Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах ньЗагвар

Цөл дэх гомдоллоон
Хэдийгээр Бурхан Египетийг донсолгосон тахлыг илгээж, боолчлолын гавыг эвдсэн ч Израилчууд Мосегийн адил Бурхантай ойр дотно харилцаатай байсангүй. Тиймээс байдал хүнд хэцүү үед тэд гомдоллодог байв. "Египетэд үлдсэн нь дээр байх байсан!" гэж тэд хэлэв (Гэтлэл 14:11-12; 16:3; 17:3-ыг үзнэ үү).
Израил хэдийгээр сул дорой, талархах сэтгэлгүй мэт санагдаж болох ч тэдний энэ гашуун гомдол нь нэг л танил санагдана. Амьдрал хүнд хэцүү үед бидний сүнс "За, Бурхан минь, хэрэв Та намайг энэ байдлаас гаргахгүй бол би өөрөө үүнээс гарах болно" гэж хэлдэг. Энэ бол бид Ариун Сүнсийг үл тоомсорлож, өөрсдийн зөн совиндоо найдаж эхэлж байна гэсэн үг билээ. Гомдол нь үйлдэл болж хувирах үед бидний сүнс Бурханы оршихуйгаас хараат бус болж энэ нь биднийг бусад хүмүүс болон бусад зүйлээс илүү хамааралтай болгодог.
Бурханыг хүлээн зөвшөөрөхөөс илүү Түүний эсрэг тэрслэх, Түүний оршихуй руу эргэхээс илүү сэтгэл ханамжгүй, итгэлгүй байдлаа өөгшүүлэх нь илүү хялбар мэт. Харин та өнөөдөр ариун наймаа хийж болно. Та гонсойсон гомдсон зүрх сэтгэлээ Бурхантай нөхөрлөх нөхөрлөлөөр сольж болно.
Ta гомдолтойгоо тэмцэхдээ дараах үнэнийг эргэцүүлж, тунгаан бодоорой:
1.Тэр тантай хамт байна. “Таны Сүнснээс би хаашаа одож чадах вэ? Эсвэл Таны оршихуйгаас би хаашаа зугтаж чадах вэ? Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг.Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг." (Дуулал 139:7-8)
2.Тэр юу хийж байгаагаа мэддэг. “Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.” (Исаиа 55:9)
Дахин хагaс цагийг уруу царайлан бодлогошрох, үр дүнгийн талаар санаа зовох, эсвэл асуудлаас зугтахын тулд цахим сүлжээнд орон утсаа ухахаасаа өмнө энэ хоёр эшлэлийг уншин бясалгаж хэсэг хугацаанд суугаад үзээрэй. Бурханы үнэнийг бясалгах нь таны оюун ухаан, бие, сүнсийг цэгцэлж, Есүстэй бүрэн дүүрэн байх боломжийг танд олгоно.
Сүүлийн үед та юунд гомдоллож байна вэ? Бурханы оршихуйд анхаарлаа төвлөрүүлэх нь эдгээр асуудлын талаарх таны үзэл бодлыг хэрхэн өөрчилж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.faitheurycho.com/
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

ГЭРЛЭЛТ

Бурханы дуу хоолойг сонсох нь

Миний бизнес Бурханых
