FCA 365 Өдрийн Чимээгүй ЦагЗагвар

ШУДАРГА БАЙДЛЫН АМЛАЛТ
Тони Данги
Би гэм зэмгүйн замаар явна.
Та над руу хэзээ ирэх вэ?
Би гэр дотроо үнэнч сэтгэлээр явах болно.
-Дуулал 101:2
Шулуун шударга байдал нь олон нийтийн газар эсвэл ажлын талбар дээр шууд
харуулах боломжтой зүйл биш юм. Энэ нь гэр бүл, хүүхдүүд, хөршүүд болон
тантай холбоотой бүх л хүмүүстэй харилцах харилцаанд илэрдэг. Би гэр бүлийнхэндээ
“Би чамайг ийм зүйл хийгээсэй гэж хүсэж байна. Гэхдээ би бол хийх шаардлагагүй”
гэж ярьдаг уу? “Манай гэр бүл ийм байх болно. Гэхдээ ирэх долоо хоногт ийм байхгүй
ч байж болно” гэдэг үү? Хэрвээ ийм байвал үнэхээр ойлгомжгүй байдал үүснэ. Бидний
дагаж мөрдөх Эзэний жишиг хэмжүүр энэ гэдгийг гэр бүлийнхэндээ мэдүүлэх нь
чухал юм. Бид үүний төлөө хичээн амьдрах болно. Бид заримдаа бүтэлгүйтнэ, жишиг
хэмжүүрт хүрэхгүй унах үе гарах боловч ингэж явах нь бидэнд хэрэгтэй. Хэрэв гэртээ
илэн далангүй, үнэнч, шулуун шударга байж чадахгүй бол олны нүдэнд ч ийм байж
чадахгүй.
1.Хэн нэгний шударга байдал тухайн орчиндоо, нөхцөл байдалд нөлөөлсөн тухай
жишээ байна уу?
2.Тогтворгүй зан чанартай байх нь ямар сөрөг талтай вэ?
3.Олны дунд нэг өөр, гэртээ бас өөр янзаар байх уруу татлагаас зайлсхийх ямар
арга зам байна вэ? Хоёр нүүр гаргахгүй амьдрахын үр өгөөж нь юу вэ?
4.Нэмэлтээр унших: Дуулал 101, 139:23-24
Эзэн минь, би олон нийтийн дунд ч, мөн хувийн амьдралдаа шулуун шударга байхыг
хүсэж байна. Намайг хаана ч явсан, хэнтэй ч уулзсан, ямар ч нөхцөл байдалд байсан
Библийн дагуу зан чанартай, ёс суртахуунтай байхад минь туслаарай. Амен.
Энэ төлөвлөгөөний тухай

Амьдралын маань бүх талбарт Есүс Эзэн бидэнтэй хамт байдаг ба бид байгаа газар бүрдээ Түүнийг хүндэлж, хайрлаж, алдаршуулах боломжтой билээ. Спортынхон бидний амьдрал өрсөлдөөн дунд оршдог хэдий ч энэ гайхалтай өрсөлдөөн, тэмцэл дундаа Түүнтэй хэрхэн хамт алхаж, амьдарч болохыг суралцахын зэрэгцээ өөрсдийн итгэл болон Эзэний бүтээсэн спорт хэмээх энэ гайхалтай зүйлийг ч мөн дараа үедээ өвлүүлэн үлдээцгээе. Бидний Эзэнд бүх алдар нь байх болтугай.
More
Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн FCA-д баярлалаа. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар авна уу. https://www.fca.org/
Холбоотой төлөвлөгөө

ГЭРЛЭЛТ

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний бизнес Бурханых

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Хүлээлт

Бурханы дуу хоолойг сонсох нь

BibleProject | Topa
