Ариун Сүнстэй өглөөЗагвар

Mornings With The Holy Spirit

7-с 3 дахь өдөр

Чи Намайг хэн гэж хэлэх вэ?

Есүс дагалдагчдаасаа нэг удаа ийнхүү асуужээ. "Намайг хэн гэж та нар хэлэх вэ?" Олон хүмүүс Түүнийг агуу эш үзүүлэгч хэмээсэн бол Петр илчлэлт авч Тэр бол Христ, амьд Бурханы Хүү гэжээ. Тэгвэл одоо би чамаас Намайг хэн гэж хэлэх вэ? гэж асууя. Олон хүмүүс амьдралд нь хийж буй Миний ажлыг үл тоомсорлодог. Учир нь тэд Миний хэн болохыг ойлгоддоггүй. Тэр бүү хэл Намайг мэддэг нь ч Миний оршихуйг мөн тэдний төлөөх Миний хайрын гүн илчлэлтийг тэр бүр мэдэрдэггүй. Чи Намайг хэн гэж хэлэх вэ? Зүрхийг минь эрэлхийл, тэгвэл Би Өөрийн итгэмжтэй байдал, Өөрийн эелдэг байдал гээд илүү олон зүйлийн шинэ ертөнцийг чамд нээн харуулах болно. Зүрхийг минь эрж хай.

Залбирал

Ариун Сүнс ээ, Бичээс дээр Есүс Таны талаар юу хэлснийг би мэддэг ч Таныг бодитоор улам илүү ихээр мэдэхийг би хүсэж байна. Шинэлэг байдлаар Таны хэн болохыг би сурч мэдмээр байна. Таны зүрхийг эрж хайхад туслаач. Өөрийнхөө талаар надад илүү ихийг харуулж өгөөч.

Энэ төлөвлөгөөний тухай

Mornings With The Holy Spirit

Энэхүү өдөр бүрийн уншлагыг Ариун Сүнстэй хамт итгэлийн алхаа хийх хүсэлтэй хүн бүрт зориулав. Бурханыг магтан хүндэтгэх, Түүнд залбирахдаа болон өдөр бүрийн амьдралын явцдаа Женнифер ЛеКлэйртэд Ариун Сүнснээс ирсэн үгэн дотор өсөн дэвжээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Женнифер ЛеКлэйр мөн Charisma House-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/morningskindle