Ариун Сүнстэй өглөөЗагвар

Mornings With The Holy Spirit

7-с 6 дахь өдөр

Таны сул дорой байдал Намайг гонсойлгодоггүй

Зарим өдрүүддээ чи сул доройгоо мэдэрдэг болохыг Би мэднэ. Баярла! Миний хүч чадал сул дорой байдлыг чинь төгс болгодог. Дорой байдал чинь Намайг цочроодоггүй, Намайг гонсойлгодоггүй. Ийм харилцаанд оруулах үедээ чи дотроо уруу татлагатай тэмцэлдээд дандаа ялдаггүйг Би мэддэг. Хөгжих үйл явцад чинь бүтэлгүйтэхээс үл хамааран Би чамайг шилдэг бүтээл гэж хардаг. Би чамайг ялагч гэж хардаг! Би чамайг хайрын харцаар хардаг. Би чамайг Есүсийн цусаар хардаг. Хүчирхэг болгооч хэмээн Намайг дууд, тэгвэл сул дорой байдлаа ялахад Би чамд туслах болно.

Залбирал

Таны хайраас намайг юу ч салгаж чадахгүйд би маш их баярлаж байна. Бузар муугийн бүх дайралтыг эсэргүүцэхийн тулд миний доторх хүнийг хүчирхэгжүүлж өгөөч. Христийн дотор бүрэн төгс хэмээн Таны хардаг шиг өөрийгөө харахад надад туслаач.

Энэ төлөвлөгөөний тухай

Mornings With The Holy Spirit

Энэхүү өдөр бүрийн уншлагыг Ариун Сүнстэй хамт итгэлийн алхаа хийх хүсэлтэй хүн бүрт зориулав. Бурханыг магтан хүндэтгэх, Түүнд залбирахдаа болон өдөр бүрийн амьдралын явцдаа Женнифер ЛеКлэйртэд Ариун Сүнснээс ирсэн үгэн дотор өсөн дэвжээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Женнифер ЛеКлэйр мөн Charisma House-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/morningskindle