Ихэд ХайрлагдсанЗагвар

Greatly Loved

5-с 2 дахь өдөр

Би тантай элэн далангүй байж болох уу?

Энэ бол миний амьдралын хамгийн зовлонт үеүдийн нэг байлаа.

Би хулхидуулж, дээрэмдүүлсэн. Надад ичгүүртэй байсан. Надтай үлдэх байх гэж бодож байсан хүмүүс үлдсэнгүй. Намайг өмгөөлнө гэж бодож байсан хүмүүс ч тэгсэнгүй. Би хаягдсан, хэнд ч хэрэггүй мэт л санагдсан. Бурханы хүсэл байх гэж бодож байсан төсөлд бүх хуримтлалаараа хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд сэтгэл эмзэглүүлэм олон асуудлын улмаас энэ нь бүтэлгүйтсэн. Бид бүх хуримтлалаа алдаж, гар хоосон мунгинаж орхисон бөгөөд яаж дахин босохоо ч мэдэхгүй хоцорсон. Би ичгүүртэй байдалд, ялагдсан юм шиг л санагдсан.

Өнгөрсөн үеийн хуучны шарх ч дахин сэдэрч эхлэв. Нэг л ялагдал хүлээсэн хүн болов. Хэн байснаа ч мартсан.

Сонголт надад байсан. Хэн ч байсан тэгэх л байх л даа.

Бусад хүмүүс биднийг юу гэж бодох бол, эсвэл хүнд хэцүү асуудлын дунд зовлон бэрхшээлдээ бууж өгөн, түүгээр удирдуулсаар байхыг сонгох уу?

Эсвэл бид оюун бодол, эрүүл сэтгэхүй ба амьдралынхаа төлөө тэмцэхийг сонгох уу?

Цаг хугацаа улиран өнгөрөхөд би Бурхантай маш их цагийг өнгөрүүлэхийн төлөө болон амьдралынхаа төлөө тэмцэхийг сонгосон юм.

Хурдан, өнгөцхөн цаг биш.

Энэ ялагдлаас босохын тулд би Бурханд үнэнч байж, Түүнд бууж өгч, үнэхээр Бурханы дуу хоолойг амьдралынхаа хамгийн хүчирхэг дуу хоолой болгохын төлөө тэмцэх хэрэгтэй болсон. Миний талаар юу хэлэхийг нь олж мэдэхийн тулд Түүний Үгийг аажмаар уншиж, маш тодорхой залбирал хийж, Түүнтэй илүү удаан их цагийг өнгөрөөхөөр төлөвлөж эхэлсэн.

Би өөрийгөө Түүний нүдээр харж эхлэхэд цөхөрсөн сэтгэл минь дахин сэргэсэн.

Таныг юу гэж худал гүтгэснийг би мэдэхгүй. Гэхдээ Бурхан танд өөр нэр өгсөн.

Хаягдсан эсвэл ганцаардмал гэж боддог хүнд хэлэхэд… та бол хэлүүлснээсээ ч илүү. Есүс таныг найзаа гэж дууддаг (Иохан 15:15).

Тэр танд хайртай, бас таныг таалдаг. Тэр тантай хамт байна. Тэр таны бат ар тал. Тэр таны талд байна. Тэр таны хажуудхан байна.

Бурханы Найз. Энэ бол таны нэр.

Хуучин нэр, хуучин сэтгэхүй болон хүмүүсийн үзэл бодолд гацсан мэт санагдах үед... та хэлүүлснээсээ ч илүү юм. Таныг Шинэ Бүтээл гэж нэрлэдэг ( 2 Коринт 5:17)

Бид Есүст жинхэнээсээ итгэж, Түүний замыг дагахаар сонгох үед цоо шинэ амьдрал эхэлдэг. Бид өнөөх хуучин нэр биш. Өнгөрсөн үеийн сэтгэлгээтэй ч биш. Хуучин үеийн алдаанууд ч биш юм. Есүсийг дагах нь цоо шинэ эхлэл юм. Тэр бидэнд илүү хөнгөн, илүү чөлөөтэй амьдрах арга замыг зааж өгдөг.

Шинэ Бүтээл. Энэ бол таны нэр.

Тэр хэцүү цаг үед би "Би Шинэ Нэртэй болсон" хэмээх үгийн зохиол бичиж, Бурханы биднийг дууддаг есөн нэрийг тунхагласан. Энэ бол Бурхан таны тухай юу гэж хэлснийг тоймлон харуулсан дүр зураг юм. Энэ нь танд урам зориг өгдөг байгаасай гэж би залбирч байна.

Бурханы Үгийг мэдэж, Бурханы Үгийг тунхаглаж, бид хэн болсон түүгээрээ амьдрах болтугай.

Унасан газраасаа босож, Бурхантай үнэнхүү цагийг өнгөрөөхийн тулд тэмцэх цаг болжээ.

Таныг хамгийн сайн мэддэг Нэгэнтэй цагийг хамт өнгөрүүлснээр та өөрийгөө хэн болохыг олж мэдэх болно.

(Миний хэлсэн үг, “Би Шинэ Нэртэй болсон”. Доорх видеог бүрэн эхээр нь үзнэ үү.)

Энэ төлөвлөгөөний тухай

Greatly Loved

Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргасан Хосанна Вонгд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://hosannawong.com/greatlyloved/