Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Ямар ч шалтгаангүйгээр дуулал номыг бичигч хавчигдан байх үедээ ч хүртэл Бурханы хуулиас тэр амар тайвныг олж авдаг байжээ. Амьдармаар байна гэсэн гуйлтыг нь сонсоо ч хэмээн тэр Бурханаас гуйсан тэгснээрээ тэр Бурханы зөв шударга тушаалуудын төлөө магтаалын дууг дуулах боломжтой болох аж.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Дуулал 119-р бүлэг даяарх бичээчийн хэлсэн зүйл, хүсэлтүүд нь үндсэндээ адилхан аж. Тэр Бурханы Үгийг хайрлан, найдаж бас үүнийг дуулгавартайгаар дагасан; Бурханы Үгийг эсэргүүцэгч хүмүүсийн эсрэг тэр зогсдог байсан; тэр Бурханы авралыг гуйн залбирсан бас энэ бүхнээс үл шалтгаалан тэр Эзэнийг магтсан. Эмх замбараагүй байдал дунд хавчлагаас үл хамааран дуулгавартайгаар амьдарч, тууштайгаар залбирч, үргэлж магтдаг байхад дуулал номыг бичигч тууштай байв. Бурханы Үгийг мэдэн, хайрлахаас өөр бусад ямар ч зүйлээс ялангуяа хүний ойлголтоос давсан – ер бусын амар тайван ба баяр хѳѳр ирдэг.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Чуулганд хамрагдагч Христийн дагалдагчид болохынхоо хувьд хэцүү зүйл тохиолдох үед найзууд, эсийн бүлгийнхээ гишүүдээс залбирахыг гуйдаг ба асуудал шийдвэрлэгдэх үед Эзэнд магтаалыг тэр даруйд бид өгдөг байх ёстой. Тууштай залбирахын оронд бид санаа зовох эсвэл арга заль хэрэглэх нь элбэг байдаг. Дуулал 119-р бүлгийг судлах үедээ тусламж гуйх дуулал номын бичээчийн ямар нөхцөл байдлыг та нэрлэж чадах вэ? Юутай нүүр тулж буй мөн Эзэн ажлаа хийхийг нь хэр удаан хүлээж буйгаас үл хамааран – дуулгавартай амьдрах, тууштай залбирах мөн үргэлж Бурханыг магтах түүний үлгэр жишээг та дагах уу? Хүнд хэцүү асуудлууд тан өмнөхөөсөө улам илүүтэйгээр Бурханы Үгэнд гүн шумбахад, Бичээсийг хайрлах агуу хайрыг өгөх мөн ер бусын амар тайван ба баяр хѳѳрийг танд хангахад хүргэж болох юм. Эзэнд залбирахаа мөн Түүний Үгийг дуулгавартай дагахаа бүү зогс; Түүнийг магтахаа бүү азна.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө

Даниел ажил дээрээ: Ажлын байран дахь бүтээлч дагалдуулал

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

Бурханы дуу хоолойг сонсох нь

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

Миний бизнес Бурханых

ГЭРЛЭЛТ

BibleProject | Topa
