэм зорилго бол Бурхантай хамт байхын зэрэгцээ бусдыг энэ нөхөрлөлд оруулах явдал юм.

Бурханы анд нөхөд өөрсдийн чадавхаас давсан зүйлийг хийж гүйцэтгэх ариун үүрэг даалгавар Бурханаас хүлээн авдаг. Энэ нь ихэвчлэн сонин, тохиромжгүй эсвэл огт боломжгүй мэт санагдах зүйлс байдаг.

Даалгавраа өгсний дараа Бурхан бидэнд Өөрийгөө бэлэг болгон өгдөг. Тэр биднийг мандуулж, чадварыг маань дөвийлгөж, итгэлгүй байдлыг маань хараад басамжлахад огтхон ч цаг зарцуулдаггүй. Үүний оронд Тэр зүгээр л бидэнтэй нөхөрлөх нөхөрлөлөө баталгаажуулдаг. Энэхүү нөхөрлөл нь бидэнд Бурханы даалгаврыг биелүүлэх боломжийг олгодог.

Есүс таны сайхан амьдралаар дамжуулан танай гудамж, хамт олон, тэр байтугай дэлхий ертөнцийг ерөөхийг хүсэж байгаа шүү. Бурханы оршихуйд суух нь зүгээр нэг шашинлаг дадал биш юм. Энэ нь Бурханы золилтын хүчийг танаар дамжуулан бусдад өгдөг. Түүний зорилго бол энэ дэлхий дээрх Өөрийн хүүхдүүдийг хамтад нь цуглуулснаар тэд Түүнийг таньж мэдэхэд орших бөгөөд энэ зорилгын төлөө Түүнтэй хамтран ажиллахаар та дуудагдсан билээ.

Бурханы танд зориулсан зорилго төлөвлөгөөг та мэдэрч байна уу? Ямар зорилго юм шиг харагдаж байна вэ? Бурхантай нөхөрлөх нөхөрлөл нь үүний нэг хэсэг гэж та харж байна уу?

Энэ төлөвлөгөө танд урам зориг өгсөн гэж найдаж байна. Фэйт Эури Чогийн Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах нь төлөвлөгөөний талаар эндээс дэлгэрэнгүй үзнэ үү.

Энэ төлөвлөгөөний тухай

Experiencing Friendship With God

Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.faitheurycho.com/