Гуниглал ба Уй гашууЗагвар

1 дэх өдөр
Та уй гашууг туулж байна уу. Магадгүй хайртай хүнээ та алдсан байж болох юм. Уйтгар гунигийн тань шалтгаан тодорхой, яг хэзээ тохиолдсоныг нь нэрлэж чадах байх.
Магадгүй гуниг чинь тийм тодорхой биш байж болох юм. Магадгүй таны сэтгэлийг орхихгүй байгаа найдваргүй мэдрэмж байж мэднэ. Гэрээсээ гарч дэлхий ертөнцийг тусган харах үед бүх зүйл өнгөгүй мэт санагдаж байгаа байж болох юм.
Хүмүүс яг адилхан арга замаар гунигаа илэрхийлдэггүй. Энэ нь уур уцаар эсвэл буруу хооллолт, ажилдаа хэт махрах эсвэл тасралтгүйгээр кино үзэх зуршил хэлбэрээр нуугдан илэрч болох юм. Гэвч эцэг эхийнхээ өмнө хаалгаа савсан ч бай эсвэл ажлаасаа гэр рүүгээ явах замдаа уйлж буйгаа та анзаарах үед—Бурханы Үг таны онцгой нөхцөл байдалд найдварыг санал болгох болно.
Бурханы туслах чадвар чадамж, хүсэл бол зүгээр л үлгэр гэж та боддог уу? Бурхан танд туслах болов уу гэж хүлээхээс та бууж өгсөн үү? Тэр таны амьдралыг өөрөөр эргүүлж болох байсан хэдий ч тэгээгүй учраас та Бурханд уурласан байна уу?
Эргэлзээ ба асуултуудаа Бурхан дээр авч ир. Түүний Үгийг нээ мөн ижил асуултууд, эргэлзээг илэрхийлэх өөр бусад хүмүүсийг ол. Энэ уншлагын төлөвлөгөөгөөр Бурханы амлалтуудыг та мөн олох болно.
Дөч шахам жил өвчтэй байсан хүнээс Есүс, "Чи эдгэрэхийг хүсэж байна уу?" гэж асуужээ. Тэр одоо танаас яг л адилхан асуултыг асууж байна. "Чи эдгэрэхийг хүсэж байна уу?" Түүнд хариултаа хэл.
Залбир
Тэнгэрлэг Аав минь, Өөрийнхөө Үгээр дамжуулан—надад эдгэрлийг—тэр ч бүү хэл баяр хөөрийг авч ирээч.
Унш
Давид бол сул дорой, айдастай, гунигтай хүн байв. Тэр тусламжийг Бурханаас эрэн хашхиран уйлдаг.
Дуулал 86:1-5
Тусгахуй
Та хэн нэгэнд энэ бүхнээ тайлбарлан хэлж үзсэн үү? Ямар мэдрэмж төрж буй талаараа 100% шударга байх нь тийм амар байдаггүй. Магадгүй бусад хүмүүс биднийг сонсохоос залхсан эсвэл ойлгохгүй болов уу гэж бид эргэлзэж байж болох юм. Заримдаа шударга байхад хамгийн хэцүү хүн маань Бурхан байдаг. Бурханы өмнө бүх зүйлээ ил гаргахаас Давид зайлсхийгээгүй. Тэр ямар аргаа барсан болохоо ил гарган мөн нөхцөл байдлыг нь өөрчилж өгөхийг Бурханаас гуйдаг.
Хариу үзүүлэх
Гуниглал бусад хүмүүсээс эсвэл Бурханаас таныг холдуулсан уу? Таны хэлэх хамгийн шударга, эмзэг зүйлсийг—Бурхан танаас сонсохыг хүсдэг. Яг одоо гуниглалаа Бурханд ил гарган хэл. Дуулал номын энэ бүлгийн 5-р эшлэлийг Түүнд хандан чангаар унш.
Санал асуулга
Библитэй хэрхэн харьцдаг талаарх онцгой түүх уншигч бүрд маань бий. Доорх холбоос дээр дарж судалгаанд оролцоорой. Тэгснээрээ таны талаар болоод тан шиг уншигч нарын талаар улам илүүг олж мэдэх боломжтой болох юм. Дэлхий даяарх хүмүүст чанартай Библийн эх сурвалжуудыг түгээхэд таны оролцоо Америкийн Библийн Холбоонд туслах болно мөн шинэ Библийн эх сурвалжуудыг бий болгоход мэдээлэх болно.
Бичээс
Энэ төлөвлөгөөний тухай

Гуниглах нь ичих зүйл огт биш. Амьдрал бидэнд зовлон, харуусалгүй байна хэзээ ч амлаагүй. Гэсэн хэдий ч хамгийн ихээр зовох үедээ амар тайван, тайтгарлыг олж авахаар Бурхан руу Түүний Үг рүү гүйх нь асар чухал зүйл мөн.
More