Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах ньЗагвар

Experiencing Friendship With God

5-с 4 дахь өдөр

Төгс байх хүслийг давсан нөхөрлөл

Хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, сайхан сэтгэл, итгэлтэй байдал, дөлгөөн зан, өөрийгөө захирах гэсэн Ариун Сүнсний эдгээр үр жимсийг гаргахыг бид бүгд л хичээдэг. Бид өөрсдийн хүсэл, сахилга батаараа дамжуулан эдгээр үр жимсийг бий болгохыг хичээдэг. Гэсэн хэдий ч Галат 5:22-23-т бичсэнээр эдгээр үр жимсийг бий болгох нь Ариун Сүнсний ажил бөгөөд харин Түүнтэй хамтдаа алхам алхмаар амьдрах нь бидний ажил юм. “Хэрэв бид Сүнс дотор амьд байгаа юм бол, мөн Сүнс дотор явцгаая.” (Галат 5:25).

Жинхэнэ сүнслэг өөрчлөлт нь Бурхантай нөхөрлөх жинхэнэ нөхөрлөлөөс эхэлдэг. Энэ нь болох эсвэл хүрэх тухай биш юм. Энэ нь Ариун Сүнстэй хамт байх тухай юм.

Нөхөрлөл улам бэхжихийн хэрээр Бурханы Ариун Сүнс зөвшөөрч байна уу, зөвшөөрөхгүй байна уу гэдгээс ч илүүг та мэдэрч эхэлдэг. Та Түүний зүрх сэтгэлийг ойлгож эхэлдэг. Түүнийг юу гашуудуулж, юу гомдоодгийг ч та мэддэг болдог. Та Түүний үзэл бодлыг ойлгож, бүх зүйлийг Түүний өнцгөөс харж эхэлдэг. Өөрчлөгдөх хүсэл эрмэлзэл тань үүрэг хариуцлага юм уу ичгүүрийн улмаас гаргаж байгаа үр жимс байхаа больж хайрын үр жимс болон хувирдаг.

Та төгс төгөлдөр байдлын дүр зураг руу тэмүүлэх шаардлагагүй. Үүний оронд та яг энэ мөчийг Бурхантай хамт ажиллахад төвлөрүүлэх хэрэгтэй. Энэ мөч өнгөрөн одсоны дараа та дараагийн зүйлд анхаарлаа хандуулах болно.

Та шийдвэр болгондоо Түүний зөвлөгөөг сонсдог. Ямар нэгэн зүйлийг алдах болгондоо та мөнхөд орших Туслагчтайгаа хамт гашууддаг. Та унасан үедээ гэмшиж, таныг Өмгөөлөгч Бурханд итгэдэг. Тэр үргэлж боломжтой, хүртээмжтэй, эелдэг Нэгэн учраас хором мөч бүр ямар нэгэн байдлаар Түүнтэй харилцах боломж юм.

Та хийх ёстой бүх зүйлээ бодох шаардлагагүй, харин яг одоо Тэр таныг юу хийлгэхээр удирдаж байна вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүл. Тухайн даалгаврыг биелүүлэх боломжгүй мэт санагдсан ч та амьсгаа авч, Түүнээс ер бусын хүчийг гуйгаарай. Эдгээр цаг мөчүүдийн нийлбэр нь Сүнсний үр жимсийг бий болгодог! Та үүнийг хором мөч бүр, алхам алхмаар өөртөө шингээн авахад Тэр таны зан чанарыг бүрдүүлж, зүрх сэтгэлийг тань төлөвшүүлэх болно.

Та Христ итгэлт амьдралыг зүгээр л хувийн амжилтын аялал гэж харж байсан уу? Харин оронд нь Бурхантай харилцах харилцааны үр дүн бол сүнслэг өөрчлөлт гэж харах нь таны ойлголтыг өөрчилж байна уу?

Энэ төлөвлөгөөний тухай

Experiencing Friendship With God

Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.faitheurycho.com/