Төлөвлөгөөний мэдээлэл

Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар

Ruth: A Story of God’s Redeeming Love

7-с 5 дахь өдөр

Өв золигч нь нас барсан хүний бэлэвсэн эхнэртэй нь гэрлэх хүн нь ойрын хамаатан нь байдаг байв. Орчин үеийн сэтгэлгээнд маань энэ бол үнэхээр сонин сонсогдож болох ч Израилын бэлэвсэн эмэгтэйчүүд болоод өнчин хүүхдүүдэд Бурханы хангах өөр нэг арга зам бол энэ байсан. Елимелехийн ойрын хамаатан Боаз Рутын өв золигч нь болох боломжтой байв. Гэсэн хэдий ч, арвай тариан хураалт дуусах үед Боаз өв золигчийн үүргээ өөрийн болгоогүй л байсан. Энэ нь тариа цэвэрлэх, бутлах үе байсан ч Боаз алхам хараахан хийж эхлээгүй байлаа. Олон хошуу дүрэгч хадам ээж нарын адил Наоми Боазад шахалтыг илүүтэйгээр үзүүлэхээр шийдсэн.


Наоми Рутэд угааж цэвэрлэн, гоё үнэртэй тос түрхэн, гоё хувцасла гэж хэлжээ. Түүнд үүнийг хэлснээрээ Наоми, гашуудан буй эмэгтэй мэт хувцаслахаа больж харин өдөр тутмын амьдралд эргэн ирсэн эмэгтэй мэт хувцасла гэж түүнд хэлж байгаа аж. Тэр Рутэд үтрэм дээр очин Боазыг олоод, хөл хавийг нь сөхөөд хэвт гэж хэлсэн. Боаз чамд юу хийхийг нь хүлээ гэж Наоми Рутэд хэлжээ.


Ямар ч хүндлэл хүлээсэн эмэгтэйн шөнө дөлөөрочихооргүй газарт очин, гэрлээгүй эр хүнтэй уулз гэж Наоми Рутэд хэлсэн. Наомигийн төлөвлөгөөтэй санал нийлснээрээ Рут өөр дээрээ доромжлолыг урьж байгаатай адил аж. Шөнө дунд цэвэр, сайхан үнэртэй, гоё хувцасласан залуухан эмэгтэй оронд нь орж ирэх үед Боаз юу бодох ёстой байсан бэ? Буруу ойлголтыг тэр авах нь гарцаагүй байсан. Гэсэн хэдий ч энэ бол Наомигийн төлөвлөгөө байсан байж болох юм. Мөн Рут ч үүнд нь дуулгавартай хандсан. Рутэд өгсөн Наомигийн зөвлөгөө Бурханы товлосон цагт тэвчээргүй хандсанаас улбаалсан мэт харагдах бөгөөд тэр хэрхэн Моабт гэр бүлээрээ анх очсон ухаангүй байдалтай нь адилхан санагдана.


Мөнхийн үзэл баримтлалаар харах юм бол Бурханы товлосон цаг дандаа төгс байдаггүй. Бид Бурханы товлосон цагт тэвчээргүй хандан, Түүний итгэмжит байдалд эргэлзэж болох юм. Тэр Өөрийнхөө сүр жавхлантай хүслийг биелүүлэх үед Бурхан төлөвлөгөөгөө хурдан харуулаасай гэж бид ихэнхдээ яаравчилдаг. Магадгүй бид Наоми, Рутын адил зүйлийг хийдэггүй ч гэсэн бид түрүүлэн алхам хийж, ирээдүйгээ өөрсдөө залахыг хичээдэг. Түүнд найдан, хүлээхийнхээ оронд бид Бурхан болон тоглох гээд байдаг. Дөч гаруй удаа Бичээс бидэнд Эзэнийг хүлээ гэж маш тодорхой хэлсэн байдаг.


Бурханы товлосон цагт найдан, Түүнийг хүлээх тийм амар байдаггүй. Боазыг юу хийхийг нь хүлээ гэж Наоми Рутэд хэлсэн нь надад үнэхээр ёжтой санагддаг. Наоми Бурханыг хүлээхийг хүсээгүй атлаа Боазыг хүлээ гэж Рутэд хэлжээ. Хэрээ хэрээнийхээ харыг гайхах мэт! Наомиг юуны түрүүнд шүүхээсээ өмнө, гүн итгэлийн дагуу тэр үүнийг үйлдсэн байх талтай гэдгийг санаарай. Өөрийнхөө сайн сайхныг Бурхан түүний эрсдэлтэй заль мэхийг ашиглан үзүүлэх болно гэж Наоми магадгүй Бурханд итгэсэн байж болно. Эцэстээ, Наомигийн үйлдлээс үл хамааран Бурханы зорилго биелсэн.

Бурханы товлосон цагийг та амьдралынхаа ямар нэгэн хэсэгт хүлээж байна уу? Магадгүй та ганц бие, ирээдүйн ханьтайгаа учрахыг хүлээж байгаа эсвэл ажилгүйдэлд, цоо шинэ ажлыг эрж хайж байгаа байж болох юм. Магадгүй та үргүйдэлтэй тэмцэлдэн буй бөгөөд хүүхэдтэй болох Бурханы ерөөлийг хүлээж байгаа байж болох юм. Бурхан үйлдэхдээ удаан Нэгэн биш гэж Бичээс бидэнд хэлдэг. Түүний товлосон цаг бол төгс төгөлдөр!


Би хүлээхийг үнэхээр ҮЗЭН ЯДДАГ. Гэхдээ хүлээх нь Бурханы гайхалтай хангамжийг анхааран харахыг маань өсгөдөг гэдгийг би ухаарсан. Заримдаа, өөрсдийнхөө цаг хугацаанд үйл явдлууд болохыг нь бид хүлээх ёстой гэдэг нь илт байдаг. Хүлээлтийн зорилгобол Бурхан танд ямар нэгэн зүйлийг зааж буй гэдгийг та бодож үзэж байсан уу?


Амьдралын тан ямар хэсэгт Бурхан таныг хүлээ гэж хэлсэн бэ? Түүнийг хүлээх явцад Тэр танд юуг зааж байгаа байж болох вэ?


Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Ruth: A Story of God’s Redeeming Love

Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай тү...

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Armchair Theology Publishing-т талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: https://www.timothymulder.com/

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна