Урвуу хаанчлал: Ерөөлтэй еэ сургаалаас судлах 8 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөЗагвар

Баян болгодог ядуурал
Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ, Тэнгэрийн хаанчлал тэднийх юм. Матай 5:3
ЭХЭЛЦГЭЭЕ
Майк Ветроне героинд донтсон танхайрагчдад хар тамхи наймаалдаг нэгэн байв. Ганцаардаж, үхлийн аюул байнга заналхийлэгдэж, оргож зугтахаас залхсан тэрээр энэ бүхнийг дуусгавар болгохыг хүсэж байлаа. Өмнөд Флоридагийн нэгэн бүрхэг өглөө Майк өөрийн дуртай хоолоо сүүлийн удаа очиж авахаар Биг Аппль Бейглийг зорив. Гэртээ буцаж ирээд ажил хайх санаатай зурагтаа асаан суваг сольж байтал нэгэн сургаал номлогчийн "Амьдрал таныг заамдаж, өвдгөн дээр тань сөхрүүлэх хүчтэй" хэмээх дуу хоолой түүний анхаарлыг татжээ.
Майк зурагтынхаа дууг чангалав.
“Сүнс бүрийг хүлдэг гинж гэж бий” гэж анхааруулаад сургаал номлогч цааш нь “тэр бол гэм нүгэл, донтолт юм. Энэ бүхнээс биднийг Есүсийн үхэл ба амилалт л чөлөөлж чадна” гэв. Тэгээд сургаал номлогч үзэгчдийг Христтэй нэгдэхийг уриалах үед Майк зурагт руугаа дөхөн "Би" хэмээн хашхирчээ. Тэр мөчөөс Майк дахин хэзээ ч ганцаардаагүй юм.
Майк амьдралынхаа төгсгөлтэй биш, харин шинэ эхлэлтэйгээ учирчээ.
ЧИМЭЭГҮЙ ЦАГИЙН УХААРАЛ
Сүнсэндээ ядуу байгаагаа ухаарах тэр л агшинд бид Хааны баялгаас хүртэхэд бэлэн болсон байдаг. Тэнгэрийн хаанчлал нь булаан авагчдад бус, харин хязгаартаа тулаад хоосон гараараа Бурханд хүрч буй шархалсан хүмүүст зориулагджээ.
АЖИГЛАЛТ
“Тэнгэрийн хаанчлал” гэдэг үг нь Матай номын бүх хэсэгт давтагддаг бөгөөд "Бурханы хаанчлал" гэдэг үгтэй ерөнхийдөө утга нэг юм. Үүнийг Бурхантай харилцах замаар жинхэнэ амар тайван, цэвэр ариун, баяр хөөртэй амьдралтай болохоор дүрсэлдэг. Тэр ивээл хуурамч шүтээнүүд болох тав тух, амжилт, үндэстний бахархлын бурхад хийгээд агуу зүйлсийн амлалтуудын эсрэг тэмцдэг. Үнэн хэрэгтээ, хуурамч шүтээнүүд нь ердийн бусармаг зүйлс бөгөөд мушгин гуйвуулж, элэглэн тохуурхах замаар сэтгэл ханамжийг олж авдаг хаанчлал юм. Тиймээс Есүс Тэнгэрийн хаанчлалыг олж авах нь Ерөөлтэй еэ хэмээжээ. "Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ, Тэнгэрийн хаанчлал тэднийх юм” (Mатай 5:3; 5:10-тай харьцуулна уу).
Тэнгэрийн хаанчлалыг "тэднийх" гэж Есүс хэрхэн дүрсэлснийг анзаараарай. Өгүүлбэрийн эхэнд уг үгийг байрлуулсан нь тэнгэрийн хаанчлал тодорхой бүлэг хүмүүст тухайлбал, сүнсэндээ ядуу, гадуурхагдсан, орхигдсон хүмүүст зориулагдсан болохыг харуулж байна. Энэ нь амьдралдаа сэтгэл хангалуун байгаа болон бусдыг хяналтан дороо байлгагсдад зориулагдаагүй юм. Өөртөө найддаг, тухайн өдрийг ялахын төлөө юу ч хийхээс буцдаггүй төрөлх араншинтaй хүмүүст энэ нь зориулагдаагүй билээ. Амиа алдахынхаа өмнө Мартин Лютерийн "Бид бүгд гуйлгачид хэмээн тунхагласантай адил юм. Энэ бол үнэн.”
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Есүсийн амьдарч байх үеийн хүмүүсийн хүлээлт нь Иошуа шиг эсвэл Давид шиг цэргийн жанжин Ромчуудыг ялаад, дэлхийд хаант улсаа байгуулах явдал байв. Гэтэл Есүс улс төрийн дайснуудтай нэгддэг урвагчдын нэг болох татвар хураагчдын найз нөхөр хэмээн нэрлэгдэж байлаа.
Аврагчийнхаа үлгэрлэсний адил өөрсдийгөө өмөөрөх эсвэл эцсийн үгээ хэлэх шаардлага бидэнд огт байхгүй. Херод Антипасын өмнө Есүс чимээгүй байсны адил бид ч тийм л байх хэрэгтэй. Нийгэм, улс төрийн асуудлын талаар өөр ойлголттой хүмүүсийг муучлахаар уруу татагдах үед, ийм сүнсний ядуу байдал бидэнд зайлшгүй хэрэгтэй билээ.
Маргалдахыг хүсэмжилж буй хүмүүсийн дунд сүнсэндээ ядуу байгаагаа та яаж илтгэх вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөлтэй еэ (Матай 5:2–12) бүлэгт Есүс биднийг ертөнцөөс ангид байж, Түүн дотор үндэслэсэн шинэ мөн чанартайгаар өнөөгийн соёл дунд амьдрахыг уриалсан байдаг. Урвуу хаанчлал нь өнөөгийн бидний соёлын зөрчилдөөнийг мэргэн ухаанаар шалгаж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан тогтоох юм.
More
Холбоотой төлөвлөгөө унших

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний бизнес Бурханых

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал
