Төлөвлөгөөний мэдээлэл

Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар

Ruth: A Story of God’s Redeeming Love

7-с 4 дахь өдөр

Бусадтай харилцах харилцаа маань Христтэй харилцах харилцааг маань харуулдаг аж. Талбай дээрх ажилчидтай харилцан ажиллах байдал, Рутэд хэрхэн хандсан, Наомид хангамжийг өгсөн зэргээрээ Боаз Христийн хайрын дагуух энэрэнгүй байдлыг харуулжээ. Тухайн үед Израилд шударга бөгөөд бурханлаг байдал үнэхээр ховор зүйл байсныг санах нь Боазын зан чанарыг улам гайхалтай болгодог. Рут ном дахь Боазын хамгийн эхний үгс нь Эзэний Нэрээр ерөөлсөн байлаа. Түүний бодол санаа Бурхан дээр үнэхээр төвлөрсөн байсан учраас бусдыг гэсэн түүний чин хүсэл нь тэд Эзэний ерөөлөөр ерөөгдөх болтугай гэдэг байв. Энэ бүхнээр дамжуулан Боаз Христийг өөрөөсөө харуулдаг.


Боаз ажилчидтайгаа дээрэнгүй байдлаар ярьж болох л байсан. Гэвч тэр тэдэнтэй ахан дүүс шигээ, эн тэнцүү хүмүүс шиг харьцсан. Тариа хураагчдын хариулт үүнтэй адил таатай байсан бөгөөд хариуд нь Боазыг ерөөсөн байдалтай байлаа. Бидэнд өгөгдсөн сургамж нь: эргэн тойрныхонтойгоо ерөөлийг солилцох нь бурханлаг зүйл мөн.


Тариа хураагчдын түүгээгүй үлдээсэн үлдэгдлийг түүхээр Рут Боазын талбайд ирсэн. (Тариа хураалтын үеэр үлдэгдэл тариаг хураах нь ядуустаа хангах Израилчуудын арга зам байв.) Тариа хураагчдын ахлагчаас Боаз Рутын талаар асуужээ. Богинохон харилцан ярианд тариа хураагчдын ахлагч түүнийг Моаб эмэгтэй болохыг нь хоёр удаа дурдсан. Магадгүй өөрөө ч мэдэлгүйгээр Израилын дайсан хэмээн танигдсан улсаас дүрвэн ирсэн харь хүн гэсэн түүний байр суурийг тэр онцолсон нь тэр болов уу. Харин Боаз, дур булаам байдлыг нь илэрхийлэн мөн Рутыг охин минь гэж дуудсан. Гэр бүлийнх нь гишүүний нэг учраас ихэнхдээ эрэгтэй ажилчдад нөөцөлдөг байсан уух усыг хүртэл оролцуулан түүнийг харж хандах саналыг тэр тавьсан ба өөртэй нь өдрийн хоол идэхэд түүнийг урьжээ. Тэдэнд хангалттай тариаг гэр рүүгээ Наоми руу авч яв гэж түүнд өгсөн нь хоёр долоо хоногийн цалинтай дүйцэхүйц байлаа! Тариа хураалтын үлдсэн хугацаанд талбайгаас нь тариа түү хэмээн түүнийг уриад зогсохгүй, тариа багцлахдаа түүнд зориулан зориуд хэсэг түрүүг хэсэгчлэн үлдээж, түүнд түүлгэхээр орхи, түүнийг бүү зэмлэ гэж зарц нартаа тушаав. Тэр түүний өмнөх амьдралын шархнаас нь хэтрүүлэн, түүнийг үнэ цэнтэй, чухал, түүний хүндлэл, хамгаалалтыг хүртэх зохистой нэгэн гэж харсан.


