Төлөвлөгөөний мэдээлэл

ХААН БОЛСОН ЕСҮС: Timothy Keller-ын эрхлэн гаргасан Дахин амилсан баярт зориулсан чимээгүй цагЗагвар

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

9-с 6 дахь өдөр

"Боломжгүй зүйлийг боломжтой болгосон"



Энэ тохиолдолд, бид бүгдэд үнэхээр буруу зүйл байгаа болохыг Есүс хэлсэн—боловч үүнийг олж харахад мөнгө ялангуяа нүдийг маань сохлох хүч чадалтай байдаг. Үнэн хэрэгтээ, үүнийг олж харахын тулд Бурханы нигүүлсэнгүй, гайхамшигт оролцоо хэрэгтэй болох жинхэнэ сүнсний байдлыг маань төөрөгдөлд оруулахуйц маш их хүч үүнд оршдог. Энэ бол Бурхангүйгээр, гайхамшиггүйгээр нигүүлсэлгүйгээр үнэхээр боломжгүй зүйл.



Есүс энэ залууд хэрхэн зөвлөснийг бодоод үз. Тиймээ, энэ залууд зөвлөгөө хэрэгтэй байсан, гэсэн хэдий ч гаднаа тэрээр бүх зүйл нь сайхан байгаа мэт харагдаж байсан. Тэр баян, залуухан, магадгүй тэр сайхан царайлаг залуу байсан байх—баян, бас залуухан байсан атлаа царайлаг биш байх аргагүй. Гэвч түүний бүх зүйл нь сайхан байгаагүй. Хэрэв тэрээр тийм л байсан бол Есүс дээр ирж, "Мөнхийн амийг хүлээн авахын тулд би юуг хийх хэрэгтэй вэ?" гэж асуухгүй л байх байсан.



Ямар ч сүсэгтэй Иудей хүн энэ асуултын хариултыг сайн мэдэх ёстой байсан. Еврей шашны багш нар энэ асуултыг бичээс болон сургаалдаа үргэлж гарган ирж асуудаг байсан. Тэдний хариулт нь үргэлж нэг л хэвийн байдаг байсан; ямар ч өөр ялгаатай бодол санаа байдаггүй байсан. Үүний хариулт нь "Бурханы хуулийг дуулгавартайгаар дага мөн бүх гэмээс хол бай." Залуу эр энэ хариултыг мэдэж л байсан. Тэгвэл яагаад тэрээр Есүсээс асуусан юм бол?



Есүс Өөрийнхөө үзлээр энэ асуултад хариулсан, "Чамд нэг л зүйл дутагдаж байна" гэсэн нь тухайн залуугийн асуудлын голыг олж харах боломжийг бидэнд олгодог. Залуу ийнхүү хэлж байсан, "Би үүнийг сайн мэдэж байна, би бүх зүйлийг ёс журмаар нь үйлдсэн: би бол санхүү, нийгэм, ёс суртахуун, шашны хувьд амжилттай нэгэн. Би Таныг сайн багш гэж сонссон бөгөөд миний анзааралгүй орхигдуулан өнгөрүүлсэн зүйл байна уу л гэж би бодсон юм. Ямар нэгэн зүйл дутмаг байгааг би мэдэрч байна."



Мэдээж түүнд ямар нэг зүйл дутагдаж байсан. Учир нь мөнх амийг олж авахын тулд өөрсдийнхөө хийж буй зүйлсийг тоолон суугаа хэн ч гэсэн ийм л мэдрэмжийг мэдрэх нь гарцаагүй, бидний хийж гүйцэтгэсэн бүхнээс огт хамааралгүйгээр бидэнд хоосон, аюул нүүрлэсэн мэт, эргэлзээтэй байдал байсаар л байх болно. Ямар нэг зүйл дутагдах нь гарцаагүй. Тохирохуйц сайн байгаа гэдгээ хэн нэгэн хэрхэн мэдэх боломжтой вэ?



Та амжилттай ажил мэргэжилтэй мөртлөө, баян чинээлэг байдлын үүсгэн байдаг занганд хэрхэн орохгүй байх вэ? Мөнгөний талаарх хандлагыг тань—сайнмэдээ өөрчлөх боломжтой— эсвэл аль хэдийнээ өөрчилсөн арга замууд юу байна вэ?



Timothy Keller-ын ХААН БОЛСОН ЕСҮС-ээс эш татав

Penguin Group (АНУ) ХХК, A Penguin Random House Company-ын гишүүн болох Riverhead Books-ын найруулсанчлан дахин хэвлэсэн болно. Timothy Keller-т зохиогчийн эрх олгогдсон © 2011



Timothy Keller болон Spence Shelton-д HarperCollins Christian Publishers-ын хэлтэс болох Zondervan-с олгогдсон зохиогчийн эрх (c) 2015 бүхий ХААН БОЛСОН ЕСҮС БИБЛИ СУДЛАЛЫН ГАРЫН АВЛАГА-аас мөн ашигласан болно.

Бичээс

Ѳдѳр 5Ѳдѳр 7

Энэ төлөвлөгөөний тухай

JESUS THE KING: An Easter Devotional By Timothy Keller

New York Times-ын хамгийн их гүйлгээтэй номын зохиогч болон алдартай пастор Timothy Keller Марк номонд бичигдсний дагуух Есүсийн амьдралаас хийсэн цувралаа хуваалцаж байна. Эдгээр түүхүүдийг судалснаар бидний амьдрал бол...

More

Penguin Random House-ын гишүүн болох Riverhead Books-с сонгон авсан хэсгүүд бүхий Библи судлалын чиглүүлэлт нь HarperCollins Christian Publishers-с эрхлэн гаргагдсан болно. Дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд: http://www.penguin.com/book/jesus-the-king-by-timothy-keller/9781594486661 эсвэл http://www.zondervan.com/jesus-the-king-study-guide -д зочилно уу

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна