Ихэд ХайрлагдсанЗагвар

Greatly Loved

5-с 3 дахь өдөр

Бурханы бидэнд өгсөн бүх нэрсээс Бурханы Хүүхэд гэдэг нэр миний хувьд бүрэн дүүрэн ойлгоход хамгийн хэцүү нь байсан.

Магадгүй хүүхэд байхдаа хурдхан шиг өсөж том болох гэж яарч байсан болон, хүүхэд шиг амьдрах ямар байдгийг хэзээ ч бүрэн ойлгоогүй байсантай холбоотой байх.

Хүүхэд шиг болно гэдэг нь ирээдүйгээсээ айх аюулгүй, хайр халамжид байх гэсэн үг үү? Гэнэн цайлган, сониучхан байх уу? Амар тайван, баяр баясгалантай байж, дэлхийн хүнд ачаа дарамтаас ангид байх уу?

Миний бага нас тийм байсангүй.

Аав маань элэгний С-вирустэй, донтолт болон дээрэмчний бүлэглэл дунд тэмцэн амьдардаг байлаа. Хэн нэгэн түүнийг Есүстэй танилцуулснаар тэрээр амьдралаа өөрчилсөн (Бурханыг магтъя!). Тэрээр Сан Францискогийн гудамжинд амьдардаг, гэр оронгүй, донтсон найзуудад минь нөлөөлж эхэлсэн. Би Бурханы хийсэн зүйлийг хараад гайхан өссөн гудамжаараа бахархаж байлаа, гэсэн хэдий ч бас л хүнд хүүхэд насыг өнгөрөөсөн дөө. Багадаа миний нүдэн дээр хүн алагдаж, аав ээж хоёр маань ч халдлагад өртөж, янз бүрийн хар тамхи зарагдаж бас хэрэглэж байхыг харж байсан. Аав маань намайг 18 настай байхад хорт хавдар тусаж нас барсан.

Би багаасаа хүнд үүрэг хариуцлага үүрч, алдаж онож, бас тэсвэр тэвчээртэй байх, шаргуу ажиллах зэрэгт суралцсан. Хэдийгээр сөрөг талууд байсан ч эерэг талууд ч байсан. Би насанд хүртлээ амьдралдаа бага насаа үр бүтээлтэй байх гэсэн хяналт дарамтад байж, байнга л завсар чөлөөгүй ирээдүйнхээ төлөө стресстсэн, хүүхэд насны гэнэн хонгор зангүйгээр өнгөрөөсөн. Тэр зуураа зарим нэг хүнийг маш ихээр гомдоосон.

Сүүлийн хэдэн жил би энэ нэрийн юу гэсэн утгатай болохыг дахин олж мэдэх аялалд гарсан юм.

Дэлхийн хүнд ачаа дарамтыг нуруун дээрээ үүрч амьдарсан хүнд хэлэхэд… та бол хэлэгдсэнээсээ ч илүү. Бурхан таныг Өөрийн Хүүхэд гэж дууддаг (Галат 3:26).

Бид амьдралаа Есүст өгсний дараагаар Түүний хүүхэд байх гэж юу гэсэн үг болохыг дахин суралцахаар уригдсан. Бид Түүнд хэзээ ч ганцаараа үүрэх ёсгүй ачаагаа өгч чадна. Бид аюулгүй бөгөөд хайрлагдсан хүүхдүүд шиг итгэмтгий, алдаж онох, итгэлийн алхам хийх, амарч, зугаацаж бас баяр баясгалантай байх, мөн хэзээ ч төсөөлж байгаагүйгээрээ аюулгүй мэдрэмжтэй болсон.

Бурханы хүүхэд. Энэ бол таны нэр.

Чамайг хэн байсан эсвэл хийсэн зүйлийнхээ ичгүүрээс хэзээ ч чөлөөлөгдөхгүй гэж боддог хүнд хэлэхэд… та бол хэлэгдсэнээсээ ч илүү юм. Есүс таныг үнэхээр Чөлөөлөгдсөн гэж дууддаг (Иохан 8:36).

Бид амьдралаа Есүст өгөх үед Есүсийг үхлээс амилуулсан Сүнс одоо бидний дотор амьдарч байна. Бидний дотор шинэ дүр төрх, үзэл бодол, хүч чадал бий болсон.

Хэрэв Бурхан биднийг үхэгсдээс амилуулж чадахгүй, нүгэлт амьдралаас аврахад хангалтгүй бол, хэрэв Тэр биднийг балчиг шавраас татан гаргахад хангалттай биш бол Христийг амилуулж чадахгүй байсан. Тиймээс бид нүгэл дотроо амьд эсвэл Есүс үхсэн хэвээр байна.

Гэхдээ Аврагчийн яс булшны дунд оршдоггүй— булш хоосон бөгөөд Тэр байхгүй тул— үхэл аль эрт ялагдсаныг бид ийнхүү мэднэ.

Та өнгөрсөн үетэйгээ гинжлэгдээгүй

Үнэхээр Чөлөөлөгдсөн. Энэ бол таны нэр.

Анд минь, та дахиж үүрэх шаардлагагүй ачаа үүрч байж магадгүй. Та цаашид амьдрах шаардлагагүй гинжин хэлхээнд амьдарч байж ч магадгүй юм.

Тэднийгээ Бурханд даатгаж, Бурханы эрх чөлөөтэй хүүхэд шиг амьдраарай.

Энэ төлөвлөгөөний тухай

Greatly Loved

Хосанна Вонг үл тоогдох, зохисгүйд тооцогдох, үл хайрлагдсан мэдрэмж ямар байдгийг шууд мэддэг. Энэхүү 5 өдрийн төлөвлөгөөндөө тэрээр Бурхан таныг дууддаг есөн нэрийг тайлж, худлыг илчилж, өөрийгөө Бурханы нүдээр олж харах шинэ байр суурь болон зорилготой амьдрахад тань танд туслах бодит урам зоригийг санал болгож байна.

More

Энэхүү төлөвлөгөөг эрхлэн гаргасан Хосанна Вонгд талархлаа илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу: https://hosannawong.com/greatlyloved/