Урвуу хаанчлал: Ерөөлтэй еэ сургаалаас судлах 8 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөЗагвар

Нигүүлслийн нүүр царай
Энэрэнгүйчүүл ерөөлтэй еэ! Тэд өршөөл энэрлийг хүртэх болно. Матай 5:7
ЭХЭЛЦГЭЭЕ
Италийн хойд хэсэгт орших Комо нуурын дэргэд байдаг Престино хотод 70 настай Маринелла Беретта хэмээх эмэгтэй нас барсан байдалтай олджээ. Түүнийг нас барснаас хойш хоёр жил гаруйн дараа цагдаа нар түүний цогцсыг муммижуулсан, ширээний ард суугаа байдлаар олсон юм. Маринеллагийн хөршүүд түүнийг дор хаяж хоёр жил хагасын турш хараагүй ажээ. Сэтгүүлч Массимо Грамеллини "ганцаардлыг биечлэн үзүүлсэн" хэмээн түүний талаар нийтлэл бичжээ. "Хүмүүс ганцаараа үхдэг. Бид бас ганцаараа амьдардаг нь бүр дор юм."
Түүний нийтлэлийн төгсгөлийн үг нь: “Байшингийн хаалттай хаалганы ард буй Маринеллагийн үл үзэгдэх амьдралын нууцлаг байдал нь бидэнд хүндхэн сургамж боллоо. Жинхэнэ гунигтай зүйл бол хөршүүд нь түүний үхсэнийг мэдээгүйд байгаа юм биш. Тэд Маринелла Береттаг амьд байсныг анзаардаггүй байсанд юм."
ЧИМЭЭГҮЙ ЦАГИЙН УХААРАЛ
Бурханы нигүүлслийг хүлээн авсан бид бусдад юу хэрэгтэй байгааг мэдэх нь чухал. Нэг дээвэр дор амьдардаг гэр бүлийнхээ хэн нэгний хэрэгцээг үл тоомсорлож, үл үзэгдэх хөршүүд, найз нөхдийнхөө талаар юу ч хэлэхгүй байх нь амархан. Гэхдээ бид тэднийг анзаардаг байхаар дуудагдсан юм.
АЖИГЛАЛТ
Есүс биднийг бусдыг анзаарч, тэдний хэрэгцээг энэрэнгүй хүлээн зөвшөөрөхийг уриалдаг. “Хүмүүсийг хараад Тэр өрөвджээ. Учир нь тэд хоньчингүй хонь мэт хаягдан туйлдсан байлаа.” (Матай 9:36). Энэ бол бидний Ерөөлийн зүрхний цохилт юм, Калвины илэрхийлснээр хөрштэйгөө хамт зовж шаналах гэх үү, эсвэл одоо бидний нэрлэдгээр өрөвдөх сэтгэл гэж хэлж болох зүйл юм.
Бурханы өршөөл нигүүлслийг харуулснаар нигүүлслийн жижиг дуслууд биш, харин их хэмжээний үерийг бий болгоно. "Дараа нь Петр ирж, Түүнд —Эзэн, ах дүү маань миний эсрэг нүгэл үйлдэхэд би хэдэн удаа уучлах вэ? Долоон удаа юу?’’ (Матай 18:21).
Уучлал бол зүгээр нэг энэрэнгүй үйлс биш, энэ бол итгэл, найдварын эцсийн үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, бусдыг уучлах үед бид Христ эргэн ирж, бүх зүйлийг нигүүлсэнгүй сайхан болгоно гэсэн итгэлээ харуулдаг. Бидний аврал бидэнд хамгийн жигшүүрт муу муухайг хүртэл итгэл найдвараар даван туулах боломжийг олгодог. “Нүгэл ихэссэнээр нигүүлсэл улам бялхсан юм." (Ром 5:20) гэж Паул хэлсэн.
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Зөвхөн Бурхан л бидний шархыг эдгээж, үхэгсдийг амилуулж чаддаг тул бид бусдыг уучлахыг хүсвэл Түүний хайраар дүүрэн зүрх сэтгэлийг хүлээн авах ёстой. Үүний үүднээс "Есүс —Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна" гэж залбирсан (Лук 23:34). Бид үүнээс бага зүйл хэлэх ёстой юу?
Их Эзэн бидний хатуу, өршөөлгүй зүрхийг өөрчлөхийн төлөө залбирцгаая. Бид Христийн нэрээр нигүүлсэл, өршөөл, энэрэх сэтгэл өргөх бүрдээ Түүний хайраар бусдын гэм нүглийг уучилж, бид Түүний ирж буй хаанчлал руу урагшилдаг бөгөөд энэ нь тэнгэрт буй хаанчлалын ерөөлийг дэлхий дээр ч эдэлдэг юм.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөлтэй еэ (Матай 5:2–12) бүлэгт Есүс биднийг ертөнцөөс ангид байж, Түүн дотор үндэслэсэн шинэ мөн чанартайгаар өнөөгийн соёл дунд амьдрахыг уриалсан байдаг. Урвуу хаанчлал нь өнөөгийн бидний соёлын зөрчилдөөнийг мэргэн ухаанаар шалгаж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан тогтоох юм.
More
Холбоотой төлөвлөгөө унших

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

BibleProject | Topa

Миний бизнес Бурханых

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос
