Ефес 2:1-10

Ефес 2:1-10 АБ2013

Та нар алдаа зөрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад тийн амьдарч байхдаа энэ ертөнцийн замнал ба агаарын хүчний ноёрхогч, дуулгаваргүй хөвгүүдийн дотор ажиллагч тэр сүнсийг дагадаг байв. Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махбод болон оюун бодлын хүслүүдээ өөгшүүлэн махбодынхоо хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн төрөлх байдлаараа бусдын адил уур хилэнг нь хүртэх хүүхдүүд байсан ч биднийг хайрласан аугаа хайраараа өршөөлөөр баян Бурхан маань алдаа зөрчил дотроо үхсэн биднийг Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ. Есүс дотор биднийг Түүгээр амилуулж, Түүнтэй хамт тэнгэрлэг оршихуйд суулгасан нь Христ Есүс дотор бидэнд хандсан Түүний нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм. Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно. Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн Түүний бүтээл мөн. Биднийг эдгээрийн дотор яваасай гэж Бурхан урьдаас бэлтгэсэн билээ.

Ефес 2:1-10 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна