FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

НОХОЙ ЦЭРЭГ
Билл Овенс
Хэн Миний араас дагахыг хүснэ, тэр хүн өөрийгөө үгүйсгэн,
өдөр бүр загалмайгаа үүрч Намайг дага.
- Лук 9:23
Чэен индианчууд тулалдаанд орохдоо хамгийн нүүрний эгнээнд “Нохой цэргүүд” хэмээх
дайчдаа явуулдаг байв. Энэ цэргүүд омгийн бусад дайчдаа удирдан тулаанд бага зэрэг
зайтай оролцдог ба аль тал ялах нь тодорхойгүйгээр тулалдаан ид өрнөх үед нохой цэргүүд
мориноосоо бууж, газарт гадас хатгаж, олсоор уясан гадсаар дайрдаг байна. Нохой цэргүүд
тулалдаанд орсон бол эцсээ хүртэл тулалддаг тул тэд удирдагч байдаг ажээ.
Бурханд ямарваа нэг зүйлийг зөв хийхийн төлөө зогсдог хүмүүс хэрэгтэй. Бэлтгэлдээ,
гэртээ, ангидаа, чуулгандаа хэн гадас хатгадаг вэ? Өөрсдийн маань болон биднийг дагадаг
хүмүүсийн амьдрал нь бидний удирдлага чиглүүлгээс хамаарч байдаг тул Бурхан биднийг
Христэч ёс зүй, ёс суртахууны төлөө баттай зогсоосой гэж хүсдэг. Есүс хамгийн агуу
“Нохой Цэрэг” байсан ба загалмайгаараа газарт гадас хатгасан. Тэрээр хүмүүст хамгийн
агуу ялалтыг өгсөн билээ. Есүс өдөр бүр загалмайгаа үүрч, Өөрийг нь дага хэмээн хэлж
байна. Бид хаа явсан газраа гадас хатган, Эзэний бидэнд даатган өгсөн хүмүүсийг хамгаалах
болно.
1.Таны хань, гэр бүл, баг хамт олон, нийгэм таныг хэр зэрэг “Нохой цэрэг” хэмээн
үнэлэх бол?
2.Та үйлчлэгчийн зүрх сэтгэлээр бусдыг удирдан чиглүүлж чадаж байна уу?
3.Өдөр бүр загалмайгаа үүрч, Есүсийг дагаж байна уу?
4.Нэмэлтээр унших: 2 Шастир 16:9; Иохан 12:20–32; Ром 12:8
Агуу Эзэн минь, багаа удирдан, дасгалжуулагч ажилчид болон гэр бүлээ энэхүү харанхуйн
эсрэг тулалдаанд удирдахад минь Та надад бат зогсох зориг хүчийг өгөөч хэмээн
залбирч байна. Үйлчлэгч удирдагч, хамгийн агуу цэрэг болох Есүсийг үлгэр дууриаллаа
болгон, дагах болно хэмээн залбирч байна. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa
