Ихэд ХайрлагдсанЗагвар

Greatly Loved

5-с 4 дахь өдөр

Олон жилийн турш би хангалттай сайн биш, миний амьдрал хангалтгүй, гэр бүл маань ч хангалтгүй, миний амьдралын гэрчлэл шалихгүй гэсэн худал үгэнд итгэж байлаа. Би бусдаас тэс ондоо мэт санагдаж байсан бөгөөд хэн ч жинхэнээсээ намайг ойлгодоггүй байв.Тиймээс би өөрийгөө өөрчлөхийг хүсээд байгаа тэр хэв маягт хүргэх гэж олон жил зүтгэсэн.

Та хэзээ нэгэн цагт өөрийнхөө хэн болохыг, нарийн учир явдлаа болон хаанаас ирсэн гэдгээ нууцалж, эсвэл Бурханы таны тавьсан газруудад хүлээн зөвшөөрөгдөж, таалагдахын тулд хэн гэдгээ хэлэхгүй байх ёстой ч юм шиг санагдаж байсан уу?

Дайсан биднээр ийм зүйл хийлгэх нь тодорхой, энэ ойлгомжтой.

Бид худлаа нэрд хариулахдаа худал түүхүүдийг зохиодог. Өөрсдийн маань итгэдэг худал түүхүүд амьдралыг маань орвонгоор нь эргүүлэн бүдрүүлж орхидог.

Үнэндээ яг энэ мөчид, Бурхан таны жинхэнэ үнэн төрх, бодит түүх болон нарийн асуудлуудыг тань ашиглахыг хүсэж байгаа.

Мэдээжийн хэрэг, дайсан таны үнэн түүх бол огтхон ч үнэ цэнгүй гэж итгүүлэхийг оролддог. Тэр таныг хэн болохоо олж мэдэн, зорилгоо биелүүлэхэд тань саад учруулж чадахгүй.

Худал ярианаас салж үнэн байгаагаараа амьдрах цаг болжээ.

Өөрийгөө зохисгүй эсвэл хангалтгүй гэж боддог хүнд хэлэхэд… та бол хэлэгдсэнээсээ ч илүү. Бурхан таныг Өөрийн Төгс бүтээл гэж нэрлэдэг ( Ефес 2:10).

Бид бол тэнгэр ба газрыг Урлаачийн гарын урлал. Уран бүтээлчид аливаа зүйлийг урлахдаа маш нарийвчлан урладаг. Зураачид цулгай зотон даавуун дээр зурахдаа тохирох бийрийг сонгодог. Яруу найрагчид зарим нэг түүхийг уран зохиомжтой болгохын тулд тодорхой сэдвийг сонгодог. Бүжигчид тухайн аялгуундаа хамгийн сайн зохицох хөдөлгөөнийг дэглэдэг. Гэрэл зураачид болон кино зохиогчид өгүүлэх түүхээ бүрэн дүүрнээр илэрхийлэн гаргахын тулд хамгийн сайн арын хүрээ, гэрэлтүүлэг болон тайз заслыг сонгодог.

Уран бүтээлчид нарийн ур ухаантай, ур чадвартай байдаг - гэдгийг би хэлэхийг хүсэж байна. Тэд бахархам бүтээлээ бүтээхэд хамаг цаг заваа зарцуулдаг. Бурхан биднийг урлахдаа маш их оргилсон хүслээр урласан. Тэр таны сайн сайхны төлөө болон Түүний алдрын төлөө таны амьдралыг сайн зөв тодорхойлохын тулд тохирох бийр, дэвсгэр, цохиур, хүрээ, бүтцийг сонгосон.

Та бол Бурханы сайн үйлсийг гүйцэлдүүлэхийн тулд нарийн нямбай хийсэн урлагийн бүтээл юм. Та бол хөнгөн хийсвэр урлал биш. Та бол сайхан бүтээл. Та хөөрхөн. Та бол бүхнийг Бүтээгчийн захиалгаар хийсэн жинхэнэ нь юм.

Бурханы Төгс бүтээл. Энэ бол таны нэр.

Таны өөрийн хэлсэн, ярьсан зүйлс болон хийсэн зүйлээсээ болж өөрөөсөө ичиж яваа хүнд хэлэхэд… Та хэлүүлж явснаасаа ч хавьгүй илүү юм. Та бол Ариун Сүнс оршдог Сүм гэж нэрлэгддэг ( 1 Коринт 6:19)

Таны Бурханаас заяасан, дотоод үнэ цэнийг хэн ч булааж чадахгүй. Таныг хэн ч далимдуулсан бай, гомдоохын тулд эрх мэдлээ ашигласан эсвэл буруу сонголтоосоо болж алдсан бай, амьдралаа Христэд өгсөн цагаас тань Бурханы Үг таны биеийг Ариун Сүнсний оршдог газар гэж нэрлэхээр болгосон. Та бие бялдар сайтай. Та үнэ цэнтэй. Та үргэлж үнэ цэнтэй байсан. Хүмүүс таны эцсийн үнэ цэнийг тодорхойлох эрх мэдэлгүй бөгөөд тэд таныг баллаж чадахгүй юм.

Та юу ч хийсэн бай эсвэл танд юу хийснээр та тодорхойлогдохгүй.

Бурханы Сүм. Энэ бол таны нэр.

Бурханы сайн, сайханд зориулж, Түүнд алдрыг авчрахад Дайсанд садаа болохыг бүү зөвшөөрөөрэй.

Өнөөдөр Бурханыг өөрийнхөө эмзэглэж явдаг хэсэгтээ урин, таныг эдгээхийг Түүнээс хүсээрэй. Түүний нүдээр таны амьдрал болон гэрчлэлийг харуулахыг залбиран гуйгаарай.

Энэ төлөвлөгөөний тухай

Greatly Loved

Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргасан Хосанна Вонгд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://hosannawong.com/greatlyloved/