Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 7 дахь өдөр

"Нуугдсан эрдэнэ"

Та хамгийн сүүлчийн хэсэгт ирээд байна. Одоо би танд нуугдсан эрдэнийг санал болгохыг хүсч байна. Энэ нь таны амьдралын бөөн бужигнаан дунд булагдсан байдаг. Энэ нь зав чөлөөгүй ертөнцийн хөндлөн гулд тэмдгүүдээр хучигдсан байдаг боловч, та үүнийг анх удаагаа тод томруунаар олж харах үед үүний үнэ цэнэ нь үнэхээр татгалзахын аргагүй.

Бүх хүн гэм нүгэл болон ёс суртахууны гажуудлаар дүүрсэн байдаг. Тэр ч бүү хэл өөрөө өөрийгөө хүмүүжүүлэх болон өөрөө өөрийгөө золиослох урлагт суралцсан хүмүүс ч хүртэл өөрсдийгөө гэмийн хүлээсээс чөлөөлж чаддаггүй. Энэ бол төрөхөөс маань л бидэнд байдаг сүнсний эд эсийн маань нэг хэсэг. Гэвч Бурхан зөвхөн танд зориулсан түүхийг урьдаас төлөвлөсөн.

Магадгүй таны түүхэнд, та утсан дээрээ Библиэс чимээгүй цагийн материалыг хэдэн өдрийн туршид уншин улмаар анх удаагаа Бурханы хайрыг мэдэрсэн товчхон бүлэг багтсан байж болох юм. Таны түүх хамгийн анхны эсвэл тавь дахь ноорогт багтсан ч бай хамаагүй, Бурхан бол хэзээ ч няцашгүй Нэгэн.

Бурханы Хүү Есүс, таныг гэмийн хүлээсээс чөлөөлөх талаар үнэхээр тууштай байсан учраас Тэрээр Өөрөө гэм нүгэл болж улмаар таны амьдралыг нэхсэн шийтгэлийг төлөхийн тулд цовдлогдсон. Гэвч та тэндээс эхлэн түүхийг үргэлжлүүлэх ёстой. Таны түүх хэвлэгдэх эсвэл үл хэрэгсэгдэн хаягдах эсэх нь таны сонголт байдаг. Золиосын талаар нухацтай тунгаан бод, гэвч бас худалдан авах үнэ цэнийг бодож үз. Хэрэв та дараагийн алхмыг хийхэд бэлэн байгаа бол, өнөөдөр Бурханд хандан энэхүү залбирлыг залбираарай.

Залбирал
Бурхан, Та миний хойноос бүхэл амьдралын минь туршид мөшгиж ирсэн болохыг одоо л би ойлголоо. Одоо би Та надад ямар их хайртай болохыг тодоос тод харж байна бас Таныг дагахын тулд би өөрт байгаа бүхнээ зориулахад бэлэн байна. Миний гэм нүглийг уучлаач. Намайг шинэчлээч. Миний Аврагч болооч. Амен.

Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна