Ариун Сүнстэй өглөөЗагвар

Mornings With The Holy Spirit

7-с 7 дахь өдөр

Та намайг хайрладгийн адил би Танд хайртай

Өөрийнхөөрөө бус бусдынхаар байх гэж хичээх хэрэг чамд байхгүй. Чамайг бүтээсэн тэр л байдлаар чинь Би чамайг хайрладаг. Өөрийгөө өөр хэн нэгэнтэй бүү харьцуул. Би чамайг онцгой бэлэг авьяасаар ерөөсөн. Түүнчлэн Би чамайг энэ цаг үед байгаагаар чинь дуудсан. Өөрийнхөө зүрхийг бухимдлаар үерлүүлэх юм бол Надаас чам руу урсах нигүүсэл хаагдаж боогдохоос өөр зүйл болохгүй. Харьцуулалтыг эсэргүүц. Бухимдлыг эсэргүүц. Өрсөлдөөнийг эсэргүүц. Одоо чи хэн байна, тэр л энгээрээ бай. Чамайг хэн байлгахаар Би дуудсан, тийм л хүн болохын төлөө урагшил. Тэгвэл чиний онцгой бэлгүүд чамд зориулсан орон зайг бүрдүүлэх болно.

Залбирал

Миний хардаггүйг Та миний зүрхнээс хардаг. Бусадтай өөрийгөө харьцуулахгүй байхад мөн өдөр бүрийн амьдралын бухимдлуудаар өөрийгөө зовоохгүй байхад надад туслаач. Өрсөлдөхийн оронд Танд найдахад минь туслаач. Өөрийнхөөрөө биш харин Таны арга замаар энэ бүгдийг хэрхэн даван туулахыг надад харуулаач.

Энэ төлөвлөгөөний тухай

Mornings With The Holy Spirit

Энэхүү өдөр бүрийн уншлагыг Ариун Сүнстэй хамт итгэлийн алхаа хийх хүсэлтэй хүн бүрт зориулав. Бурханыг магтан хүндэтгэх, Түүнд залбирахдаа болон өдөр бүрийн амьдралын явцдаа Женнифер ЛеКлэйртэд Ариун Сүнснээс ирсэн үгэн дотор өсөн дэвжээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Женнифер ЛеКлэйр мөн Charisma House-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/morningskindle