Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 91 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Эзэн бол зөвт Нэгэн; Түүний үгийн нийлбэр нь үнэн бөгөөд Түүний зөв шударга тогтоол бүхэн нь мөнхийнх юм. Дууллыг бичигч, Бурханы хуулийг дагахгүй байх, амьдралаа Бурханы амлалтууд болон өрөвдөх сэтгэлд даатгахгүй байх талаар нулимс дуслуулсан.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Бурхан ба Түүний Үг үнэн болохыг тэр мэддэг талаараа энэ хэсэг даяар дууллыг бичигч дурджээ: Эзэн бол зөв шударга бөгөөд мөнхийн Нэгэн; Түүний амлалтууд бол үнэн; Түүний хуулиуд зөв шударга мөн Түүний зааврууд бол найдаж болохуйц. Бурханы хуулиудыг үл ойшоодог хүмүүсийн эсрэг дуулал номыг бичигчийн залбирал болоод байр суурь чиглэгдсэн байв. Гэхдээ өөртөө итгэлтэй байх шалтгаан түүнд байсан. Өөрийнхөө Үг болоод зан чанарын дагуу үйлдэхийг тэр Эзэнээс гуйсан учраас түүний залбирал Бурханы хүслийн дагуу байв. Тэр – Бурханы хуульд дуулгавартай байсан – бас байсаар ч ирсэн болохоор түүний бодол санаа, байр суурь нь зөв байлаа.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Тухайн өдрийн зонхилох бодол санаанаас шалтгаалан улс төрийн үзэл бодол, нийтлэг ёс суртахуун хэлбэлздэг хэдий ч Бурхан, Түүний Үг хэзээ ч хувиршгүй. Библи дээр Бурханы хэлдэг бүхэн биелэх бас үнэн болох нь нотлогдох өдөр ирэх болно. Тэр хүртэл, олны жишгийг дагах мөн Бурханы Үгийн төлөө зогсох эсэхээ шийдэх ёстой болдог. Бичээст илчлэгдсэн үнэнийг үгүйсгэх үндэстнийхээ төлөө та гашуудан байна уу? Бурханы зөв шударга, мөнхийн Үгийн эрх мэдэлд ямар үзэл бодол, шийдвэр эсвэл улс төрийн байр сууриа тавьж өгөх хэрэгтэй байна вэ? Олон нийт юу гэж бодож буйгаа үл хамааран Бурхан бол зөв шударга Нэгэн. Түүний тушаалуудын дагуу амьдрах сонголтыг хийх үедээ амьдралаа та Түүний амлалтуудад бүрэн итгэлтэйгээр даатгаж болно.

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org