Ихэд ХайрлагдсанЗагвар

Greatly Loved

5-с 1 дахь өдөр

Та нэгэн цагт үл тоогдсон, хүсэгдээгүй, зохисгүйд тооцогдох эсвэл хайрлагдаагүй гэдгээ мэдэрч байсан уу? Хэрэв тийм бол та ухаан саруул бөгөөд ганцаараа биш юм. Эрт дээр үеэс бидний оюун бодлын дайсан биднийг хэн гэдгийг мэддэг ч бидний эсрэг тэмцсээр ирсэн.

Тэр биднийг Ихэд Хайрлагдсан гэдгийг мэдүүлэхийг хүсдэггүй. Сонгогдсон. Хүсэгдсэн. Тэмцэх зохистой.Хэрэв бид үнэхээр өөрсдийнхөө хэн гэдгийг олж мэдвэл, өөртөө итгэлтэйгээр амьдарч эхэлнэ гэдгийг тэр мэддэг. Энэ нь бидний үзэл бодол, байр суурийг өөрчлөх бөгөөд Түүний төлөвлөгөөнд дэх Бурханы хүүхдүүдийн зорилгоо биелүүлэхэд, тэр хамгийн их аюулыг учруулж болзошгүй.

Магадгүй таныг хангалттай биш, хангалттай хийж чадахгүй, эсвэл бусадтай адил чухал биш гэж хэлсэн байх. Та өнгөрсөн үеийнхээ зовлон зүдүүрээс хэзээ ч салж чадахгүй, эсвэл тэр нэг дуусдаггүй тойргоосоо гарч чадахгүй гацсан байж ч болно.

Би ч бас иймэрхүү зүйлсийг мэдэрч байсан. Хэдэн жилийн өмнө хэн нэгэн нь надад хэлчхээсэй гэж хүсэж байсан зүйлээ хэлмээр байна: Та бол хэлэгдэж байснаасаа ч хавьгүй илүү шүү.

Хэн ч таныг бүтээсэн Нэгэнээс тань илүү тодорхойлж чадахгүй.

Бурхан Библи дээр бидний хэн болохыг минь олон удаа хэлсээр байдаг.

Энэ 5 өдрийн төлөвлөгөөний туршид Бурханы биднийг дууддаг есөн нэрийн талаар задалж үзэх болно.

Бид өөрсдийгөө Бүтээгчийнхээ нүдээр харснаар үнэхээр хэн болох, хэн байсаар ирсэн бэ гэдгээ олж мэдэх болно.

Өмнө нь хайрлагдаагүй, дэндүү цөхөрсөн, өнгөрснөөсөө гарах боломжгүй мэт санагддаг хүнд хэлэхэд... та бол хэлэгдсэнээсээ ч хавьгүй илүү шүү. Та Ихэд Хайрлагдсан.

Ром 5:8-д "Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан."

Бид Бурханыг эсэргүүцсээр байх үед ч Бурхан бидний төлөө байж биднийг ихэд хайрласаар байсан. Бид Бурханыг сонгохоос ч өмнө Тэр биднийг сонгосон. Бид Түүнийг орхисон үед ч Тэр биднийг л гэсээр байсан. Бид эргэлзэж, Түүнээс хойш гэдийсээр байх үед ч Тэр бидний төлөө гэсэн туйлгүй их, хэзээ ч хувиршгүй, хязгааргүй их хайраар Өөрийн цорын ганц Хүү Есүсийг бидний төлөө үхүүлэхээр илгээсэн юм.

Та юу ч хийсэн бай, Тэр таныг хайрлах хайраа бууруулахгүй. Тэр танд хайртай байсан. Тэр одоо ч танд хайртай. Тэр таныг хайрлахаа хэзээ ч зогсоохгүй. Тэр танд хайртай.

Тэр одоо ч таныг хүлээж авахад бэлэн байна. Тэр таныг сонсохыг хүсэж байна.

Ихэд хайрлагдсан. Энэ бол таны нэр.

Найз минь, бид дайсны худал хуурмагийг илчилж, Бурханы үнэнийг илчлэхийг эрэлхийлж байхдаа асуух хэдэн асуулт байна:

  • Миний амьдралд хэний дуу хоолой хамгийн өндөр нь байдаг вэ?
  • Би хэний санаа бодлыг хамгийн их анхаардаг вэ?
  • Хэн надад өөрийгөө хардгаас ч минь сөрөг зүйлийг урд нь хэлж байсан бэ?
  • Тэд намайг хэн болохыг тодорхойлох ямар эрх мэдэлтэй вэ?

Энд зарим үнэнийг задлах болно:

  • Бусдын хагархай шилээр бид хэн бэ гэдгээ олж харахгүй.
  • Бурханы дуу хоолой бол бидний амьдралын хамгийн өндөр дуу хоолой байх ёстой.
  • Бурханы хараа нь бидний өөрсдийгөө хардаг хараа байх ёстой.

Дайсанд таны мөн чанар болон таны амьдралыг ялахыг бүү зөвшөөрөөрэй. Өнөөдөр та хэтэрхий удаан хугацаанд тодорхойлогдсон байсан хуучин нэрсээ орхиорой. Бурханы Үг болон таны тухай Бурханы хэлсэн зүйлд итгэхийг сонгоорой.

Та өөрийгөө хэн бэ гэдгээ мэдсэнээр таны амьдрал өөрчлөгддөг.


Энэ төлөвлөгөөний тухай

Greatly Loved

Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргасан Хосанна Вонгд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://hosannawong.com/greatlyloved/