Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 93 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Дуулал номыг бичигч Эзэнийг Тэнгэр, газрыг Бүтээгч, зовлонгийн үе дэх Израилын Туслагч бөгөөд өршөөлөөрөө тэднийг хамгаалж байдаг Нэгэн гэж дуудсан. Эзэний өргөөнд очих нь баяр хѳѳрийг авч ирсэн.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Дуулал 120-134 Дууллын оргил (дээд түвшингийн) бүлгүүд мөн. Давид, Соломон магадгүй Хезекиагийн дуулсан эдгээр дууллууд нь жил бүр болдог зоог руу Иерусалим руу явж байхад нь дуулагджээ. Израил гэр бүлүүд Иерусалимын эргэн тойрон дахь толгодыг ширтэн харсанчлан ариун хотын сүмд оршигч Эзэн рүү тэд хараагаа сунгасан. Ямар ч зовлонд байхдаа ханддаг, магтан хүндэлдэг Нэгэн нь бүхнийг Бүтээгч – тэдний Туслагч, Хамгаалагч, Халамжлагч учраас тэд өөрсдөдөө итгэлтэйгээр алхдаг. Цорын ганц үнэн, амьд Бурханыг олны өмнө магтах боломж нь гайхалтай баяр хѳѳрийг авч иржээ.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Тусламж хэрэгтэй үед та хэн рүү очдог вэ? Эзэнд ахадсан асуудал гэж нэг ч байдаггүй. Хэрэгтэй бүхний Түүнээс эрж хайгаасай гэж Тэр таныг хүлээж байна. Өөрийнхөө Туслагч, Хамгаалагч, Халамжлагч хэмээн Эзэн рүү хараагаа сунгасаар байх арга замуудын нэг бол чуулганд тогтмол хамрагдах юм. Олон нийтийн магтаал бол ирэх долоо хоногтоо хэрэгтэй хүчийг Бурханыг магтан хүндлэхээр мөн нэг нэгнээ урамшуулахаар бусад итгэгчидтэй цуглах замаар олж авах гайхалтай арга зам мөн. Чуулганы гэр бүлтэйгээ олон нийтээрээ магтах боломжийг та тэсэн ядан хүлээдэг үү? Долоо хоногийн турш бодол санаагаа Бурханы зан чанар, өнгөрсөн итгэмжит байдал дээр төвлөрүүлэх нь Түүнд олон нийтийн газарт магтаалыг баяр хөөртэйгөөр өгөхөөр тэсэн ядан хүлэхэд танд туслах болно.

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org