Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар

Ruth: A Story of God’s Redeeming Love

7-с 7 дахь өдөр

"Тэгээд тэд амар сайхандаа жаргажээ" гэж төгсдөг олон түүхүүд байдаг. Гэхдээ Рутын түүх ингэж төгсөөгүй. Энэ түүх "амар сайхандаа жаргахаас" хамаагүй давж улмаар Христийн удам угсаа хүртэл үргэлжилсэн. Рут номын төгсгөлийн зургаан эшлэл бол энэ номын хамгийн чухал эшлэлүүд учир нь Бурханыг хайрладаг, Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг (Ром 8:28) эдгээр эшлэлүүд бидэнд дахин үзүүлжээ. Рут ном даяар Өөрийнхөө төлөвлөгөөг биелүүлэхэд Бурхан хэрхэн хүний амьдралыг ашигладаг болохыг бид хардаг. Төгс бус шийдвэрүүд болон амьдралд бүдрэхээс маань үл хамааран Бурханы төгс хүсэл биелдэг гэдгийг төгсгөлийн эшлэлүүд харуулдаг.

Бурханы төгс хүсэл бидэн дээр төвлөрдөггүй харин биднийг хамруулдаг. Итгэмжит Бурхан: Рутын номын тайлбарномдоо Синклэйр Фергусон, "Бурханы юу хийж буй талаарх гүн гүнзгий ач холбогдол нь гол дүрүүдийн бүхэл бүтэн амьдралаас хамаагүй давсан зүйл аж." гэж хэлжээ. Өдөр тутмын амьдралд нь болох зүйлсээс хамаагүй агуу зорилгод бүх итгэгчдэд өгөгдсөн. Тэдний түүх бол гол өгүүлэгдэх түүх биш учраас номын гол гурван хүн сүүлийн зургаан эшлэлд уусан алга болсон баримтаар энэ нь нотлогджээ. Гэсэн хэдий ч эдгээр дүрүүд авралын түүхэнд чухал үүргийг гүйцэтгэдэг. Боаз, Рут хоёрын харуулсан хайрын дагуух нинжин сэтгэл нь бүх дэлхийд сунгагдах авралын хөдөлгөгч хүч нь болжээ.

Рут номын сүүлийн хэдэн эшлэлээс нэг тодорхой зорилгыг биелүүлэхийн тулд энэ түүхэнд дэх бүхий л зүйл болох ёстой байсан нь Бурханы эцсийн шалтгаан байсан гэдгийг тодорхой харуулдаг: энэ нь Есүс Христийн төрөлт аж. Үүнд Наоми Моаб рүү нүүсэн, Рутын эхэн үеийн үргүйдэл, Наомигийн нөхөр болоод хөвгүүдийн үхэл, Рут түүнтэй хамт үлдсэн, Боазын талбайгаас Рут хаягдал тариа цуглуулсан, Наомигийн эрсдэлтэй төлөвлөгөө (амжилт олсон), бусад садан төрлийг тодорхойлогчийн татгалзал болоод Боаз, Рут хоёрын хүү Обедын төрөлт зэргийг хамааруулна.

Эхлэл 3:15 бол protoevangelium гэдгээрээ олонд алдартай учир нь энэ бол хамгийн эхний (proto) сайнмэдээний тунхаг (euangelion) аж. Евагийн үр удмаар Сатаны толгойг бяцлах болно гэж Бурхан амласан. Евагийн үр удам гэж Бурхан хэлэх үедээ загалмай дээр нас барах замаар Сатаны толгойг бяц гишгэсэн Өөрийнхөө цорын ганц Хүү, Есүс Христийг хэлж буй аж. Библийн гуравхан номын дараа л энэ эшлэл Есүсийн түүхийг эхлүүлэн улмаар Рут номоор болоод Бичээс даяар үргэлжилдэг. Эхлэл 3:15 дах амлалт биелэгдсэн учир нь Бэтлэхэм дэх тийм ч чухал бус мэт санагдах, өчүүхэн гэр бүлд Бурхан хамгийн дээд хангамжаа өгсөн.

Эдгээр угийн бичиг нь Рутын түүхийг жижигхэн хотын түүхээс дэлхий даяарх, мөнхийн ач холбогдол бүхий түүх хүртэл өсгөсөн. Шүүгчдийн харанхуй өдрүүдэд үндэс суурь төөрсөн, ядуу зүдүү хүн төрөлхтний Аврагч, Мессиа ба Чөлөөлөгчийг төрүүлэх хүмүүс дээр босгогдохоор төлөвлөгдсөн байлаа.Эмэгтэйн үр удам Боаз ба Рут, Давид ба Батшеба, Иосеф ба Мариагаар дамжуулан илчлэгдэх болно. Дуулал 132:12-т, Давидын хөвгүүдийн нэг нь, Давидаас ч хамаагүй агуу нэгэн мөнхөд хаанчлах болно гэж амласан. Гарцаагүйгээр, Өөрт нь найдагч бүхний төлөө бүх зүйлийг сайн сайхан болгох болно гэж амласан тэр л сайн сайнаа Бурхан хэдэн зуун жилийн дотор хийсээр ирсэн.

Рутын түүхийн голд дөрвөн чухал теологийн үнэн оршдог:

1. Бурханы хангамжид бид найдаж болно. Бид дандаа Бурхан хэрхэн ажиллаж буйг хараад эсвэл ойлгоод байхгүй ч гэсэн Тэр бүхнийг хянаж буй гэдэгт мөн Өөрийнхөө хүүхдүүдийг орхихгүй гэдэгт итгэлтэй байж болно.

2. Бурхан бидэнд харуулдагчлан бид ч бас бусдад хайрын дагуух нинжин сэтгэлийг харуулдаг байх ёстой.

3. Бурхан Өөрийнхөө хүмүүсийн гуйлтад хариулдаг бөгөөд амьдралын маань хязгаарлагдмал үзэл санаанаас дараагийн олон үе хүртэл маань Түүний ивээлүүд үргэлжилдэг.

4. Бурхантай хариулах харилцааг маань сэргээхийн тулд нас барах хүртлээ биднийг асар ихээр хайрласан Удам угсааг Сэргээгч бидэнд хэрэгтэй. Бурханы нигүүлслээс гадуур хүн гэж нэг ч байдаггүй ба гэмтнүүд, харийнхан, нийгмээс гадуурхагдсан хүмүүс болох "хамгийн дорд нэгэн" ч хүртэл – аврагдсаар л байгаа.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth: A Story of God’s Redeeming Love

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай түүхийг Рут ном өгүүлсэн байдаг. Өөрийнхөө хүмүүсийн төлөөх Христийн хайр болон золиосыг ёгтлон харуулснаараа Бурхан хүүхдүүдээ аврахын тулд ямар их золиос зориулалт гаргадаг гэдгийг бидэнд харуулдаг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Armchair Theology Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.timothymulder.com/