Гуниглал ба Уй гашууЗагвар

6 дахь өдөр
Бурхан бидний сул дорой байдлаас болж уурладаггүй, эсвэл цочирддоггүй. Харин ч биднийг дарж, няцалж байгаа мэт санагдах яг тэр зүйл дунд Тэр ажиллаж байдаг.
Залбир
Ариун Сүнс ээ, Таныг бүхнийг мэдэж байгаа гэдгийг би мэдэж байгаачлан залбирах байсан зүйлсийн төлөө—миний төлөө залбирч өгч.
Унш
Хамгийн зовлонтой үеүдийг ч хүртэл оролцуулан—бүхий л нөхцөл байдал—тэдний сайн сайхны төлөө бүх юм заавал хамтдаа ажиллах болно гэдгийг Өөрийнхөө хүүхдүүдэд Бурхан амладаг.
Ром 8:26-28
Эргэцүүлэхүй
Бурхан ертөнцийг бүтээсэн хэмээн Библи дээр ахин дахин онцлон дурддаг. Түүний мэргэн ухаан нь бидний ухаж ойлгоход хэт өргөн аж. Тиймээс, ер бусын арга замаар Тэр хэрхэн бүх юмыг бидний сайн сайхны төлөө ажиллуулж буйг нь үргэлж ойлгох боломжгүй гэдгийг мэдэх замаар амар тайван байх боломжтой. Гэвч Өөрт нь найдахыг Тэр биднээс хүсдэг. Зовлонд тан зориулсан зорилго гэж Бурханд бий.
Хариу үзүүлэх
Бурханд найдахад та өөрийгөө хүчлэх боломжгүй. Түүнд найдах нь ер бусын итгэлийг шаарддаг. Ямар хэцүү санагддагт нь гайхах зүйл үгүй! Хэрэв бид Түүнээс гуйх юм бол—Тэр хэрхэн ажиллаж буйд нүдийг маань нээж өгөхдөө Бурханы Ариун Сүнс үнэхээр таатай байдаг. Итгэлийг тан хүчирхэгжүүлж өгөхийг Бурханаас гуйн залбир.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Гуниглах нь ичих зүйл огт биш. Амьдрал бидэнд зовлон, харуусалгүй байна хэзээ ч амлаагүй. Гэсэн хэдий ч хамгийн ихээр зовох үедээ амар тайван, тайтгарлыг олж авахаар Бурхан руу Түүний Үг рүү гүйх нь асар чухал зүйл мөн.
More