Гуниглал ба Уй гашууЗагвар

Sadness and Grief

7-с 7 дахь өдөр

7 дахь өдөр 

Энэ долоо хоног бид дараах зүйлсийг олж харсан

· Бурхан таныг чин сэтгэлээсээ гашуудлаа илэрхийлээсэй гэж хүсдэг.

· Өөрийг нь дуудах үед Бурхан таныг сонсдог.

· Есүс яг л таны адилаар харуусал болоод гашуудлыг амссан.

· Есүс таныг өрөвдөн хайрладаг.

· Зовлонтой үед маань бидэнтэй хамт байх болно гэж Бурхан амладаг.

· Зовлонтой үед маань ч хүртэл бидний төлөөх сайн зорилгынхоо төлөө ажиллаж буй хэмээн Бурхан амладаг.

Библи дээрх гашуудлын энэ дүр зураг таны туулж буй гашуудлаас огт өөр байж болно. Магадгүй та зөв зүйлийг хэлэх ёстой эсвэл гашуудлынхаа "ард гарсан" мэт дүр үзүүлэх ёстой гэж бодож байж болох юм. Магадгүй найз чинь танд амархан тус болохуйц зүйлийг санал болгож буй байж болох юм. Магадгүй зовлон таны хэн болохыг илэрхийлж буй гэдэгт итгэсэн учраас тэдэнд таныг тайтгаруулахад санал болгох нэг ч зүйл байхгүй гэдэгт итгэсэн байж болох юм.

Бурхан бол цорын ганц гашуудлын зөвлөгч мөн. Тэр эмтэрсэн зүрхтнүүдэд тайтгарлыг санал болгодог. Тэрхүү тайтгарлаас зууран ав! Эзэнийг удаан хугацааны туршид дагасан хүмүүс хүнд үедээ Бурханы Үг рүү гүйх үедээ тэд Түүний оршихуйг гүн гүнзгий бөгөөд асар баялаг арга замуудаар мэдэрдэг болохыг ихэнхдээ анзаарсан байдаг.  

Бүхий л нулимсыг маань арчих арга замаар Бурханы оршихуйг мэдрэх боломжийг бид өнөөдөр авч үзэх болно. 

Залбир

Бурхан Эцэг минь ээ, Та намайг хайрладаг гэдгийг би мэддэг учраас би Танд хайртай.

Унш

Хоёрдох удаагаа Есүс энэ дэлхий дээр ирэх үед юу болох хараа Есүсийн шавь Иоханд өгөгджээ. Цоо шинэ дэлхий байх болно гэж тэр тодорхойлсон.

Илчлэл 21:3-4

Эргэцүүлэхүй

Дуулал 23-р бүлгийг бичигчийн адилаар, зовлонтой үед маань Бурхан бидэнтэй хамт байдаг гэдэгт итгэх итгэлийн нүд бидэнд хэрэгтэй аж. Гэхдээ шинэ дэс дараалалд, Бурханы оршихуй бол байнгын бодит үнэн байх болно. Эцэстээ, хайр энэрлээр дүүрэн, хараагаа биднээс үл салгах, зөөлөн Бурхан бидэнтэй  хамт  байнга байх болно. Энэ бол Библийн бүхэл бүтэн түүхийн амлалт мөн. Үүнийг л бид зүрх сэтгэлийнхээ гүнд хүсэн хүлээдэг. 

Хариу үзүүлэх

Зовлонтой үедээ ч хүртэл баярлах боломжийг энэ найдвар бидэнд олгодог гэж Есүсийн элч нарын нэг бичжээ (Ром 5:2-5). Яг одоо баярлах ямар ч боломжгүй мэт танд санагдаж байж болох юм. Зүгээр дээ. Өнгөрсөн долоо хоногийн туршид Бурханы талаарх юунд та суралцсан бэ? Юуг та гарцаагүй ирнэ гэдэгт найдаж болох вэ—Түүнээс ирэх—ямар нэгэн зүйлийн төлөө найдах боломжтой вэ? 

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Sadness and Grief

Гуниглах нь ичих зүйл огт биш. Амьдрал бидэнд зовлон, харуусалгүй байна хэзээ ч амлаагүй. Гэсэн хэдий ч хамгийн ихээр зовох үедээ амар тайван, тайтгарлыг олж авахаар Бурхан руу Түүний Үг рүү гүйх нь асар чухал зүйл мөн.

More

We would like to thank American Bible Society for their generosity in providing this Uncover the Word reading plan. To learn more about Uncover the Word, please visit: www.AmericanBible.org

Холбоотой төлөвлөгөө