Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 2 дахь өдөр

"Зэрэгцээ шугамууд"
[Энэ чимээгүй цагийн зураглалууд харагдах боломжгүй. Зураглалууд зөвхөн iOS, Android дахь Библи Апп болон Bible.com-д харагдах боломжтой]

Диваажингийн тэнгэрийн хаяан дахь долгионыг харах мэт Бурхан ямар ч цаг үеийг алгасан харах чадвартай. Тэр таныг--таны бүх л хувилбаруудыг харж байдаг. Тэр амиа хичээсэн болон бусдын төлөө өөрийгөө зориулах, ухаалаг болон ухаангүй таныг харж байдаг. Тэр таны хамгийн харанхуй ичгүүр болон бахархмаар баяр хөөрийг тань ч харж байдаг. Таныг ирээдүйд ямар байхыг тодоор хардагтай адилаар Тэр таны яг одоо болон өнгөрснийг харж байдаг.

Тэрээр танд боломжтой бүхий л ирээдүйн хувилбаруудыг тань--өөр өөр сонголтууд болон нөхцөл байдлуудын улмаас таны хэн болж хувирахыг ч хүртэл үнэндээ харж чаддаг Нэгэн. Хүрэх хувь заяаны тань агуу хүчин чадал болон хамгийн том заналхийллийг ч Тэрээр мэддэг. Бурхан цаг хугацаанд баригдалгүй оршдог бөгөөд Тэрээр нэг дор, таны хэн болон хувирах бүх л хувилбаруудыг харж чаддаг. Сайн муу--өнгөрсөн, одоо болон ирээдүй--бүгд Түүний нүдэнд сүлжилдэн харагддаг.

Өнөөдрийн байгаагаараа өөрсдийгөө бид харж заншсан байдаг. Бурхан ч бас үүний адилаар биднийг хардаг байх хэмээн бид таамагладаг боловч Бурханы таныг гэсэн мэдрэмж бол оддоос цацрах гэрэлтэй адил байдаг. Одод гэрэлтсэн шөнийн сайхныг таалан байх үед энэ л үеийг зөвхөн танд зориулан урьдаас бэлтгэсэн мэт санагдах үе байдаг. Гэвч хамгаас хол оршин байдаг тэр л оддын гэрэл таныг харах тэр мөчид нүдэнд тусахын тулд хэдэн мянган жилийг туулсан байдаг. Үүний хажуугаар, хамгийн ойр одод танд ижил цаг мөчид харагдахын тулд хэдхэн жил л гэрлээ цацруулдаг. Тэр л мөчид танд харагдахын тулд Бурханы дэглэсэн эртний симфоний хэсгүүд нь эд бүгдээрээ мөн. Энэ нь тохиолдлын мэт санагдах боловч, таны элэнц хуланцыг төрөхөөс ч өмнө Бурхан тоглолтыг эхлүүлэхээр удирдаачийн саваагаа өргөсөн байлаа.

Дахиад зуун жил амьдраад дөнгөж харуй бүрий болж байхад дээшээ тэнгэр лүү харан одны орд үүсэхийг харж хэвтэж байна гэж төсөөлөөд үз. Тэр ирээдүйн огторгуйн тоглолт аль хэдийн бүтээгдсэн, ямар ч торох үүлгүй үдэш таныг гадаа алхах тэр хоромд таны хараахан өмчилж амжаагүй байгаа тэр байшингийн хашаанд байх ирээдүйн цаг мөч рүү хурдлан байна.

Бурханы таныг гэсэн мэдрэмж нь яг л дэглэгдсэн бүжиг мэт байдаг. Дэлхий дээр анх удаагаа амьсгал авахаас тань хамаагүй өмнө, бас Библийн бичээсийг анх удаагаа уншихаас тань ч өмнө, Бурханы хүлээн зөвшөөрөлт эсвэл шийтгэлийг хүлээн авах ямар нэг зүйлийг хийхээс тань ч өмнө--та нарт бүгдээрэнд нь--болон танд зориулан Өөрийнхөө хайрын симфоныг бичиж байжээ.

Тийм учраас Гидеоныг мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байхад нь Бурханы тэнгэрэлч, "Эрэлхэг хүчит дайчин минь, Эзэн чамтай хамт байна." гэж түүнд хэлсэн. Энэ нь зүгээр нэг зоригжуулсан үг яриа байгаагүй. Тэрээр Гидеоныг зоригтой байлгахын тулд өдөөхийг хичээсэн юм биш. Гидеоны бүх л хувилбаруудыг, эцгүүдийнхээ шүтэн ирсэн бурханлаг бус шүтээнүүдийг удахгүй устгах болон Израилийг сүйрүүлж буй муу ёрын сүнсийг устгахын тулд ялагдсан армийг зоригтойгоор удирдах ирээдүйн эрэлхэг хүчит дайчинг Бурхан олж харсан.

Одоо байгаагаас хамаагүй илүүгээр гүн харилцааг Бурхантай тогтоохыг та хүсвэл, Түүний нөхцөл үл шаардах хайрыг хүлээн зөвшөөрөхөд суралцах хэрэгтэй болно. Гэм буруутай таамаглалуудаа Түүнд бүү тулга. Тэрээр загалмай дээр үүрэхээсээ өмнө Есүс таны бүх гэмийг олж харсан бөгөөд үүнээс үл шалтгаалан Тэр таны бүх гэмийн төлөөх зовлонг Өөртөө үүрсэн, учир нь олон жилийн өмнө таныг гэсэн Түүний хайр тогтоогдсон байсан.

Залбирал
Бурхан, Таны хайрын хэр их гүн бас цогц болохыг ойлгоход надад туслаач. Миний төсөөлж байгаагаас ч илүүтэйгээр та намайг мэддэг, гэсэн хэдий ч Та намайг хайрласан хэвээр байдаг. Зөвхөн надад зориулан Таны дэглэсэн тэр өчүүхэн хором бүрийг таньдаг байхын тулд миний нүдийг нээж өгөөч.

Ѳдѳр 1Ѳдѳр 3

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна