Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 6 дахь өдөр

"Илүү дээр зүйлээр солих"

Матай номын арван гуравдугаар бүлэгт, татгалзахын аргагүй талбайг олсон нэг эрийн талаарх сургаалт зүйрлэлийг Есүс товчхон өгүүлсэн байдаг. Тэр эр ямар нэгэн аргаар үнэт эрдэнэс нуугдсан талбайг олж нээдэг. Үнэ цэнэтэй болохыг нь ойлгонгуутлаа, тэрээр эрдэнэсийг нуугаад, гэртээ харьж, өөрт байгаа бүхнээ зараад тэр талбайг худалдан авахаар буцаж ирдэг. Түүний өмчилж байсан бүхнээс тухайн эрдэнэ хамаагүй үнэтэй байсан учраас тухайн газрыг өмчлөхийн тулд тэрээр байгаа бүхнээ зарахад бэлэн байв.

Энэхүү түүхийг Есүс сайн сувд хайгч худалдаачны түүхээр үргэлжлүүлсэн. Нэг өдөр тэр их үнэтэй ширхэг сувдыг олоод, тэр явж, өөрт байсан бүхнээ зарж, түүнийг авдаг.

Энэ хоёр түүх нь Есүс Өөрийнхөө сургаалийг харуулахад ашигласан түүхүүд төдийхөн байсан боловч "Аврагдахын тулд би юу хийх ёстой вэ?" гэж асуун Есүс дээр ирсэн нэг эр байжээ. Тэр Есүсийн хариултад бэлэн байгаагүй.

"Байгаа бүхнээ зар. Тэр мөнгөө ядуу хүмүүст өгөөд тэгээд Намайг дага."

Тэр маш баян хүн байсан учраас маш гунигтайгаар Түүнээс холдон явжээ. Өөрт байгаа бүхнээсээ татгалзана гэдэг хэцүү. Түүний дагалдагч болохын тулд өөрт байгаа материаллаг эд зүйлсээсээ татгалз гэж Есүс биднээс шаарддаггүй, боловч Түүнийг дагахад гаргах золиосын талаар нухацтай авч үзэхийг Есүс биднээс шаарддаг.

Хэрэв та Есүсийн дагалдагч болох шийдвэрийг гаргасан бол, амьдрал өөрчлөгдөх болно. Та зарим зүйлсээсээ, зарим хүмүүсээс, зарим зуршлуудаасаа болон цаг заваасаа татгалзах хэрэгтэй болно. Үсрэлтийг амжилттай хийдэг хүмүүс Есүсийн сургаалт зүйрлэлд гардаг--тариалангийн талбайн үнэ цэнийг мэдээд, үүнийг олж авахын тулд байгаа бүхнээсээ сайн дураараа татгалзсан тэдгээр хүмүүстэй адилхан.

1950-иад оны үеийн Эквадорын алдартай миссионер Жим Эллиот ийнхүү хэлсэн байдаг, "Алдаж чадахгүй зүйлсээ олж авч чадахгүй байж бусдад өгдөг ухаангүй Нэгэн бол Тэр биш." Бурхан таныг Өөрийнхөө хүүхэд болгон үрчлэн авахыг, таны үйлдэх бүхий л гэм нүглийг уучлахыг бас танд мөнхөд диваажинд амьдрах эрхийг олгохыг санал болгож байна. Таны татгалзах шаардлагатай юу л байна---энэ бол үнэхээр ашигтай санал.

Залбирал
Бурхан, Таныг дагах нь надаас зарим түр зуурын дур хүслээсээ татгалзахыг шаарддаг болохыг би ойлгож байна. Бүхий л амьдралаа Танд даатгаснаараа би юуг олж авахыг надад ойлгоход туслаач.

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна