Магтаал: Дуулал номын судлалЗагвар

Worship: A Study in Psalms

106-с 96 дахь өдөр

Энэ хэсэгт юуг өгүүлж байна?

Давид Бурханд Түүний орших газрыг нь барина гэж амласан ба Бурхан хэрэв Давидын үр удам Түүнийг дагасаар байвал мөнхөд тэднийг захирна гэдгээ амласан. Бурханы хүмүүс нэгдмэл байж Түүний ариун нандин газар Түүнийг магтах ёстой.

Энэ юу гэсэн утгатай вэ?

Өгсөх дууллын сүүлийн гурван дуулал нь Израилын анхаарлыг Израилын магтаал хүндэтгэлийн төв болсон сүм рүү чиглүүлэв. Давидын Бурханы өргөөг барина гэсэн амлалт нь түүний хаанчлалын эхэн үеүдэд түүнд маш хүнд санагдаж байсан ч энэ нь Бурханы хүсэл биш байлаа. Түүний хүү Соломон Израилын овог аймгууд нэгдэн магтаалыг өргөх Бурханы орших сүмийг байгуулсан. Тэдний нэгдмэл зорилго нь баяр хөөрийн дуунуудыг дуулах, Эзэний ивээлийг эрэлхийлэх хийгээд Түүнийг тэнгэр газрыг бүтээгч хэмээн алдаршуулах байлаа. Дуулаач энэ хэсэгт Бурхан Израилыг Өөрийн үндэстэн, Давидыг тэдний хаан болгохдоо Түүнд дуулгавартай байж Түүнийг өөрсдийн амьдралын Эзэн хэмээн хайрлах нөхцөлтэйгөөр сонгосон үеийн амлалтыг давтсан байдаг.

Би үүнд хэрхэн хандах ёстой вэ?

Гэр бүл эсвэл бүлгийн гишүүд нэгдмэл зорилгын төлөө амьдрах үед гайхалтай зүйлүүд биеллээ олж болно. Хэрэв ямар нэгэн бүлгүүд энэ төрлийн амар тайван хийгээд нэгдлийг харуулбал энэ нь Есүс Христийн сүм мөн. Долоо хоног бүр чуулган руу тань хөтөлдөг ямар зорилго танд байдаг вэ? Таныг гэр бүлийн асуудлууд, чуулганы гишүүдийн бяцхан өөрчлөлтүүд, эсвэл бизнесийн боломж олгох уулзалтууд санааг тан зовж байна уу? Бурханы хүмүүс бид магтаал дунд өнгөрүүлж буй цаг хугацаагаа нандигнах ёстой. Бидэнд Есүсийн нэрээр хамтдаа цуглах эрх чөлөө үргэлж байгаагүй. Энэ долоо хоногт баяр хөөртэйгөөр, амар тайвны сүнс дотор, бусад итгэгчидтэйгээ эв нэгдэлтэйгээр магтаарай. Бид хамтдаа Бурханы төлөө гайхалтай зүйлсийг хийж чадна.

Энэ төлөвлөгөөний тухай

Worship: A Study in Psalms

Дуулал номууд нь 1000 жилийн туршид бичигдсэн шүлгүүд ба дуунуудын цуглуулга мөн. Дуулал номд баяр хөөрөөр дүүрэн магтаал, зовлонт гашуудал багтах хэдий ч дуулал ном тэр чигээрээ ямар ч нөхцөл байдалд Өөрийнхөө хүмүүсийг гэсэн Бурханы үнэнч хайрыг гэрчилдэг. Хуучин гэрээний магтаалын гол төв нь болохын хамт дуулал бүр Есүс Христийн үхэл ба дaхин амилалт доторх Бурханы магтаалын оргил руу тэмүүлдэг.

More

Энэхүү төлөвлөгөөг бэлтгэн гаргасан Thomas Road Баптист Чуулганд талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаар зочилж авна уу: http://www.trbc.org