Гуниглал ба Уй гашууЗагвар

Sadness and Grief

7-с 2 дахь өдөр

2 дахь өдөр 

Хэрэв та уй гашуутай тэмцэлдсээр удаж байгаа бол магадгүй найдвар тан суларсан байж магадгүй. Гашуудал нь ирээдүйг маань халхлахуйцаар асар их дааж давшгүй зүйл болон хувирах боломжтой. Гунигтай байх үедээ найдвартай байх тийм ч амар биш.

Залбир

Бүтээгч Бурхан, намайг баяр хөөртэй байлгахаар Та бүтээсэн. Яг одоо баяр хөөртэй байх нь хэт алсдагдсан зүйл мэт надад санагдаж байна. Надад Та баяр хөөрөө өгөөч.

Унш

Дуулал номыг бичээс Бурхан аюулаас аварсан учраас тэр баярлан хөөрч байна. Үүнээс хойш түүнд ямар ч аюул тохиолдохгүй гэж тэр бодсондоо баярлаж байгаа юм биш. Харин Бурханы талаар суралцсан зүйл дотроо тэр баярлан баясаж буй аж.  

Дуулал 34:17-18

Тусгахуй

Өглөө сэрмэгц танд хамгийн түрүүнд ямар бодол төрдөг вэ? Бүх зүйл өөр байгаасай” гэх хүсэл үү? "Би үүнийг тэсвэрлэхгүйн ээ" гэсэн цөхөрсөн дуу хоолой юу? Асуудлууд маань биднийг сулруулахаар заналхийлдэг. Үүнээс гарах арга замыг бид хүсдэг ч өөрчлөлт ирэх болно гэдэгт итгэхэд үнэхээр хэцүү байдаг. Энэ үеүд Бурханы хувьд гэнэтийн зүйл байдаггүй. Үнэндээ, энэ үеүдэд л Өөрийгөө Хэн болохыг Бурхан үнэхээр тодорхойгоор бидэнд харуулдаг.

Хариу үзүүлэх

Гашуудал тан хэзээ төгсөхийг эсвэл нөхцөл байдал тан хэзээ өөрчлөгдөх эсэхийг та мэдэхгүй байж болох юм. Гэхдээ Бурхан таныг сонсдог бөгөөд Тэр танд ойр байгаа.Тэр таныг харж хандах болно гэдэгт найдаж болно. Гуниглалынхаа ид дунд Бурхан доторх энэ бат итгэлтэй найдвараас та зуурах боломжтой.

Бичээс

Энэ төлөвлөгөөний тухай

Sadness and Grief

Гуниглах нь ичих зүйл огт биш. Амьдрал бидэнд зовлон, харуусалгүй байна хэзээ ч амлаагүй. Гэсэн хэдий ч хамгийн ихээр зовох үедээ амар тайван, тайтгарлыг олж авахаар Бурхан руу Түүний Үг рүү гүйх нь асар чухал зүйл мөн.

More

We would like to thank American Bible Society for their generosity in providing this Uncover the Word reading plan. To learn more about Uncover the Word, please visit: www.AmericanBible.org

Холбоотой төлөвлөгөө