Боаз талбай дээрх хүмүүстэйгээ өгөөмөр бас хүндлэлтэйгээр хандсан. Тэр ажилчдынхаа төлөө, ялангуяа Бурханы Моаб охин болох Рутын төлөө чин сэтгэлээсээ санаа тавьжээ. Яагаад Боаз Рутэд ийм ихээр татагдсан бэ? Хотын бүх хүмүүсийн сонссончлон тэр ч бас хадам эх болох Наомид Рут хэрхэн хандсан болохыг нь сонссон. Үүний үр дүнд, Рутэд Боаз яг л тийм хайр энэрлийг харуулжээ. Боаз бусдын сайн санаат зан чанарыг олж харж чаддаг хүндлэл хүлээсэн хүн байлаа. Тэр бол жинхэнэ эр хүн байсан!


Боаз бусадтай хэрхэн харьцдаг байсан нь бусадтай Христ хэрхэн харьцдаг байсныг харуулдаг. Боаз ажилчдаа ерөөдөг байсанчлан тэднийг хүлээн зөвшөөрөх, эдгээх, муу ёрын сүнсийг тэднээс хөөн зайлуулах – замаар энэ дэлхий дээр байх хугацаандаа Тэр Өөрийнхөө эргэн тойрны хүмүүсийг Христ ерөөсөн. Боаз ажилчдаа хоолон, тэдэнтэй хамт иддэг байсанчлан Христ Өөрийнхөө дагалдагчдыг хоолон, тэдэнтэй хамт хоолложээ. Боаз бусадтай ах дүү мэт ханддаг байсанчлан Христ ч бас бидэнтэй ийнхүү хандсан. Боаз бусдад санаа тавин, бусдын төлөөх үүрэг хариуцлагаа үүрсэнчлэн Христ бидэнд санаа тавьж, Өөрийнхөө дуудсан хүмүүсийн төлөөх хариуцлагыг үүрчээ.


Бурханыг магтан хүндлэхээс ирэх агуу зүйлсийн нэг бол амьдралд маань Тэр идэвхтэй үүргийг Өөртөө үүрдэг явдал юм. Бурхан дэлхийг бүтээгээд идэвхгүй зорчигчийн суудалд суудаггүй. Бурханы "дотоод чанар" гэдэг бол Тэр бидэнд танигдсан, мэдрэгдэхүйц эсвэл ойлгогдохуйц байхыг хүсдэг. Ертөнцийг болоод биднийг бүтээсэн бүхий л хүч чадлыг агуулагч Бурхан болоод Есүс Христ хэмээх Өөрийнхөө Хүүг илгээсэн энэхүү гайхалтай заагийг ойлгосноороо бид Түүнийг хувьчлан танин мэдэж, Түүнтэй холбоотой болох боломжтой болдог. Энэ бол Христийн амьд дүр төрх бөгөөд Бурхан хүний биеэр эн дэлхий дээр төрж, Өөрийнхөө бүтээлтэй хамт амьдарч, тэдэнтэй харилцсан юм.


Боазаар илэрхийлэгдсэн хайр энэрэл нь загалмай дээрх Христийн үхлээр биеллээ олсон. Түүний Өөрийгөө үгүйсгэсэн золиосоор дамжуулан Есүс биднийг ерөөсөн тэгснээрээ бид Түүнтэй мөнхийн мөнхөд амьдрах боломжтой болжээ. Үүнээс агуу ерөөл гэж огт үгүй.


Эргэн тойрныхондоо, соёлд нь ялгаварлагдан гадуурхагдсан хүмүүст ч хүртэл Христийн хайрыг харуулах замаар Боаз өөрийнхөө итгэлийн дагуу үйлдсэн. Ажилчддаа, Рут, Наоми хоёрт тэр хэрхэн хандсан нь "соёлтой зөрчилдсөн" байсан нь гарцаагүй бөгөөд бидэнд Христийн авч ирсэн дэлхийг орвонгоор нь өөрчлөхүйц хайрыг илэрхийлэл болжээ. Эргэн тойрныхондоо та хэрхэн хайрыг харуулдаг вэ?


Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth: A Story of God’s Redeeming Love

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай тү...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Armchair Theology Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.timothymulder.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна