Рут: Бурханы чөлөөлөгч хайрын түүхЗагвар
Рут номыг унших явцдаа аврагдсан хүн нь Рут гэдэгт та магадгүй итгэсэн байж болох юм. Энэ нь эргэлзээгүй үнэн хэдий ч Рутээс илүүтэйгээр аврагдсан өөр нэг хүн бол: Наоми юм. Рут, Наоми хоёр хоёулаа гайхалтай өөрчлөлтийг олж авсан ч Наомигийн өөрчлөлт нь энэ номын тодруулгын нэг нь гарцаагүй мөн. Түүний аврал Эзэнд итгэдэг хүн бүрийн авралын илрэл аж.
Түүний түүхийн тэр даяар Рутын өөртөө итгэх итгэл болоод нийгмийн өсөлт дэвшил нь өсдөг. Рутын түүх Моаб хүн, танихгүй орон нутаг дах шашингүй гадаад хүн, ядуу зүдүү бэлэвсэн эмэгтэй гэдгээр эхэлдэг. Боазтай танилцах үедээ тэр өөрийгөө "зарцаас ч доогуурх" нэгэн гэж нэрлэжээ. Хэдэн сар түүний эдлэн газраас хаягдал тариан түрүү түүснийхээ дараа Рут Боазтай харилцааг үүсгэн бий болгосон бөгөөд тэр түүнийг харж халамжилсан. Тэр өөртэй нь гэрлэхийг гуйх үед тэр өөрийгөө Боазын зарц гэж хэлжээ (хэрэв та үүнийг анзааралгүй өнгөрсөн бол тэр зарц нь л байсан). Боазтай гэрлэснээр чинээлэг газар эзэмшигч болоод "үнэ цэнтэй" нэгэн хэмээн тодорхойлогдсон хүний эхнэр болж түүний нийгмийн байр суурь нь өссөн. Гэсэн ч, Рутын өөрчлөлт үүгээр төгсгөл болоогүй. Хүндлэгдсэн эхнэр, нийгмийн бүрэлдэхүүний нэг байхаас хамаагүй илүү өндөрт тэр өргөмжлөгдсөн. Тэр мөнхийн мөнхөд Эзэний удам угсаан дах хүндлэгдсэн хүмүүсийн нэг болжээ. Гэхдээ Рут ном бол мөн Наомигийн авралыг мөн тусгасан түүх ажээ.
Наомиг аварсан Бурханы авралын оргил цэг бол Наомигийн өнгөрснөөс үл хамааран Бурханы итгэмжит байдлыг болоод хангамжийг тодруулдаг. 1-р бүлгийн төгсгөлд Наоми Бэтлэхэм рүү ядуу дүрвэгч болон эргэн очжээ. Тэр сүнслэг байдал, бие махбод, сэтгэл санааны хувьд хоосон байв. "Эзэн өөрийг нь дэндүү гашуунаар зовоосон" гэж тэр хэлжээ. Номын төгсгөлд Наоми сүнс, бие махбод болоод сэтгэл хөдлөлийн хувьд дүүргэгдсэн нэгэн болсон. Бурхан Наомиг мартаагүй. Өвөр дээрх хүү нь үүнийг нотолсон аж. Ямар ч удам угсаа залгах хүн байхгүй хэмээн гашуудан байсан Наоми одоо гартаа хүү тэврэн байгаа аж. Бурхан түүний санхүүгийн аюулгүй байдал болоод нийгэмд эзлэх байр суурийг нь сэргээсэн. Тэр үүнийг биеэрээ амсах шаардлагатай болжээ: Марагаас Наоми хүртэл, гашуудан зовогч нэгнээс дөлгөөн нэгэн, хоосноос дүүрэн, ядуу төөрсөн нэгнээс Израилын түүхэн дэх хамгийн агуу хааны – элэнц эх болжээ. Удам угсаагүй үргүй хөгшин эмэгтэйгээс Есүс Христ, Бурхан бидэнтэй хамт буюу Иммануелын элэнц болжээ.
Эцэстээ, Рутын түүх бол Бурханы хайр энэрлийн түүх бөгөөд энэ нь бие махбодын ба сүнслэг байдлын – сэргэлт болоод ивээлд хөтөлдөг. Үүнийг л Бурхан хийдэг; гэм болоод тэрслэлтийн сүйтгэсэн зүйлийг Тэр сэргээдэг. Наомигийн түүхээс Бурхан бидний хэрэгцээнд гярхайгаар санаа тавьдаг бөгөөд бидний сайн сайхны төлөө гүн гүнзгийгээр санаа тавьдаг болохыг сурах боломжтой. Загалмай дээрх Христийн үхэл итгэгчдийн сайн сайхан байдлыг Түүнийхээс хамаагүй өмнө тавьжээ.
Наомигийн гайхамшигт сэргэлт Түүнийг өөрсдийнхөө Эзэн ба Аврагч болгон итгэсэн бүх хүний амьдралд Бурханы хийдэг өөрчлөлт юм. Бид бүгд үүний адил өөрчлөлтийг хийдэг: гашуудан зовогч нэгнээс дөлгөөн нэгэн, хоосноос дүүрэн, Бурханы гэр бүлээс гадуур байсан нэгнээс Хамгийн дээд Нэгэний хүүхэд, Христийн өвийг хамтран эзэмшиг болдог. Үүнээс илүү дээгүүр гайхамшигтай өөрчлөлт гэж үгүй. Рут номын тайлбар болох: Итгэмжит Бурханд, Сонклэйр Фургасон, "Энэ бол Бурханы арга зам. Тэр энэ дэлхийн сул дорой зүйлсийг авч агуу зүйлсийг ичээхийн тулд; ядуу зүдүү, гологдсон зүйлийг авч хүчтэй нэгнийг ичээхийн тулд; хангалтгүй зүйлсийг авч хангалттайболгон хувиргадаг." гэж хэлжээ.
Наомигийн аврал Рутынхээс агуу байсан гэж та боддог уу? Таны өөрчлөлтийн түүхийг сонсох замаар үр ашгийг хүртэх хүмүүс таны амьдралд байна уу?
Энэ төлөвлөгөөний тухай
Бүх цаг үеийн хамгийн сэтгэл хөдөлгөм богино түүхүүдийн нэг нь болох Рут ном бол Бурханы хайрыг илэрхийлсэн түүх юм. Эгэл жирийн хүмүүсийн амьдралд Бурхан Өөрийн сүр жавхлант хүслээ хэрхэн хэрэгжүүлдэг тухай гайхалтай түүхийг Рут ном өгүүлсэн байдаг. Өөрийнхөө хүмүүсийн төлөөх Христийн хайр болон золиосыг ёгтлон харуулснаараа Бурхан хүүхдүүдээ аврахын тулд ямар их золиос зориулалт гаргадаг гэдгийг бидэнд харуулдаг.
More