Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 5 дахь өдөр

"Ид явцдаа буй ажил"

Еврей номыг бичигч, Есүс бол бидний итгэлийг Эхлүүлэгч бөгөөд Төгсгөгч хэмээн хэлсэн байдаг. Тэрээр үргэлж мөрдөн нэхэгч байсаар ирсэн бөгөөд бид Түүний мөшгилтийн обьект нь мөн. Тэрээр биднийг мөрдөн мөшгөөд зогсолгүй, бидний авралын түүхийг бичсээр ирсэн. Зохиол бичигчийн шалан дээрх хөглөрсөн цааснууд шиг, зарим түүхүүд түүхээс хасагдан бид тэдгээрийг хэзээ ч туулахгүй байх болно. Гэвч Есүс бол бүтээл туурвил ихтэй бас мөшгилтөндөө иж бүрэн Нэгэн юм. Хүн бүрийн авралын түүх гэж байдаг.

Тэрээр аль хэдийнээ таны түүхийн нооргыг бичсэн бөгөөд тэр бүү хэл хараахан болоогүй байгаа хэсгүүдийг ч бичсэн байгаа. Энэ бол түүхээс хамаагүй өргөн зүйл. Та магадгүй төсөл зураг, хөтөлбөр эсвэл төлөвлөгөө--танд зориулсан--Бурханы төлөвлөгөө гэдгээр нь бодож байж болох юм. Би маш олон удаа сонссон учраас энэ нь надад дуурайлгаж хийсэн мэтээр сонсогддог.

"Бурхан таны амьдралд зориулсан төлөвлөгөөтэй."

Гэвч Тэрээр үнэхээр таны амьдралд зориулсан төлөвлөгөөтэй шүү. Таны төлөвлөгөө яг хаана хүргэх талаар бүхнийг би мэдэхгүй боловч, үүнд та Бурханы уучлалыг хүлээн авахаар сонголтыг хийх болон Христийн дагалдагч болох хором мөчүүд багтсан байгааг би мэднэ. Хэрэв энэ үеийг та хараахан амсаагүй байгаа бол танд сонголт нь бий шүү.

Зохиол бичигчид эцсийн ноорогт огт багтахгүй бүтэн бүлгийг ч хүртэл аль хэдийнээ бичсэн байх тохиолдол олонтаа байдаг. Заримдаа зохиогч тухайн бүлгийг орлуулахуйц бүлгийг ч бичих тохиолдол байдаг. Зөвхөн нэг нь л хэвлэгдэх номонд багтах болно.

Бурханы ширээн дээр таны түүхийн хоёр хувилбаруудаас аль нэгийг сонгох хувилбарууд байдаг бөгөөд Тэрээр таны амьдралд аль хувилбар нь хэвлэгдэх зохиолд багтахыг шийдвэрлэхээр таныг хүлээж байдаг. Тэр бол таны итгэлийг Зохиогч боловч Тэр бол Дуусгагч нь бас мөн. Библи дээрээс бид, "та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ төгс болгоно." гэдгийг уншдаг.

Бүхнийг мэдэгч Бурхан аль түүхийг сонгох вэ гэдэг дээр биднийг хүлээж байгаа гэдэг нь үнэхээр сонирхолтой санагдаж болох хэдий ч энэ бол бидний оршин буй ертөнцийн хэр зэрэг хэврэг чанартайг харуулдаг. Аймшигтай зүйлс өдөр бүр тохиолддог, учир нь Бурхан хүн төрөлхтөнд сонголт хийх эрх мэдлийг олгосон байдаг. Бид муу ёрын эсвэл сайныг, идэвхитэй байдал эсвэл идэвхигүй байдлыг сонгох боломжтой. Эцэстээ, Бурхан таныг юуг сонгохыг аль хэдийнээ мэдэж байдаг боловч энэ нь таны сонголт хийх чадварыг хүчингүй болгодоггүй.

Таны түүх хэрхэн төгсөх вэ? Таныг хүлээж буй уучлалыг, амар тайвныг болон баяр хөөрийг таньж мэдэх талаарх бүлэг байх болов уу. Эсвэл, аврал нь ердөө л таны хүрч болохуйц ойрхон байсан боловч харанхуйд үүнд хүрэхээс болон тэнэг мэт харагдах эрсдлээс болоод дурамжхан байсны үндсэн дээр үүнд хүрч чадаагүй болохоо ойлгох гунигтай доог тохуугаар таны түүх төгсөх үү?

Залбирал
Намайг Тан руу гараа сунгах зүрх зоригтой байлгаж өгөөч. Таны надад олгосон сонголтуудыг ухаалгаар ашиглахад надад туслаач. Миний амьдрал дахь Таны түүхийн хамгийн шилдэг хувилбараар нь би амьдрахыг хүсч байна.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна