Урвуу хаанчлал: Ерөөлтэй еэ сургаалаас судлах 8 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөЗагвар

Бурханыг харах нь
Зүрхэндээ цэвэр ариун байгсад ерөөлтэй еэ! Тэд Бурханыг харах болно. Матай 5:8
ЭХЭЛЦГЭЭЕ
Эмчийн буруугаас болж нярай байхдаа хараагүй болсон Фанни Жэй Кросби "Blessed Assurance," “Jesus, Keep Me Near the Cross,” болон “I Am Thine, O Lord” магтаалын дуунуудыг оролцуулан 9000 гаруй магтаалын дууны үгийг бичжээ. Кросбигийн их хэмжээний энэ бүтээмж гайхалтай оюун санаанаас нь үндэслэн гарсан. Түүний хамтран ажиллагчдын нэг болох Хью Мэйний хэлснээр тэр хоёр магтаалын дууг нэгэн зэрэг бичин, шүлэг бүрийн мөр бүрийг сөөлжлөн бичүүлж хоёр нарийн бичгийн даргыг зав чөлөөгүй ажиллуулдаг байв.
Гэсэн хэдий ч энэ нь түүний үйлчлэлийн зөвхөн нэг л хэсэг нь байлаа. Хорь гаруй жил тэрээр Манхаттены аврах үйлчлэл дэх зааглагдсан, дарамтлагдсан хүмүүстэй очиж уулздаг байв. Христтэй нүүр тулан уулзах итгэгчдийн амьдралын төгсгөл үе рүү сонсогчдыг чиглүүлэх замаар Кросби бусдыг ихэвчлэн өдөөдөг байжээ. Асар олон зууны туршид чуулган энэ туйлын найдварыг хамгийн сайхан алсын хараа гэж тайлбарласаар ирсэн (1 Коринт 13:12).
ЧИМЭЭГҮЙ ЦАГИЙН УХААРАЛ
Бидний дотоод хандлагыг Бурхан шалгаж, сэдлийг шинжлэн мөн хувийн зан байдлыг ажиглан хардаг. Ийм төрлийн зүрхний сэдэл ба санаа зорилго нь хаанчлалын гол чиг мөн.
АЖИГЛАЛТ
Бурханыг таньж мэдээгүй хүмүүсийн гэмтэй зүрх өөр рүүгээ чиглэсэн бөгөөд Бурханаас асар хол байдаг. Энэ нь хуурамч байдал, бардамналд хүргэх бөгөөд улам илүү тусгаарлалт ба зөрчилдөөн рүү хөтөлдөг гэж Августин хэлдэг. Зүрхэнд л гол асуудал байгаа юм. Бусдад үйлчлэх болоод сайн үйлсийн араас хөөцөлдөх зэрэг, хамгийн даруу бөгөөд энэрэнгүй үйлс маань ч хүртэл, бардамналд зайлшгүй боломж олгох нь бий. Бидний цэвэр ариун мэт дүр эсгэлт нууц гэмийг маань илчлэх нь элбэг байдаг.
Бурханд хандан ярихыг Августин ийнхүү хэлжээ: "Та Өөрийгөө бидэнд зориулсан бөгөөд зүрх минь Таны дотор амрах хүртлээ амар тайван бус байдаг." Тэр "зүрхнүүд" гэж олон тоогоор бус "зүрх" хэмээн ганц тоогоор авсан нь хүн төрөлхтөн нэг л зүрхтэй бөгөөд Бурханы цэвэршүүлэгч оршихуйгаар дүүргэгдэх гэсэн нийтлэг хэрэгцээ байдгийг бидэнд хэлэх аж. Бичээсээр дамжуулан дотоод үгүйрсэн байдлыг маань эвдэх өөрчлөлтийг Бурханы Ариун Сүнс үйлддэг.
Хараагүй байдлаас сүнслэг хараанд хүрэх энэ хөдөлгөөн нь авралд хүрэх арга зам мөн. Хиппо дахь чуулгандаа үүнийг заах номлолдоо Августин, "Энэ амьдрал дахь бидний гол зорилго бол Бурханы хардаг зүйлсийг зүрхнийхээ нүдэнд харах байдлаар өөрсдийгөө эрүүл саруул болгох аж" хэмээн номлосон байдаг. Энэ бол нүдний хардгаас хамаагүй давсан зүйлийг харахыг хэлж байгаа аж. Энэ бол Бурханы алсын хараа мөн.
ХЭРЭГЖҮҮЛЭЛТ
Харааны төвлөрөлт зүрхний төвлөрөлттэй салшгүй холбоотой болохыг энэ ерөөл бидэнд сануулдаг. Цэвэр бус байдал ба Бурханы алсын хараа хамтдаа байх ямар ч боломжгүй. Бидний зөвтгөлийн төлөө дахин амилсан Нэгэн рүү хараагаа сунгагч бид цэвэр бус байдал дотроо амьдарсаар байхын тулд аврагдаагүй. Үүний оронд бид цэвэр бус байдлаар аврагдан, биднийг хамгийн ихээр татдаг чухал бус зүйлсээс илүүтэйгээр Христийг хайрлах хайрыг маань өсгөсөөр байдаг цоо шинэ, алгуурхан, замбараагүй ч юм шиг үйл явцыг (бидний зүгээс харахад) туулдаг.
Цэвэр байдлыг эрж хайгсад мөн Эзэнийг эрж хайж буй бөгөөд цөлд буй цангасан хүн адил эрж хайж буй зүйлсийнхээ аль алиныг нь олж авах ба мөнхийн мөнхөд цангаа нь тайлагдах болно. Зүрх тань хаана байна вэ?
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Ерөөлтэй еэ (Матай 5:2–12) бүлэгт Есүс биднийг ертөнцөөс ангид байж, Түүн дотор үндэслэсэн шинэ мөн чанартайгаар өнөөгийн соёл дунд амьдрахыг уриалсан байдаг. Урвуу хаанчлал нь өнөөгийн бидний соёлын зөрчилдөөнийг мэргэн ухаанаар шалгаж, тэдгээрийн хоорондын хамаарлыг судлан тогтоох юм.
More
Холбоотой төлөвлөгөө унших

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Хүлээлт

ГЭРЛЭЛТ

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч
