Бурхантай нөхөрлөх нөхөрлөлийг амсах ньЗагвар

Сүнсний цөл газар
Энэ цаг мөчөөс эхлэн Тэнгэрийн улсад очих хүртэл амьдралын хатуу хөтүү нь таны Бурханд итгэх итгэлийн учир шалтгаануудыг шалгах болно. Та уналтад орох болно, заримдаа бусад хүмүүс таныг уналтад оруулна. Төлөвлөгөөнүүд нурах болно. Хаалганууд хаагдах бөгөөд дахин нээгдэх эсэхийг ч үл мэднэ. Нөхцөл байдал таны хүссэнээр эргэхгүй байх бөгөөд зарим хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй ч байж болно. Та хүлээлтийн улиралд эсвэл магадгүй сүйрлийн улиралд ч байж болох юм. Хэрэв энэ нь таны бодит байдал хэвээр байсаар байвал та сэтгэл, итгэлээр ч унах боломжтой.
Энэ бол сүнсний цөл газар юм.
Египетээс гарсан Израильчуудын хувьд Синаи цөл нь жаргах нарыг харангаа зам дагуу сайхан явган аялал хийх мөчийг инстаграмдаа зургийг нь дараад оруулахтай огт адилгүй байв. Үгүй ээ, цөл бол амьд үлдэх магадлал багатай аймшигт зэлүүд газар. Энэ нь халуу төөнөм, зэлүүд газар нутагтай, зочилж очихын аргагүй бүс нутаг. Тэнд мөрөөдөх битгий хэл зорилгоо олоход ч хэцүү байх болно.
Сүнсний цөл газар ч мөн ялгаагүй. Тэнд байхдаа та сэтгэл гутралтай газраар явна. Хэрэв та өөрийгөө тэнүүчлэгч болохыг олж мэдвэл тун цөөхөн хүн таны аяллыг бүрэн дүүрэн ойлгох байх. Та ахиц дэвшил гэхээсээ өвдөлтийг, алсын хараа гэхээсээ төөрөгдлийг илүү сайн мэддэг болно.
Өвдөлт биднийг хүчтэй болгодог гэж зарим хүмүүс хэлдэг ч цөлөөр тэнүүчилж яваад хүч чадлаа шавхсан хүний хувьд энэ нь утгагүй хоосон яриа мэт. Та байгалиасаа өөртөө итгэлтэй нэгэн байж болох ч цөлд айдас түгшүүртэй тулгарах л болно. Энэ байдал хэзээ дуусахыг мэдэхгүй байх нь нөхцөл байдлыг улам муутгаж буй мэт.
Хайрт тэнүүчлэгчид ээ, цөлийн замын эцсийн зорилго нь таныг илүү сайн болгох эсвэл хаа нэгтээ таныг аваачих биш бол яах вэ? Хэдийгээр ариусгал нь цөлийн замаар алхаж байсны үр дүн байж болох ч уг аяллаар мэдрэх зовлон нь зөвхөн энэ зорилгод яаж ийгээд хүрэх тухай биш юм. Харин цөлийн замын зорилго нь Бурханы оршихуйг мэдэх бөгөөд энэ замаар явснаар Түүнтэй дотно, жинхэнэ, чин сэтгэлээсээ нөхөрлөх нөхөрлөлөөр шагнагдах явдал юм.
Гэтлэл номд: “Ийнхүү хүн анд нөхөртэйгөө ярьж байгаа мэт Эзэн Мосетэй нүүр нүүрээрээ тулан ярьдаг байлаа” (33:11). Бурхан бол таны Найз гэдгийг мэдрэх нь танд ямар санагдаж байна вэ?
Энэ төлөвлөгөөний тухай

Та сүнсээр усгүй ангамал цөлийн улирлыг туулж байна уу? Хэрэв Бурханы оршихуйг дотно, жинхэнэ, чин сэтгэлээс мэдэх нь энэ цөлийн улирлын хамгийн том найдвар байвал яах вэ? Хэдийгээр зарим өдрүүдэд та хаашаа ч явахгүй нэг л газраа байгаа мэт санагдаж болох ч, та энэ цаг мөчийг дэмий үрээгүй гэдэг урам зоригийг энэхүү төлөвлөгөө танд өгөх болно. Яагаад гэвэл та хаагуур ч явсан, Тайтгаруулагч, Амь өгөгч, Найз болох Бурхан тантай хамт аялж байгаа шүү.
More
Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан WaterBrook Multnomah-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: https://www.faitheurycho.com/
Холбоотой төлөвлөгөө унших

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний бизнес Бурханых

BibleProject | Topa

Хүлээлт

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бурханы дуу хоолойг сонсох нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь
