Ихэд ХайрлагдсанЗагвар

Та тийм их ачаалалтай амьдрах шаардлагагүй. Бурхан танд илүү их зүйл бэлдсэн. Бурхан бидний хүн нэг бүрийг өөрсдийгөө Түүний нүдээр хардаг байх болон Түүний үнэн болохыг таньж мэдэхэд урьдаг. Тэр биднийг илүү хөнгөн шингэн бас эрх чөлөөтэй амьдраасай гэж хүсдэг.
Бидний зарим нь Бурхантай харьцдаггүй, өөрөө амьдралаа удирдаггүй, автомат нисгэгчээр удирдуулсан мэт амьдардаг. Амьдрал нь бусдын адил үнэ цэнтэй биш, бусдаас өөр эсвэл хангалттай өөр байж чадахгүй мэт санагддаг. Бид үл тоогдсон бөгөөд тийм ч чухал биш мэдрэмжтэй явдаг. Дайсны ийм худал үгэнд бүү итгээрэй.
Хожимдсон, алдсан эсвэл хоёрт орсон мэт санагдаж байгаа хүнд хэлэхэд… та бол хэлэгдсэнээсээ ч илүү юм. Бурхан таныг Сонгогдсон гэж дууддаг (1 Тесалоник 1:4).
Хэн нэгэн халагдсан, ажлаасаа гарсан, хэн нэгэн нас барсан эсвэл хэн нэгэн алдаа гаргасан учраас та санаандгүй энд ирээгүй. Бурхан хүмүүсийг бөөн бөөнөөр нь бүтээсэн бөгөөд та энэ үеийнхэн дунд албадлага маягаар ч ирээгүй. Орчлон ертөнцийг Бүтээгч таныг энд байх нь чухал гэж үзсэн учраас та энэ мөчид, яг байх ёстой газраа байхаар сонгогдсон.
1 Коринт 12:18т “Харин эдүгээ Бурхан Өөрөө хүссэнчлэн эрхтэн тус бүрийг биед байрлуулжээ." Паул үүнийг бид бүгдээрээ нэг биеийн чухал эрхтнүүд болох Христийн бие гэж хэлсэн.
Энэ нь Бурхан таныг яг байгаа газарт тань зориуд тавьсан гэсэн үг. Танай гэр бүл дэх таны үүрэг чухал. Найзууд дундах таны үүрэг чухал. Таны зан чанар чухал. Бурхан таныг эргэн тойрон дахь хүмүүсийн тань төлөө сонгосон. Та байгаараа л Бурханы бидэнд өгсөн бэлэг юм.
Сонгогдсон. Энэ бол таны нэр.
Та өдөр тутмын амьдралдаа Бурханы хайрыг харуулах чадвар муутай, таны гэрчлэл хангалттай сайн биш, эсвэл таны амьдрал хэзээ ч бусдад нөлөөлж чадахгүй гэж боддог хүнд хэлэхэд… Та хэлэгдсэнээсээ ч илүү юм. Есүс таныг дэлхий дээрх Өөрийн Гэрч гэж дууддаг (Үйлс 1:8).
Бид бол Бурханы А төлөвлөгөө – харанхуй ертөнцөд гэрэл гэгээ авчрах– Түүний хамгийн сайн төлөвлөгөө.
Элч Паул "Та нарын дотор Тослогдсон Нэгний талаарх гэрчлэл батажсан учраас” гэж хэлсэн. (1 Коринт 1:6)
Таныг нарийн ширийн асуудал тань, гэрчлэл, зан чанар ба амьдралын туршлага тань жинхэнэ харилцаандаа Бурханы хайрыг харуулах онцгой байдлаар бэлтгэж байдаг.
Бурханы Гэрч. Энэ бол таны нэр.
Бидний чимээгүй цаг дуусаж байгаа тул би таныг Бурхантай илүү их цагийг өнгөрүүлэхийн тулд үргэлжлүүлэн тэмцсээр байхыг уриалмаар байна. Түүнтэй ярилцаж, Түүнтэй бодит харилцаатай байж, Түүний Үгийг нарийвчлан судлан, дуу хоолойг нь амьдралынхаа хамгийн чанга, өндөр дуу хоолой болгохын төлөө үргэлжлүүлэн тэмцээрэй.
Өнөөдөр би танд дараах үнэнийг хэлэхийг хүсэж байна:
Бурхан танд зүгээр л нэг шинэ нэр өгөөгүй. Тэр үргэлж таны хэн байсныг л хэлсэн. Та үргэлж Ихэд Хайрлагдсан байсан. Сонгогдсон. Хүсэгдсэн. Тэмцэх эрхтэй.
Жинхэнэ үнэн бол: Та байнга л хайрлагдсаар ирсэн.
Би өөрийн шинэ ном болох Та Хэлэгдсэнээсээ ч Илүү-номонд илүү практик маягаар өдөр бүр хэрэглэж болох Бурхантай дахин харилцах, өөрийгөө хэн болохыг таньж мэдэх, Түүн шиг амьдрах талаар хуваалцаж байна. Цаашид эдгэрэл болон эрх чөлөөтэй амьдрах аялалдаа хамтдаа аялцгаая.
Энэ төлөвлөгөөний тухай

Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.
More
Холбоотой төлөвлөгөө

BibleProject | Topa

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

ГЭРЛЭЛТ

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Бурханы дуу хоолойг сонсох нь

Хүлээлт

Миний бизнес Бурханых
