Ариун Сүнстэй өглөөЗагвар

Mornings With The Holy Spirit

7-с 2 дахь өдөр

Би чиний залбирлыг сонсох дуртай

Өглөө сэрээд залбирах дуу хоолойг чинь сонсох Би дуртай. Энэ бол тэр л өдрийн Миний хамгийн дуртай зүйлийн нэг байдаг. Чи сэрээд Бидэнд зориулсан хайраа тунхаглаж эхлэхэд Бидний зүрх сэтгэл хөдөлдөг. Гуйлт залбиралд чинь хариулахад Надад таатай байдаг. Зүрхэнд минь чамайг ярих үед бидний харилцан ярих нь Миний баяр хөөр байдаг. Амьдралын ээдрээтэй мөчүүдэд Миний дуу хоолойг сонсоход чамд хэцүү үед ч Би чиний дуу хоолойг сонссоор л байдаг. Залбиралдаа Эцэгт хандсан дуу хоолойгоо өргөсөн хэвээрээ байгаарай. Хүнд хэцүү, айдас түгшүүр, зүүд мөрөөдөл, ялалтынхаа талаар Надад хэлсээр л байгаарай. Би сонссоор байх болно.

Залбирал

Таны нэрэнд алдрыг, мөн Эцгийн хаан суудалд өдөр бүрийн хүсэлтээ өргөж эхлэхийг надад сануулж өгөөч. Хэрхэн залбирахаа мэдэхгүй байгаа надад туслаач. Эцгийнхээ зүрхэнд хүрч залбирахад Таныг туслана гэдэгт би итгэж байна.

Энэ төлөвлөгөөний тухай

Mornings With The Holy Spirit

Энэхүү өдөр бүрийн уншлагыг Ариун Сүнстэй хамт итгэлийн алхаа хийх хүсэлтэй хүн бүрт зориулав. Бурханыг магтан хүндэтгэх, Түүнд залбирахдаа болон өдөр бүрийн амьдралын явцдаа Женнифер ЛеКлэйртэд Ариун Сүнснээс ирсэн үгэн дотор өсөн дэвжээрэй.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Женнифер ЛеКлэйр мөн Charisma House-д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар орж авна уу: http://bit.ly/morningskindle