Гуниглал ба Уй гашууЗагвар

Залбир
Есүс Эзэн минь ээ, өнөөдрийн уншлагаар дамжуулан Өөрийнхөө Хэн болохыг улам илүүгээр Та надад харуулж өгөөч.
Унш
Лазар болон Марта, Мариа хэмээх түүний хоёр дүүтэй Есүс маш онцгой холбоотой байсан тиймээс Тэр Лазарын гэнэтийн үхлийн талаар сонсоод шууд гэр лүү нь очдог.
Иохан 11:32-36
Тусгахуй
Гуниглал биднийг тусгаарладаг. Гашуудал дотроо орхигдох мэт мэдрэмжийг мэдэрч байхад минь—бусад хүмүүс—хоол унд, нөхөрлөл, инээд хөөр гэх мэтээр амьдрал нь үргэлжилсээр байдаг. Гэвч найз нараа гашуудан байгааг нь Есүс хараад Тэр тэдний зовлонд нь нэвтрэн ордог. Юу болох гэж буйг Есүс мэдэж байсан: Лазарын бие махбодыг үхлээс амь руу дуудахаа Тэр мэдэж байв. Лазар дахин амилахыг Тэр мэдэж байсан хэдий ч Мариагийн хэрхэн шаналж буйг хараад (магадгүй үхлийн улмаас) Тэр гүнээ шаналсан учраас Тэр түүнтэй хамт уйлдаг.
Хариу үзүүл
Үүнийг төсөөлөх гээд үз: Яг одоо таны биеэрээ байгаа газарт Есүс ирж байна. Таны ямар их зовж буйг Тэр хардаг. Яг л Мариагийн адил гомдол, зовлонгоо Түүнтэй хуваалц. Тэр таныг ойлгодог гэдэгт итгэ.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Гуниглах нь ичих зүйл огт биш. Амьдрал бидэнд зовлон, харуусалгүй байна хэзээ ч амлаагүй. Гэсэн хэдий ч хамгийн ихээр зовох үедээ амар тайван, тайтгарлыг олж авахаар Бурхан руу Түүний Үг рүү гүйх нь асар чухал зүйл мөн.
More