Төлөвлөгөөний мэдээлэл

Шийдвэр гаргаагүй байна уу?Загвар

Undecided?

7-с 4 дахь өдөр

"Нарийн бодож боловсруулсан худал"

Бидний сүнсний дайсан одоогийн байгаа боолчлолыг маань сул задгай мэт бас бидний эрх чөлөөг золиос мэт бидэнд санагдуулахын тулд худал хуурмагийг бодож боловсруулахаар бүтээгдсэн. Тэд боолчлолд байгаа гэдгээ ухаараагүй байгаа цагт хэн нэгнийг чөлөөлнө гэдэг үнэхээр хэцүү. Хамгийн түрүүнд, тэдний бодит байдлыг нь тагласан хөшиг авч хаягдах ёстой, тэгснээрээ тэд үнэнийг олж харах боломжтой болох юм.

Энэ бол өнөөгийн Христитгэлтнүүдтэй ч бас нүүр тулсан хүндрэлтэй асуудал мөн. Бидний итгэл хоцрогдсон бас хий хоосон зүйл мэт санагддаг дэлхийд бид амьдардаг. Бидний цаг хугацаа ямар богинохон болохыг бид олж харахгүй байхын тулд биднийг хүрээлэх дэлхий бидний нүдийг сохолдог. Бид живж буй хөлөг онгоцны тавцан дээр уран хийцтэй харшийг барьж байгаа бөгөөд хойш ухран зогсоод удахгүй цаг хугацааны долгионд үлээгдэн замхрах ололт амжилтуудаараа бахархан байдаг.

Та магадгүй боол мэт өөрийгөө санахгүй байгаа байж болох юм. Таны хувьд Библи бол учрыг нь олж уншихад хэцүү бас шашин бол залгихад хэцүү зүйл байж болох юм. Гэвч таны дотор байгаа ямар нэгэн зүйл таныг үүнийг уншихад хүргэсэн. Та магадгүй цуглаан дээр хэзээ ч тухтай байж чаддаггүй боловч, таниас хамаагүй хүчтэй ямар нэгэн хүч энэ бүхэнд таныг чиглүүлж байгаа гэдэг санаа таниас салж өгөхгүй байгаа байж болох юм.

Түг.

Түг. Түг.

Таны зүрх цээжин дотор тань цохилж байна. Та мэдэрч байгаа хэдий ч үүнийг харж чадахгүй. Бурхантай та яг ийм л байдалд одоо байгаа. Та ямар нэгэн зүйл мэдэрч байгаа хэдий ч үүний учрыг нь олж орчуулах ямар ч арга байхгүй.

Есүсийг хүүхэд байх үеийнхээ гэр болох синагог дотор сургаал зааж байх үед нь, Түүнд Исаиагийн эш үзүүллэгүүд бүхий хуйлмал бичээсийг өгсөн. Тэрээр боолчлогдсон хүмүүсийг чөлөөлөх болон эмтэрсэн зүрх сэтгэлтэй хүмүүсийг эдгээх талаарх сургаалийг уншлаа. Тэрээр уншиж дуусаад, "Энэхүү Бичвэр өнөөдөр сонсголд тань биеллээ!" гэж хэлсэн. Үнэн хэрэгтээ, Тэрээр хүмүүсийг чөлөөлөхийн тулд ирсэн хэмээн хэлж байсан юм.

Түүний зорилго өнөөдөр ч өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Таны дотор зүүгдсээр байх бодол эсвэл таны дотор амар тайван бус мэдрэмж байгаа бол, үргэлжлүүлэн уншсаар л бай. Таны эргэн тойрон дахь бодит үнэнийг олж харахад таны нүд нээгдээсэй бас Есүс гэж яг хэн болохыг нь...таны Аврагч гэдгээр нь олж хараасай гэж би найдаж байна.

Залбирал
Бурхан минь, би Таныг шинэ хараагаар харахыг хүсч байна. Худал хуурмагыг алгасан жинхэнэ утгаар нь олж харах мэргэн ухааныг надад өгөөч. Шашин болон итгэлийн талаар миний мэдэрсэн зүйлсүүдээс үл хамааран, би жинхэнэ Таныг таньж мэдэхийг хүсч байна.

Бичээс

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Undecided?

Бурханд итгэх эсэхээ шийдэж амжаагүй хэвээр байна уу? Юунд итгэдэг болохоо сайн мэдэхгүй байна уу? Библийг судлах болон Өөрийнхөө жинхэнэ мөн чанарын талаар танд юуг илчлэн харуулахыг харахад зориулан дараагийн долоо хон...

More

Энэ төлөвлөгөөний төлөө YouVersion-д талархлаа илэрхийлмээр байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.youversion.com-с үзнэ үү.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна