Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?
Эзэний Нэрийг магтан, Тэнгэрийн Бурханд талархал өргөхөд дуулал номыг бичигч Израилчуудыг дуудсан. Түүний хайр (өршөөл) мөнхийнх.
Энэ юу гэсэн утгатай вэ?
Бурханы ямар сүр жавхлантай болох талаар бодох үедээ мэдэрсэн сэтгэл хөдлөлөө дуулал номыг бичигч өөртөө хадгалж чадахгүй байв. Эзэн бүхнийг бүтээсэн бөгөөд юунаас ч илүү сүр жавхлантай Нэгэн. Бурханы гайхалтай зан чанар, бүтээлийн агуу үйлс, Израилыг гэсэн Түүний гайхамшигтай аврал, хамгаалалт, хайр халамж түүнийг магтаал, талархлын баяр хөөртэй дуу дуулахад хүргэжээ. Хүний гараар бүтээгдсэн бурхдыг магтах нь ямар үгээр ч хэлшгүй мунхаглал болохыг тэр харсан. Хайр халамжаар дүүрэн, өршөөнгүй мөн мөнхийн Бурханд Израил үйлчилдэг. Бурханыг Хэн болохынх нь хувьд магтан, хийсэн үйлсийнх нь төлөө Түүнд талархыг дуулал номыг бичигч эргэн тойрны хүмүүсээ ятгажээ.
Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?
Таны магтаал ба талархал Бурханыг ивээдэг. Түүнд энэ нь хэрэгтэй биш хэдий ч Тэр үүнийг сонсохдоо үнэхээр дуртай байдаг. Бурханы Хэн болох мөн таны төлөө Тэр юу хийсэн талаар эргэцүүлэн бодоход цаг гарга. Дуулал номыг бичигчийн адилаар Бурханы итгэмжит байдлыг Тэр тантай хамт алхсан шигээр та ч гэсэн хардаг уу? Ямар дуу таны дотор гайхширах мэдрэмжийг төрүүлж, магтаал, хүндлэлд бас Бурханыг алдаршуулахад хөтөлдөг вэ? Гэртээ эсвэл машин дотроо зав чөлөөтэй цагтаа энэ долоо хоногийн турш тэр дуугаа чангаар дуул. Бурхан сүр жавхлант зан чанарыг хүлээн зөвшөөрч буйгаа, амьдралд тан Тэр хэрхэн ажлаа хийсэн болоход талархаж буйгаа хандлага, үгс мөн үйлдлээрээ өнөөдөр харуулагтун.
Энэ төлөвлөгөөний тухай

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.
More
Холбоотой төлөвлөгөө

Миний бизнес Бурханых

Хүлээлт

Өөртөө эргэлзээ, түгшүүрийг ялах

Үйлс номыг судлахуй: Зарц удирдагч

Миний зорилго юу вэ? Бурханыг болон бусдыг хайрлахад суралцах нь

BibleProject | Topa

Бурханы дуу хоолойг сонсох нь

Бизнесээ өсгөх нууц / “Библи дэх бизнесийн нууц” номоос

ГЭРЛЭЛТ
