Ариун Сүнстэй өглөөЗагвар

Mornings With The Holy Spirit

7-с 4 дахь өдөр

Хувь тавилангийнхаа зүгт хараагаа чиглүүл

Эргэж бүү хар. Шаналгаатай байгааг чинь Би мэдэж байна. Шархалсан байгааг чинь Би мэдэж байна. Гутарсан байгааг чинь Би мэдэж байна. Урвалтыг Би харсан. Нулимсыг чинь Би харсан. Өвчтэй байхад чинь Би чамтай хамт байсан, одоо ч энд зөвт болгохоор Би чамтай хамт байна. Би чамд хайртай, чи надад хайртай болохоор өвдөлт, урам хугаралт, урвалт гээд бүхий л зүйлсийг чиний сайн сайхны төлөө болгохоор Би ажиллах болно. Үнсний оронд гоёл чимгийг Би чамд өгөх болно. Тиймээс тэдгээр үнснүүдийг чи ардаа орхивол хулгайлахаар, алж устгахаар дайсны оролдож буй зүйлсээс амьдралын чинь шинэ зүйлсийг Би сэргээх болно. Лотын эхнэрийг сана даа. Бүү эргэж хар. Чиний хувь тавилан өмнө чинь байна. Би чамайг мөрөөдөл рүү чинь хөтлөн дагуулж байна.

Залбирал

Сүнсэнд минь эдгэрлийн хүчийг өгсөн Тандаа талархъя. Өнгөрснөө үлдээж, Христийн доторх дуудлагынхаа зүгт хараагаа чиглүүлэх хүчийг надад өгөөч. Үнсний оронд гоёл чимгийг өгч, Таны нэрийг алдаршуулах тэнгэрлэг өөрчлөлтийг хэрхэн бий болгохыг надад харуулаач.

Энэ төлөвлөгөөний тухай

Mornings With The Holy Spirit

Энэхүү өдөр бүрийн уншлагыг Ариун Сүнстэй хамт итгэлийн алхаа хийх хүсэлтэй хүн бүрт зориулав. Бурханыг магтан хүндэтгэх, Түүнд залбирахдаа болон өдөр бүрийн амьдралын явцдаа Женнифер ЛеКлэйртэд Ариун Сүнснээс ирсэн үгэн дотор өсөн дэвжээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Женнифер ЛеКлэйр мөн Charisma House-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/morningskindle