Урвуу хаанчлал: Ерөөлтэй еэ сургаалаас судлах 8 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөЗагвар

Амар амгалан нь танд байх болтугай
Амар тайвныг тогтоогчид ерөөлтэй еэ, учир нь тэд Бурханы хөвгүүд гэж дуудагдах болно. Матай 5:9
ЭХЭЛЦГЭЭЕ
Саяхан нэг дадлагажигч маань надаас “Өнөө үед сүмд амар тайван байхад юу саад болж байна вэ?” гэж асуусан юм. Өчүүхэн атаархал, эв нэгдлийг алдагдуулах хүсэл эрмэлзэл, гэр бүлийг эвдэж, салалтад хүргэдэг гэр бүлийн хэрүүл гэх мэт үймээн самуун бүхий зөрчилдөөнүүд тэр даруй санаанд минь орж ирэв. Гэвч эдгээрийн дээгүүр орчин үеийн сүм чуулганы энх тайванд заналхийлж буй хамгийн том аюул нь АГУУ ТУШААЛаас илүү соёлын үнэт зүйлсийг (тэдгээрийн ихэнх нь нэлээд хууль ёсны) нэн тэргүүнд тавьдаг улс төрийн намын үзэл баримтлал юм.
Өнөөдөр олон Христэд итгэгч хүмүүс өөрсдийн улс төрийн намаа Христийн хаант улсынхаа оршихуйтай холбож, уриа лоозон, уур хилэнг өөрсдийгөө тодорхойлох гол арга зам болгож байгаа партизан байр суурийг баримталж байна. Үүний эсрэг бусад гишүүд өөр байр суурийг илэрхийлэхэд тэднийг аймшигтай бузар муу гэж үзэх нь ч бий. Сүм дотор ч улс төрийн дээрэнгүй үзэлтнүүд болон улс төрийн консерваторууд нь бусдыг хооронд нь хагаралдуулж байгаа зөрчилдөөн ийм байдаг.
Сүм цуглааны хувьд энэхүү тулаанд өөрөөр хандах боломжтой юу?
ЧИМЭЭГҮЙ ЦАГИЙН УХААРАЛ
Эвийг сахих нь зүгээр нэг сайхан сэтгэлтэй, эелдэг байх явдал биш. Эсвэл эвийг сахих нь дайсагналын галыг унтраахын ч нэр биш. Энэ бол нийгэм, хамт олонд зориулсан Бурханы бурханлаг төлөвлөгөө бөгөөд Христ бидний зүрх сэтгэлийг дүүргэж, улмаар энэ нь дэлхийд түгдэг.
АЖИГЛАЛТ
Бурханы энх тайвныг түгээх арга нь Түүний шударга ёсыг бидэнд, бидний дотор болон биднээр дамжуулан түгээдэгтэй адил юм. Паулын тайлбарласнаар, Бурхан “бидний Эзэн Есүс Христээр дамжуулан” зөвтгөгдсөн хүмүүст амар амгаланг өгдөг (Ром 5:1). Энэ нь бидний оюун санааг Сүнс чиглүүлж, дотоод амар амгалангийн гүн хэмжээсийг бий болгодог (Ром 8:6) байна. Эцэст нь хэлэхэд, энэ нь “амар амгалан болон бие биеэ босгон байгуулахын төлөө” (Ром 14:19) хүчин чармайх явдал ба Бурханы амар амгаланг биднээр дамжуулан бусад руу урсгах уриалга юм. Бид байхгүй зүйлээ бусдад санал болгож чадахгүй учраас энэхүү дараалал нь чухал.
Сэтгэлийн түгшүүр нь бидэнд амлагдсан амар амгаланг хулгайлдаг. Бид хэдэн өдөр, долоо хоног, эсвэл улирлын турш түгшүүртэй, цочромтгой байх үе байдаг, гэхдээ энэ нь мөнхөд үргэлжлэхгүй учир Бурхандаа талархъя. Энэхүү дотоод үймээн самуунаас илүү гүн гүнзгий бөгөөд гол зүйл бол Ариун Сүнсний оршихуйгаар Христтэй нэгдмэл байдгийн хувьд бид Бурханы охид, хөвгүүд болсон бидний мөн чанар юм. Ийм оршихуй нь бидний зүрх сэтгэлийг даруусгаж, биднийг амар амгалан өөд гарцаагүй хөтөлдөг.
Бодит байдал дээрээ, биднийг амар тайвныг тогтоо хэмээн урьсан нь Ариун Сүнс бидний зүрх сэтгэлд юу хийж байгааг олон нийтэд харуулах зүрхний илрэл буюу Христийг ажил, үйлсээрээ харуулах явдал юм.
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Зэвүүцэж, хэрэлдэхийн оронд Христийн нэрээр бүх зүйлийг тэвчиж, хүлцэнгүй, эелдэг байдлыг харуулбал юу болох бол (1 Коринт 13:4, 7)? Хэрэв бид өөрсдөдөө хэрхэн хандахыг хүсдэг шиг бусдад хандвал яах бол (Матай 7:12; Лук 6:31)? Хэрэв бид Паулын “Хүн болгонд хэрхэн хариулах ёстойгоо мэдэхийн тулд та нар үргэлж давсархаг, эелдэг бай” (Колоссай 4:6) гэсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн авбал юу болох бол?
Жишээ нь бид хараахан төрөөгүй хүүхдийг хамгаалж, гэр бүлд зориулсан Бурханы дизайныг хадгалахын зэрэгцээ арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шударга бус байдлыг арилгах, ядууст туслах амлалтыг хадгалж чадах уу? Энэ төрлийн энх тайвныг тогтоох нь биднээс теологийн итгэл үнэмшлээ алдахыг шаарддаггүй. Гэсэн хэдий ч энэ нь дайсандаа хайраа харуулж цовдлогдсон Аврагчаа дуурайхыг биднээс шаарддаг (Матай 5:44).
Бурханы охид, хөвгүүд хэмээх байр сууринаас энх тайвныг тогтоохоор чармайн зүтгэж буй нь биднийг энэхүү тэнгэрлэг зүйлд улам илүү хөтөлж байна. Ийм амар тайван нь амархан эсвэл хямдхан олдчихдоггүй ч бидний Эзэн Есүсийг үхэгсдээс амилуулсан Амар амгалангийн Бурхан үүнийг боломжтой болгох нь гарцаагүй (Еврей 13:20).
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөлтэй еэ (Матай 5:2–12) бүлэгт Есүс биднийг ертөнцөөс ангид байж, Түүн дотор үндэслэсэн шинэ мөн чанартайгаар өнөөгийн соёл дунд амьдрахыг уриалсан байдаг. Урвуу хаанчлал нь өнөөгийн бидний соёлын зөрчилдөөнийг мэргэн ухаанаар шалгаж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан тогтоох юм.
More
Холбоотой төлөвлөгөө унших

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
